Үнийн санал авах тухай

1 Үнийн санал авах тухай

“Хангайн Бэл” ХХК, “Рэйлвэй Девелопмент энд Консалтинг Сервис” ХХК, “Эй Эф Ти Ди Групп ХХК”, “Ган Соронз Эталон” ХХК-д

Тус компанийнхарьяа Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт байрлах Төмөртэй өртөөний төмөр замын дэр мод, модон дүнзний аж ахуйг сайжруулах зорилгоор доорох нэр төрлийн замын жижиг хэрэгслүүдийг худалдан авах хүсэлтэй байгаа тул нийлүүлэх хугацаа, үнийн саналаа 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

2020-02-10 11:13:00
2 Үнийн санал авах тухай

“МОНГОЛ ДААТГАЛ” ХХК, “НОМИН ДААТГАЛ” ХХК, “ТЭНГЭР ДААТГАЛ” ХХК, “БОДЬ ДААТГАЛ” ХХК, “НЭШНЛ ЛАЙФ ДААТГАЛ” ХХК, “ПРАКТИКАЛ ДААТГАЛ” ХХК, “МАНДАЛ ДААТГАЛ” ХХК,  “ХААН ДААТГАЛ” ХХК,-Д

Манай компани нь галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй шууд холбоотой, төмөр замын аюултай бүсэд ажиллаж, хяналт шалгалт хийх, төмөр замын техник хэрэгслийг турших ажилд оролцох ажиллагсдыг/130 ажилтан/“Гэнэтийн ослын даатгал”-д хамруулахаар даатгагч компанийг судлан ажиллаж байна.

2020-02-07 11:18:00
3 Үнийн санал авах тухай

“ВАГНЕР АЗИ ТОНОГ ТӨРӨӨРӨМЖ” ХХК, “АМБЕР” ХХК,  УБТЗ ХНН-ИЙН УЛААНБААТАР ТАТАХ ХЭСЭГТ

Тус компани нь өөрийн эзэмшлийн зүтгүүрүүдэд хэрэглэгддэг хөдөлгүүрийн тос, дамжлагын тос, тосолгооны материал, хөргөлтийн шингэн, дизель түлшийг танай компанийн лабораторид шинжилгээ хийлгэх хүсэлтэй байгаа тул 1 удаагийн шинжилгээ хийх үнийн саналаа урьдчилан ирүүлнэ үү.

2020-01-07 15:42:00
4 Үнийн санал авах тухай

“ТАВАН БОГД” ХХК, “АВТОЛАНД ЭС СИ” ХХК,  “МОННИС МОТОРС” ХХК, “ЛЕАФ ЦЕНТР” ХХК-Д

Тус компани нь албан хэрэгцээндээ зориулан орж ирсэн, бүрэн цахилгаан Nissan leafзагварын автомашин 2 ширхэгийг худалдан авах хүсэлтэй байгаа тул үнийн санал, техникийн үзүүлэлтийн хамт 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн дотор яаралтай ирүүлнэ үү.

2020-01-02 14:21:00