
Бээжин хотод “Си Ар Ар Си Чишүяань” ХХК, “Хятадын барилга инженерингийн групп” ХХК нь Нигер Улсад 21 ширхэг дизель зүтгүүр нийлүүлэх гэрээг 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулжээ.
Гэрээнд заасны дагуу “Си Ар Ар Си Чишүяань” ХХК нь 4 ширхэг NDJ3N загварын, 6 ширхэг DF11GN загварын, 9 ширхэг DF8BN болон 2 ширхэг DF7GN загварын дизель зүтгүүрийг тус тус экспортлох юм. Эхний ээлжинд 10 зүтгүүрийг Шанхайн боомтод энэ оны 10 дугаар сард албан ёсоор хүлээлгэж өгөх юм байна.
Мөн сонирхуулахад, “Хятадын барилга инженерингийн групп” ХХК нь Нигер Улсын Ака чиглэл (Абужа-Кадуна), Лаи чиглэл (Лагос – Ибадан)-ийн орчин үеийн нэг, хоёрдугаар шатны стандарт царигийн төмөр замын төслийн барилгын ерөнхий гүйцэтгэгч компаниар ажилласан бөгөөд Ака чиглэлийн төмөр зам 2016 оны 07-р сард ашиглалтад орж, Лаи чиглэлийн төмөр зам нь 2017 оны 03дугаар сард баригдаж дууссан ба 2020 онд ашиглалтад оруулах юм байна.
Эх сурвалж: http://www.railcn.net/hyzx/2262.jhtml