Тяньжин-Тээвэр ложистик төсөл

Төслийн талаарх танилцуулга

Энэхүү төсөл нь БНХАУ-ын Тяньжин хотын Бинхай шинэ дүүргийн “Дунзяны чөлөөт худалдааны боомт” бүсэд 50 жилийн хугацаагаар 10 га газрыг Хятадын талтай хамтран эзэмшиж, Монгол Улсыг Ази, Европ болон бусад тивтэй холбосон тээврийн оновчтой сүлжээг тогтоох тээвэр ложистикийн үйл ажиллагааг зохион байгуулах, “Дунзяны чөлөөт худалдааны боомт бүс”-ийн хөнгөлөлттэй бодлогод дотоодын аж ахуйн нэгжүүдийг хамруулж жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх нөхцөлийг бүрдүүлэх дэд төслүүдийг хэрэгжүүлэх, уул уурхайн болон хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, мах, махан бүтээгдэхүүн, бусад экспортын бүтээгдэхүүнийг Тяньжин боомтоор дамжуулан гуравдагч орны зах зээлд гаргах эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор хэрэгжих төсөл юм.

Монголын төмөр зам компанийн оролцоо

2009 оны Монгол Хятад улсын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай санамж бичиг, Монгол Улсын Засгийн Газрын “Далайд гарах боломжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 2013 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 152 дугаар тогтоолын хүрээнд Тяньжин боомт дахь “Тээвэр ложистикийн төсөл”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Хятадын талын 51 хувь, Монголын талын 49 хувийн хөрөнгө оруулалттай хамтарсан компани байгуулахаар харилцан тохиролцсон. Энэхүү төсөлд Монголын талаас “Монголын төмөр зам” ТӨХК-ийг давуу эрхээр оролцуулахаар болсон бөгөөд “Монголын төмөр зам” ТӨХК төслийн ажлыг эхлүүлэх ажлын төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.

Тяньжин боомтын товч танилцуулга

Тяньжин боомт нь хүчин чадал, ачаа бараа эргэлтийн хэмжээгээрээ дэлхийд 4 дүгээрт,

Азид 3-р байранд ордогбөгөөд дэлхийн 180 оронтой 400 гаруй далайн тээврийн чиглэлээр холбогдсон.

Тяньжин боомт нь Бохай тэнгисийн эрэгт 157км урт далайн зурвастай ба үндсэн 5 боомтоос бүрддэг. Үүнд:

1. Дунзян чөлөөт худалдааны боомт бүс

2. Нанзян боомт

3. Бейзян боомт

4. Линган эдийн засгийн бүс

5. Нанган үйлдвэрлэлийн бүс

Дунзян боомтын товч танилцуулга

Дунзяны чөлөөт худалдааны боомт бүс нь Хятад улсын 13 боомт бүсийн хамгийн томд тооцогддог.

Үндэсний стратегийн хөгжлийн төлөвлөгөөнд Дунзян чөлөөт худалдааны боомт бүсийг Хятадын

хойд зүгийн олон улсын тээвэр ложистикийн нэгдсэн төв болохоос гадна төрлөөрөө анхны чөлөөт

худалдааны боомт бүс болгоно гэдгийг тусгасан байна.

Тус боомт нь нийт 30 км2 талбай бүхий

  • терминал,
  •  ложистик,
  • аялал жуулчлал гэсэн 3 хэсгээс бүрдэнэ.  

Төслийн зорилго, үр дүн, ач холбогдол


   

Төслийн төлөвлөлтийн талбай

      

Ложистик үйлчилгээ

 

 МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХУДАЛДААНЫ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ /2014 ОНЫ БАЙДЛААР/ 

 

Монгол Улсын экспорт, импортын нийт ачаа эргэлтийн 90% нь Тяньжин боомтоор дамжин өнгөрдөг. Монгол Улс 2014 онд дэлхийн 142 улстай худалдаа хийснээс  69 улсад бараагаа экспортлож, 140 улсаас гарал үүсэлтэй барааг импортлосон байна. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2014 онд 11011.0 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 3.6 хувиар буюу 384.1 сая ам.доллараар өссөн байна.

Монгол улсын экспортын барааны бүтэц, 2014

 

Монгол улсын импортын барааны бүтэц, 2014

Нийтлэгдсэн огноо: 0000-00-00 00:00:00