Компанийн танилцуулга

Image

Төмөр замын салбарт улсын төсвийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр үүссэн өмчийг эзэмших, ашиглах, бизнесийн шударга өрсөлдөөнийг бий болгох, төмөр замын салбарт үндэсний компани бий болгох зорилгоор 2008 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 82 дугаар тогтоол гарч, мөн сарын 20-ны өдрийн Төрийн өмчийн хорооны шийдвэрээр “Монголын төмөр зам” ТӨХК байгуулагдсан.

  • Төмөр замын суурь бүтэц барих, ашиглах;
  • Төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх;
  • Төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдхүүнийг үйлдвэрлэх, угсрах, засварлах;
  • Улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын зээл тусламжаар төмөр замын салбарт үүсэн бий болсон хөрөнгийг эзэмшиж, ашиглах;
  • Өөрийн хөрөнгөөр зүтгүүр, вагон, төмөр замын бусад объект, байгууламжийг худалдан авах, өмчлөлдөө бий болгох;
  • Өөрийн эзэмшлийн хөрөнгийг тээвэрлэлтэд оролцогч бусад байгууллагад түрээсийн болон бусад гэрээгээр ашиглуулж орлого олох зэрэг үндсэн чиг үүрэгтэй ажиллаж байна.

Тус компани нь Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/ ба Гүйцэтгэх захирлын удирдлагатай Захиргаа, удирдлагын хэлтэс, Тээврийн хэлтэс, Ложистикийн хэлтэс, Үйлдвэрлэл, техникийн хэлтэс, Хөгжлийн хэлтэс, Эдийн засаг, санхүүгийн хэлтэс гэсэн 6 хэлтсээс бүрдэж ажиллаж байна. 

Нийтлэгдсэн огноо: 2016-11-15 08:20:00