Монгол Улс Тяньжин дахь тээвэр логистикийн төвөөр дамжуулан Европын зах зээлд гарна

Монгол Улс Тяньжин дахь тээвэр логистикийн төвөөр дамжуулан Европын зах зээлд гарна

Image

 “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл энэ сарын 26-ны өдөр

БНХАУ-ын Тяньжин хотноо тус улсын “Тяньжин порт” төрийн өмчит компанийн охин компани болох "Тяньжин портын эдийн засаг техник технологийн хамтын ажиллагаа" ХХК-тай “Хятад Монголын Олон Улсын Логистик Бүс” хамтарсан компанийг байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа. Монгол Улсыг далайд гарах үйл ажиллагаанд БНХАУ-аас дэмжлэг үзүүлэх, Тяньжин хотын Дунзянь боомтод эдийн засгийн бүсэд 10 га газрыг 50 жилийн хугацаатай, нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр эзэмшүүлэхээр тусгасан санамж бичгийг анх 2009 онд Тяньжин хотын Ардын засгийн газар тухайн үеийн ЗТБХБЯ хооронд байгуулсан. Мөн өнгөрсөн оны 02 дугаар сард МУЗТХ-ийн сайд, БНХАУ-ын Тээврийн сайдболон Тяньжин хотын Ардын засгийн газрын дарга нар2009 онд байгуулагдсан энэхүү санамж бичгийг МУ-ын “Талын зам”,“Хөгжлийн зам” БНХАУ-ын “Бүс ба зам” хөгжлийн хөтөлбөрүүдтэй уялдуулж, агуулгыг баяжуулж шинэчлэх нь зүйтэй хэмээн тохиролцож уг санамж бичгийг 2018 оны 05 дугаар сард шинэчлэн байгуулсан байна.

 

Тяньжин хотын Дунзьян боомт дахь Монгол Улсын эзэмшлийн 10 га газарт тус тээвэр логистикийн төвийг байгуулах бүтээн байгуулалтын ажлыг ирэх 7 дугаар сард эхлүүлэх бөгөөд Монгол, Хятад Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойтой давхцаж буйгаараа онцлог үйл явдал болж байгаа юм. 

 

Тус логистикийн төв байгуулагдсанаар Монгол Улсын эдийн засагт үзүүлэх үр ашгийн талаар “МТЗ”ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэлтэй ярилцлаа.

 “Хятад Монголын Олон Улсын Логистик Бүс” ХХК хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж байгуулснаар Монгол Тяньжины худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд ямар ач холбогдолтой вэ?

Юун түрүүнд 10 жил зогсонги байдалд байсан төсөл өнөөдөр эхлэж байгаад баяртай байна. -Нэгдүгээрт Монгол Улсын хувьд Тяньжин хот болон Тяньжин боомт нь худалдааны гол гарц байсаар ирсэн цаашдаа ч байх болно. Өөрөөр хэлбэл Монгол Улсыг чиглэн ирж байгаа бараг бүх бүтээгдэхүүн Тяньжин порт дээр боловсруулагдаж, төмөр замаар Монгол Улсад ирж байгаа. Тяньжин боомт нь Монгол Улсын ачаа тээвэр, логистикийн хувьд өмнө ч үнэ цэнэтэй байсан, одоо ч үнэ цэнэтэй байгаа цаашид ч үнэ цэнэтэй байх болно. Өнөөдөр бид Тяньжины Дунзян худалдааны чөлөөт бүсэд өөрийн гэсэн 10 га газрыг хамтран эзэмших тээвэр логистикийн төв анх удаа байгуулах гэж байгаагаараа цоо шинэ нөхцөл боломж бий болгож байна.

-Хоёрдугаарт, Монгол Улс далайд гарцтай болох, далайгаар дамжаад гуравдагч зах зээлрүү гаргах боломж нөхцөлийг БНХАУ бүрдүүлж өгч байгаа учир төслийн цаашдын үйл ажиллагаа идэвхжин хөгжих нь дамжиггүй юм.

