Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

Image

Энэ өдөр “Монголын төмөр зам” ТӨХК нь “Солонгосын төмөр замын сүлжээний удирдах газар”-тай “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Уулзалтын үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл хэлсэн үгэндээ “ Энэ өдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсанаар бидний олон жилийн хамтын ажиллагааны эхлэлтавигдлаа. Мөн “Солонгосын төмөр замын сүлжээний удирдах газар”-ын Гүйцэтгэх захирал Ким Санггиуны 10-аад жилийн тэртээ эхлүүлсэн ажил үргэлжилж буйд баяртай байна. Ингээд бид Шинэ төмөр зам төсөл дээр зөвлөх үйлчилгээ үзүүлж, Монгол Улсад техникийн хамтын ажиллагаа эхлүүлж, Монгол Улсын төмөр замын салбарт мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, харилцан туслах зэрэг асуудлыг тусгасан санамж бичиг байгууллаа. Өнөөдөр МУ-ын ЗТХ-ийн сайдтай уулзах уулзалтаар маш яаралтай хамтарсан ажлын хэсэг байгуулъя гэж тохирсон. Ажлаа яаралтай эхлүүлж, үр дүнгээ үзэх хэрэгтэй” гэв.

Мөн “Солонгосын төмөр замын сүлжээний удирдах газар”-ын Гүйцэтгэх захирал Ким Санггиун: “Бид 10 жилийн өмнө энэ ажлыг эхлүүлж байсан. Өдийг хүртэлх хугацаанд бодитой ажил хэрэгжүүлсэнгүй. Өнөөдөр бидний зурсан санамж бичиг дээр үндэслээд “Монголын төмөр зам” компанитай буюу Монгол Улстай хамтран ажиллах зорилго маань биеллээ олж, энэ цаг мөчөөс бодитойгоор хэрэгжинэ гэдэгт миний бие итгэлтэй байна. Монгол Солонгос улсын хөгжлийн төлөө бид хичээн ажиллах болно” хэмээн онцолсон юм.

  • 2019-04-23 09:44:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалт өрнөж байна
    2020-07-06 11:10:00
    Тендерийн урилга
    2020-07-03 16:34:00
    Тээвэр, зохион байгуулалтын мэргэжилтэн Г.Батсүх “Алтан гадас” одонгоор шагнууллаа
    2020-06-23 11:51:00
    Р.Батсүх: Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замаар анхны галт тэргийг 12 сард явуулахаар ажиллаж байна
    2020-06-14 09:40:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын сараалжийг пандрол төхөөрөмжөөр угсарна
    2020-06-09 11:48:00
    ТЗХАБ-ын гишүүн төмөр замууд цахимаар хуралдлаа
    2020-06-04 10:50:00
    Үнийн санал авах урилга
    2020-05-26 15:39:00
    Хөгжлийн зүтгүүр хөврөх зам
    2020-05-26 09:15:00
    Сонгон шалгаруулалтын зар
    2020-05-25 09:43:00
    Арга зүйн зааварчилгаа өгч, сургалтад хамрууллаа
    2020-05-19 15:55:00
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа
    2020-05-11 13:49:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дээд бүтцийг угсарч байна
    2020-04-22 17:22:00