"МТЗ" ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар

Image

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заалтыг тус тус  үндэслэн "Монголын төмөр зам" төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

 

Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:

  1. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх.
  2. Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсгэхгүй байх.
  3. Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй.
  4. Нэр дэвшигч өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй.
  5. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй.
  6. Тухайн компанитай бизнесийн аливаа холбоогүй.
  7. Компанийн засаглалын сургалтад хамрагдсан байх. Компанийн засаглалаар мэргэшсэн байх.

 

Жич: төмөр замын салбарын талаар зохих мэдлэг, туршлагатай байх, санхүү, эдийн засагч, эрх зүйч, нягтлан бодогч, компанийн засаглал зэргээр мэргэшсэн байвал давуу тал болно.

 

Бүрдүүлэх материал:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
  2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4 х 6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);
  3. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);
  4. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
  5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ,  сертификатын хуулбар;
  6. Иргэний үнэмлэхийн хуулбар;
  7. Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар;

                                                                  

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:

Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 16:00 цаг хүртэл Монголын төмөр зам" төрийн өмчит хувьцаат компанийн байранд хүлээн авна.

 

Анхаарах зүйлс:

  1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар, нэрээ дэвшүүлж буй компанийн нэрийг тус тус гаргацтай бичнэ.
  2. Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материалыг хийнэ.
  3. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.
  4. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
  5. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.
  6. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй нэр дэвшүүлэх хорооноос холбоо барина.
  7. Нэмэлт мэдээллийг компанийн 70006622 дугаарын утаснаас авна уу. 

 

 

"МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ" ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ

КОМПАНИЙН НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО

Нийтлэгдсэн огноо: 2019-03-19 16:08:00
Хоёр жилийн дотор Катманду – Хятад, Энэтхэгийг холбосон төмөр замын ажлыг хийж дуусгана
2019-05-21 09:19:00

"Bentley BIM" ухаалаг өндөр хурдны төмөр замыг танилцуулж байна
2019-05-17 09:12:00

Манан сордог галт тэрэг зохион бүтээжээ
2019-05-14 14:49:00

CRC компани 2018 онд өмнөх оноос 12.4 хувиар илүү ашигтай ажиллажээ
2019-05-10 10:48:00

Өндөр хурдны төмөр замын талаар хэлэлцэв
2019-05-08 11:33:00

“Бүс ба зам” санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй ажлыг танилцууллаа
2019-05-06 09:19:00

Зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа
2019-04-29 16:25:00

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
2019-04-23 09:44:00

“Өнөр бүл” төвийн хүүхэд багачуудыг дэмжин ажиллалаа
2019-04-12 14:44:00

ОХУ давхар ачилгат цахилгаан галт тэрэг төлөвлөжээ
2019-04-08 10:06:00

Хятад Улс төмөр замын ачаа тээврийн татвараа буурууллаа
2019-04-08 09:57:00

БНХАУ дотооддоо зохион бүтээсэн хүнд даацын төмөр замын краныг экспортод гаргав
2019-04-05 16:36:00

БНХАУ Жоушан арлыг төмөр замаар холбохоор төлөвлөж байна
2019-04-04 09:53:00

ОХУ-ын хурдны төмөр замын ажлыг Медведев баталлаа
2019-04-01 09:19:00

Казакстаны төмөр замын компани ачаа тээвэрлэлтээ 10 хувиар өсгөжээ
2019-03-29 11:27:00

“МТЗ” ТӨХК-ийн шилжин явах цомын эзэн шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
2019-03-25 16:26:00

"МТЗ" ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар
2019-03-19 16:08:00
Яг одоо уншиж байна

Төмөр замын түүхээс
2019-03-12 11:06:00

Хятадад 2020 оноос жолоочгүй галт тэрэг үйлчилгээнд гарна
2019-03-05 09:12:00

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан Өмнөговь аймагт ажиллав
2019-03-04 11:35:00