Дэлхий даяараа төмөр замд анхаарал хандуулснаар тээврийн хэрэгслийн хорт хийн ялгарлыг бууруулж чадна гэв

Дэлхий даяараа төмөр замд анхаарал хандуулснаар тээврийн хэрэгслийн хорт хийн ялгарлыг бууруулж чадна гэв

Image

Төмөр замын суурь бүтцийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлснээр тээврийн хэрэгслээс гарах нүүрстөрөгчийн ялгарал, эрчим хүчний хэрэглээг багасгасан тухай Олон улсын эрчим хүчний агентлаг 1 дүгээр сарын 30-ны өдөр нийтлүүлсэн илтгэлдээ дурджээ.

Олон улсын төмөр замын холбоотой хамтран бэлтгэдэг.Төмөр замын ирээдүй илтгэлээс үзэхэд төмөр зам бол эрчим хүчинд хамгийн ашигтай тээврийн хэлбэрийн нэг хэдий ч үүнийг олон нийт үл тоодог аж.

Дэлхий нийтийн зорчигч тээврийн 8%-ийг, ачаа тээврийн 7%-ийг төмөр зам эзэлдэг ч тээврийн нийт эрчим хүч нийлүүлэлтийн ердөө 2%-ийг эзэлсэн үзүүлэлттэй байгааг илтгэлд тэмдэглэжээ. Төмөр зам ашиглалтын тооцоогоор дэлхийн нийт дүнгийн 0.3%-ийг чулуужсан түлшний шаталт эзэлж байна.

Олон улсын эрчим хүчний агентлагийн гүйцэтгэх захирал, доктор Fatih Birol “Төмөр замын салбар бол эрчим хүчний салбар төдийгүй хүрээлэн буй орчинд ч бодитой нөлөө үзүүлж чадаж байна” гэжээ. Эрчим хүчний эх үүсвэрийг янз бүрээр боловсруулж хөдөлгөөнийг илүү ашигтайгаар хангах нь бага эрчим хүчээр төмөр замаар тээвэрлэлт хийж нүүрсхүчлийн хий болон дотоодын бохирдуулагч хаягдлыг багасгах боломжтой.

Аль хэдийн төлөвлөсөн болон барилгын ажил нь явагдаж байгаа төслүүдийг үндэслэж төмөр замын суурь бүтэц дэх жил тутмын хөрөнгө оруулалт 2050 он гэхэд 315 тэрбум ам.долларт хүрэхийг энэхүү илтгэлд дурдсан.

Түүнчлэн хот доторх төмөр замын дэд бүтцийн өргөжүүлэлтийн үзүүлэлт хамгийн хурдацтай байна. 1970-2015 оны хооронд аль ч 5 жилийн хугацаанд барьж байгуулсан нийт төмөр замын уртаас дараагийн 5 жилийн хугацаанд төлөвлөгдсөн ба барилгын ажил нь явагдаж байгаа метрогийн нийт урт нь 2 дахин нэмэгдэх тухай тус илтгэлд тусгасан. үр дүнг харуулж байна.  Хот доторх төмөр замын сүлжээгээр дэлхийн хэмжээн дэх зорчигчдын тоо өнөөдөртэй харьцуулахад 2050 онд 2.7 дахин өснө гэж төлөвлөгдөж байна.    

Галт тэргээр зорчсон зорчигдын тоо нь аль хэдийн 7 дахин их үзүүлэлттэй байгаа Энэтхэг болон Зүүн өмнөд Азид хамгийн их өсөлт харагдаж байна. Япон улс 25%, Европын Холбоо 45%-ийн өсөлттэй байхад Хятад улс 3 дахин их өсөлтийг үзүүлнэ.

Ирэх 30 жилд хурдны замын салбарт шинээр тавигдах бүтээн байгуулалтын бараг тал хувийг Хятад улс эзэлнэ. Хятадын хурдны замын сүлжээгээр зорчигчдын тоо 2050 он гэхэд 3 дахин ихсэхэд Японд 85%, Европын холбооны орнуудад 66% ихсэх төлөвтэй байна. “2050 он гэхэд дэлхийн хаана ч байхгүй зорчигч тээврийн багтаамж”-ийг шинэ дэд бүтцийн бүтээн байгуулалтаараа дэмжиж буй Энэтхэг улсын гол замын сүлжээний өсөлтийг мөн илтгэлд онцолжээ. Энэтхэг улс 2050 он гэхэд төмөр замаар зорчих дэлхийн нийт зорчигч тээврийн 40%-ийг эзэлнэ.

https://www.railjournal.com/policy/global-focus-on-rail-could-slash-transport-emissions-says-iea/

Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

Х.Баттулга: Энэ бол Монголчуудын өөрсдийн хүчээр барьж буй анхны том бүтээн байгуулалт юм
2019-08-13 09:00:00
Зам, тээврийн хөгжлийн сайд бүтээн байгуулалтын салбарт ажиллав
2019-08-06 08:57:00
Мэндчилгээ
2019-08-01 10:00:00
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг ирэх сараас үргэлжлүүлнэ
2019-07-24 09:21:00
Мэндчилгээ
2019-07-09 11:16:00
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 124,6 км төмөр замын хайгуул судалгааны ажлыг гүйцэтгэж байна
2019-07-02 10:14:00
Дэлхийн хамгийн богино төмөр зам
2019-06-26 10:14:00
БНХАУ, БНСУ-ын төмөр замын хамтын ажиллагааны ээлжит хурал зохион байгуулагдлаа
2019-06-24 08:52:00
“Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт” зохион байгууллаа
2019-06-14 11:33:00
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олголоо
2019-06-12 15:02:00
Төмөр замын бүтээн байгуулалтад ажилтан авна
2019-06-10 09:26:00
Тяньжин дахь "Тээвэр логистикийн төв" төслийн ач холбогдлыг "Транзит-Монгол 2019" форумын үеэр танилцууллаа
2019-06-06 13:17:00