“Өнөр бүл” төвийн хүүхэд багачуудыг дэмжин ажиллалаа

“Өнөр бүл” төвийн хүүхэд багачуудыг дэмжин ажиллалаа

Image

Энэ өдөр Хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвийн авьяаслаг багачууд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн байранд хүрэлцэн ирж, бие даасан урлагийн тоглолтоо толиллууллаа.

1974 онд Хүүхдийн Төлөө Фондын шийдвэрээр асрамжийн 58-р тусгай цэцэрлэг нэртэйгээр  байгуулагдсан тус төв өдгөө “Хүүхэд асран хүмүүжүүлэх төв” болон өргөжиж, 180 хүүхдийг асран хүмүүжүүлж үйл ажиллагаагаа эрхэлж байна.

Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд тус төвийн хүүхдүүдийг дэмжиж, орон байрны тохижилт хийх зорилтот хөтөлбөрт хувь нэмрээ оруулах зорилгоор тоглолтын тасалбарыг худалдан авч дэмжлэг үзүүлэн, компанийн нийт ажилтнуудын хандиваар хүүхэд багачуудад бяцхан гарын бэлэг гардууллаа. Тус тоглолтын үеэр “МТЗ” ТӨХК-ийн охин компани болох “Монгол порт групп” ХХК-иас хүүхдүүдэд мөнгөн туслалцаа үзүүллээ.

Мөн “Өнөр бүл” төвийн сурагчид дуулж бүжиглэхээс гадна өөрсдийн хийсэн гар урлалын бүтээлээр үзэсгэлэн худалдаа гаргасан юм.

  • 2019-04-12 14:44:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалт өрнөж байна
    2020-07-06 11:10:00
    Тендерийн урилга
    2020-07-03 16:34:00
    Тээвэр, зохион байгуулалтын мэргэжилтэн Г.Батсүх “Алтан гадас” одонгоор шагнууллаа
    2020-06-23 11:51:00
    Р.Батсүх: Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замаар анхны галт тэргийг 12 сард явуулахаар ажиллаж байна
    2020-06-14 09:40:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын сараалжийг пандрол төхөөрөмжөөр угсарна
    2020-06-09 11:48:00
    ТЗХАБ-ын гишүүн төмөр замууд цахимаар хуралдлаа
    2020-06-04 10:50:00
    Үнийн санал авах урилга
    2020-05-26 15:39:00
    Хөгжлийн зүтгүүр хөврөх зам
    2020-05-26 09:15:00
    Сонгон шалгаруулалтын зар
    2020-05-25 09:43:00
    Арга зүйн зааварчилгаа өгч, сургалтад хамрууллаа
    2020-05-19 15:55:00
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа
    2020-05-11 13:49:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дээд бүтцийг угсарч байна
    2020-04-22 17:22:00