ЗАМЫН-ҮҮД СУМ ДАХЬ “БҮС НУТГИЙН ЛОГИСТИКИЙН ТӨВИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”

Эрх зүйн үндэслэл:

МУ-ын Засгийн газар 2011 онд Азийн хөгжлийн банктай гэрээ байгуулснаар буцалтгүй тусламжаар “Бүс нутгийн логистикийн төвийг хөгжүүлэх төсөл” Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хэрэгжиж байна.    

Логистикийн төвийн хөгжлийн үе шат

1-р бүс Чингэлгийн бүс-Өдөрт 46 вагонтой 8 галт тэрэг боловсруулна. Жилд 280,000 чингэлгийн ачааг шилжүүлэн ачих чадалтай.

2-р бүс Овортой хүнд ачааны үе 40 вагонтой 12 галт тэрэг боловсруулна.

3-р бүс Агуулахын үе 40 вагоны хүчин чадалтай механик ачилтыг өдрийн 24 цагийн туршид хийвэл жилийн 270 хоногт 8100 ширхэг чингэлэг ачна.

Бүтээн байгуулалтын ажил:

Өнгөрсөн хугацаанд логистикийн төвийн үйл ажиллагаанд 11.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 3.6 км цэвэр усны шугамын ажил, төмөр замтай 2 түвшинд огтлолцох гүүрэн байгууламж, 1.6 км авто замын барилга угсралтын ажил, 4.15 км гадна холбоо интернетийн шилэн кабель суурилуулах ажил, гадна цахилгаан станц, дэд станцын өргөтгөл, дэд станцын барилга угсралтын ажил тус тус хийгдээд байна.

Барилга угсралтын ажлын явц:

  • Инженерийн шугам сүлжээний ажил-97%
  • Гадна эрчим хүчний шугам сүлжээний ажил-96%
  • Зам, талбайн ажил-78%
  • Төмөр замын барилгын ажил-95%

Төсөл хэрэгжсэнээр:

  • Монгол Улсын хэмжээнд ачаа эргэлтийн хэмжээг нэмэгдүүлнэ.
  • Логистикийн төв нь 24 цагийн үйл ажиллагаатай 2 ээлжээр ажиллах бөгөөд хоногт 800 орчим вагон буюу 16 галт тэрэг хүлээн авч, ачиж буулгах, шилжүүлэн ачилт хийх хүчин чадалтай байна.
  • Зүүн Өмнөд Азиас ОХУ, цаашлаад Европт ачаа барааны урсгалыг өөрийн нутгаар дамжин өнгөрүүлэхэд төмөр замаас төмөр замд, автомашинаас вагонд ачиж буулгах техник, технологийн боломжит нөхцөлийг бүрдүүлж, Монгол Улсын эдийн засаг, тээврийн салбарт томоохон хувь нэмэр оруулж, бүс нутаг дахь олон улсын тээврийн бусад коридоруудтай өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ.
  • Орон нутагт 170-200 ажлын байр шинээр бий болно.

 

Нийтлэгдсэн огноо: 2018-09-28 13:54:00