-Гуравдугаарт, Монгол Улсын аж ахуй нэгж байгууллагууд нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн бараа бүтээгдэхүүн, логистикийн онцлогт нийцсэн ажил үйлчилгээг уг логистикийн төвөөр дамжуулж үзүүлэх таатай нөхцөл бүрдсэн гэж ойлгож болно. Энэ нь зөвхөн логистик, агуулахын үйл ажиллагаа эрхлээд зогсохгүй нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж БНХАУ-ын дотоодын зах зээл болон гуравдагч зах зээлд гаргах бүрэн боломж нээгдэж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй.

Ирээдүйд “Монголын төмөр зам” ТӨХК нь “Хятад Монголын Олон Улсын Логистик Бүс” ХХК-аар дамжуулан Монгол Тяньжины худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа, “Хятад Монгол Оросын Эдийн Засгийн Коридор” хөтөлбөрийн бүтээн байгуулалтыг хэрхэн эрчимжүүлэх , Хятадын “Бүс ба Зам” санаачлага болон Монголын  “Хөгжлийн зам” хөтөлбөртэй хэрхэн уялдуулан ажиллах вэ?

2016 онд Монгол, Хятад, Орос гурван улсын Азийн авто замаар дамжин өнгөрөх тээвэрлэлтийг явуулах Засгийн газар хоорондын хэлэлцээр батлагдсан. Тяньжин-Улаанбаатар-Улаан-Үүд гэсэн авто тээврийн маршрут гаргасан байгаа нь улс дамнасан тээвэрлэлтийн үйл ажиллагааг эрхлэх эрх зүйн орчин олон улсын хэмжээнд бий болгож байна гэж үзэх хэрэгтэй. Өөрөөр хэлвэл Дунзяны логистикийн төвд бараа бүтээгдэхүүнээ хуримтлуулаад өөрийн чингэлгийн галт тэргийг Тяньжин-Улаанбаатар-Улаан-Үүд ээр дамжуулан Европын зах зээлд гаргах тээвэр логистикийн үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байгаа. Монгол улс нь уул уурхай, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл зонхилдог улс гэдгийг та бүхэн мэднэ. Тиймээс нэн ялангуяа малын гаралтай түүхий эдийг  логистикийн төвөөр дамжуулан 3 дагч зах зээлд гаргах боломжийг бүрдүүлэхийг эрмэлзэж байна. Энэ тал дээр хоёр компанийн хооронд төлөвлөсөн олон ажлууд бий. Мөн бид аялал жуулчлалын салбарт анхаарлаа хандуулж ажиллана. Учир нь Тяньжин хотын түүхэн дурсгалт газрууд, цаг агаар, далайд гарцтай зэрэг давуу талуудыг ашиглах боломж бололцоо бидэнд байгаа. Ард түмний соёлын солилцоог бид үүгээр дамжуулан хийх боломжтой. Ингээд цааш яривал бидэнд нөхцөл боломж, улам илүү өргөн далайцтай болж байгаа нь илт харагдаж байгаа байхаа.

Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

Мэндчилгээ
2019-07-09 11:16:00
Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн 124,6 км төмөр замын хайгуул судалгааны ажлыг гүйцэтгэж байна
2019-07-02 10:14:00
Дэлхийн хамгийн богино төмөр зам
2019-06-26 10:14:00
БНХАУ, БНСУ-ын төмөр замын хамтын ажиллагааны ээлжит хурал зохион байгуулагдлаа
2019-06-24 08:52:00
“Архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт” зохион байгууллаа
2019-06-14 11:33:00
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажлын зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олголоо
2019-06-12 15:02:00
Төмөр замын бүтээн байгуулалтад ажилтан авна
2019-06-10 09:26:00
Тяньжин дахь "Тээвэр логистикийн төв" төслийн ач холбогдлыг "Транзит-Монгол 2019" форумын үеэр танилцууллаа
2019-06-06 13:17:00
Өрсөлдөөнд өрсөх төмөр зам
2019-06-03 09:35:00
Шинэ төмөр зам төслийн Техник эдийн засгийн үндэслэлийн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын хэсгийн тодотголыг дэмжлээ
2019-05-28 15:20:00
Монгол Улс Тяньжин дахь тээвэр логистикийн төвөөр дамжуулан Европын зах зээлд гарна
2019-05-27 17:03:00
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлт боллоо
2019-05-24 08:56:00