Тяньжин дахь "Тээвэр логистикийн төв" төслийн ач холбогдлыг "Транзит-Монгол 2019" форумын үеэр танилцууллаа

Тяньжин дахь "Тээвэр логистикийн төв" төслийн ач холбогдлыг "Транзит-Монгол 2019" форумын үеэр танилцууллаа

Image

2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотноо болсон “Транзит Монгол-2019” олон улсын форум дээр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл тус компанийн БНХАУ-ын Тяньжин боомтод хэрэгжүүлж буй “Тээвэр логистикийн төв” төсөл, ач холбогдлын талаар  илтгэл тавьлаа.

Б.Цэнгэл илтгэлдээ:- “УБТЗ” ХНН-ийн 70 жилийн ойн хүрээнд тус байгууллагын Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран  зохион байгуулж буй “Транзит Монгол-2019” форум нь “Монгол Улсын дамжин өнгөрөх тээвэрт оролцогчдын хамтын ажиллагаа сэдэв”-ийн дор өрнөж буйгаараа онцлог

...2009 онд БНХАУ-ын Тяньжин хотод 10 га газрыг Монгол Улс нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр эзэмшиж, тээвэр логистикийн төвийг байгуулан үйл ажиллагаа эрхлэхээр тусгасан санамж бичиг өнөөг хүртэл ажил болон хэрэгжиж чадаагүй ирсэн. Харин “Монголын төмөр зам” ТӨХК нь 2019 оны 05 сарын 26-ны өдөр тус улсын Тяньжин порт групптэй уг төслийг хэрэгжүүлэх хамтарсан компани байгуулах гэрээнд гарын үсэг зурж төслийн ажлыг албан ёсоор эхлүүллээ. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Монгол Улс, БНХАУ-ын хооронд гадаад худалдааны ачаа эргэлт, тээвэр логистикийн үйл ажиллагаа, баталгаат агуулах, үйлдвэрлэлийг хослуулсан орчин үеийн худалдааны шинэ хэлбэрийг үүсгэх бөгөөд  боомтын бүсэд орчин үеийн үйлдвэрлэлийн технологи, мэдээллийн системд суурилсан нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжүүлэх, төслийн газарт барилга байгууламж барих бүтээн байгуулалтын ажил энэ оны 07 дугаар сараас эхлэн 1.6 жилийн хугацаанд бүрэн ашиглалтад орсон байх юм” хэмээн онцлон дурдлаа.

 

БНХАУ-ын Тяньжин боомтод хэрэгжүүлж буй “Тээвэр логистикийн төв” төсөл, ач холбогдол” илтгэлийн хэсгээс

 

 

  

  • 2019-06-06 13:17:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалт өрнөж байна
    2020-07-06 11:10:00
    Тендерийн урилга
    2020-07-03 16:34:00
    Тээвэр, зохион байгуулалтын мэргэжилтэн Г.Батсүх “Алтан гадас” одонгоор шагнууллаа
    2020-06-23 11:51:00
    Р.Батсүх: Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замаар анхны галт тэргийг 12 сард явуулахаар ажиллаж байна
    2020-06-14 09:40:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын сараалжийг пандрол төхөөрөмжөөр угсарна
    2020-06-09 11:48:00
    ТЗХАБ-ын гишүүн төмөр замууд цахимаар хуралдлаа
    2020-06-04 10:50:00
    Үнийн санал авах урилга
    2020-05-26 15:39:00
    Хөгжлийн зүтгүүр хөврөх зам
    2020-05-26 09:15:00
    Сонгон шалгаруулалтын зар
    2020-05-25 09:43:00
    Арга зүйн зааварчилгаа өгч, сургалтад хамрууллаа
    2020-05-19 15:55:00
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа
    2020-05-11 13:49:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дээд бүтцийг угсарч байна
    2020-04-22 17:22:00