"Монголын төмөр зам" ТӨХК-ийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт

"Монголын төмөр зам" ТӨХК-ийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилт

Image

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН 2019-2020 ОНЫ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ

НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ХЭРЭГЖИЛТ

 

2019оны 09 дугаар сарын 16-ны өдөр                                                                                                                                               Улаанбаатар хот

 

Хэрэгжүүлэх арга хэмжээний

нэр

Хэрэгжүүлж дуусах хугацаа

(он, сараар)

Хийсэн ажлын тайлан, үр дүн,

тоо хэмжээ

Хэрэгжсэн байдал хувиар

1

2

3

4

5

1

Байгууллагын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөө батлан мөрдөж ажиллах

2019 оны 08 дугаар сарын 10-ны дотор

  • “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ”ТӨХК-ний хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, хяналт тавих, дүгнэн мэдээлэх үүрэг бүхий ажлын хэсгийг гүйцэтгэх захирлын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/52 дугаар тушаалаар “Ажлын хэсгийн бүрэлдэхүүн”-ийг шинэчлэн байгуулж, өвөлжилтийн нэгдсэн төлөвлөгөө батласан

 

100%

2

Төв болон орон нутгийн салбар байгууллагын тоног төхөөрөмж, барилгын сантехник, дулаан, цахилгааны шугам, сүлжээний засвар, дулаалга, үйлчилгээг хийж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангах, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах

2019 оны 10 дугаар сарын 01-ний дотор

  • 250 кВт-ийн нөөцдизель генераторыгөвөлд бэлтгэжиж бүрэн үйлчилгээг хийлгэхээр төсөвлөсөн, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулж байна
  • Төмөртэй өртөөний халаалтын 1, 2-р зуухны тоног төхөөрөмжүүдэд засвар, үйлчилгээ хийж, туршилтын халаалтыг 9-р сарын 11-ний өдөрхийж, уурын зуухны хаягдал үнсийг бүрэн зөөж цэвэрлэсэн. Туршилтын халаалтаар уурын зуухнууд хэвийн ажиллаж өртөөний байр, зүтгүүрийн депо ажилчдын байранд дулаан хэвийн очиж байсан
  • 1-р уурын зуухаас зүтгүүрийн депо уруу явсан 250 метрийн шугамын дулаалга хийхтөсөв хийгдсэн
  • Төмөртэй өртөөний барилга, уурын зуух, зүтгүүрийн депо, ажилтнуудын орон сууц, бусад байгууламжийг өвөлд бэлтгэж дулаалсан. /цонхнуудын резин сольж, сантехникийн шугам хоолойнуудад шаардлагатай засвар хийж, цахилгааны монтаж гэрэлтүүлгүүдийг засварласан/
  • Төмөртэй өртөөний халаалтын 1-р зуухны нүүрс зөөх талбайн нүүрс зөөх замыг бетондсон
  • Уурын зууханд шаардлагатай 260тн нүүрсний эхний 4 вагон нүүрсийг Багануур илч ХХК-иас авч буулгасан. Үлдсэн нүүрсний захиалгыг нүүрсний нөөц болон чанарыг харж байж 2020 оны 01-р сард худалдан авалт хийхээр шийдвэрлэсэн
  • Уурын зуухнуудын агаарын вентиляторын 2ш, агаар үлээлгийн 2ш, усны насосны 8ш нийт 12ш цахилгаан хөдөлгүүрийн эргэвчийн үрлэн холхивчуудыг сольж,  8ш усны насосны жийрэгүүдийг сольж, цахилгааны холболтуудыг салгаж, цэвэрлэж буцааж залгасан
  • Талбайн гэрэлтүүлгүүдийг бүрэн хэмжээгээр асааж, хэвийн, найдвартай ажиллагааг шалгасан. Талбайн гэрэлтүүлгүүдийн бууршгүй нөөцөд гэрэл 5ш, хугацааны реле 5ш байхаар захиалга өгсөн.

 

70%

3

Өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, үр дүнгийн талаар олон нийтэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол сурталчлах ажлыг зохион байгуулах

2019 оны 10 дугаар сарын 1-ний дотор

  • “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ”ТӨХК-ний mtz.mn вэб сайт, “МТЗ-ын хамт олон” фейсбүүк группд хариуцсан ажилтнууд нь тогтмол мэдээллэн ажиллаж байна

 

50%

4

Албан хаагчдыг өвөлд бэлтгэх, онцгой үед ажиллах, мэдээлэл шуурхай дамжуулах зохион байгуулалт, техникийн бэлэн байдлыг хангах зэрэг чиглэлээр холбогдох албан хаагчдад сургалт зохион байгуулах

2019 оны 09 дүгээр сар

  • Төмөртэйтөмөр замын нийт албан хаагчдыг өвөлд бэлтгэх сургалтыг өртөөний дарга зохион байгуулсан
  • “МТЗ”ТӨХК-ний Инженер, техникийн ажилтнуудаар батлагдсан хөтөлбөрийн дагуу 09 сарын 17-нд сургалт зохион байгуулна
  • Төмөртэй өртөөний халаалтын зууханд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас мэргэжлийн үнэмлэхтэй, урд жил гэрээгээр ажилласан туршлагатай ажилчдыг ажиллуулж эхэлсэн. Галч дутагдсан тохиолдолд туршлагатай ажилчдыг дагалдуулан дадлагажуулан галч нарыг бэлтгэсэн
  • Зүүнбаян-Тавантолгой төмөр замын өвөл төслийн талбайд ажиллах ажилтнуудын нэр, хаяг, утасны дугаар зэрэг шаардлагатай бүртгэл хийж онцгой нөхцөл байдал үүссэн үед хэрхэн ажиллах талаар зааварчилгаа өгөх сургалт хийж, цаг агаар болон хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн үед ажиллах журам боловсруулсан
  • Тавантолгой-Зүүнбаян төмөр замын бүтээн байгуулалтын явц, шуурхай үйл ажиллагаа, Замын-Үүд логистикийн төвийг байнгын тогтмол ажиллагаанд оруулахтай холбоо бүхий ажилд хяналт тавих техник, тоног төхөөрөмжийн хэвийн байдлыг хангуулахүүднээс байнгын 24 цагийн шуурхай дисптитчер гарган ажиллаж байна. Мөн тус диспитчерүүдийн ажиллах журмыг боловсруулан мөрдүүлж байна.
  • Төмөртэйтөмөр замын өвөл ажиллах ажилтнуудын нэр, хаяг, утасны дугаар зэрэг шаардлагатай бүртгэл хийж онцгой нөхцөл байдал үүссэн үед хэрхэн ажиллах талаар зааварчилгаа өгч сургалт хийсэн
  • Тээвэр, зохион байгуулалтын мэргэжилтэн Г.Батсүх Төмөртэй өртөөнд 2019 оны 08 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд ажиллан онцгой нөхцөл байдал үүссэн үед хэрхэн ажиллах талаар зааварчилгаа өгч сургалт зохион байгуулсан
  • Төмөртэй өртөөний дарга өвөл шуурхай үед ажиллах ажилтнуудын график гаргасан
  • 3aм, тээврийн хөгжлийн Сайдын 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 247 дугаар тушаалыг үндэслэн зохион байгуулсан диспетчерийн төв нь Төмөртэй өртөөний өвөлжилтийн бэлтгэл ажлын байдлыг өдөр тутам хянан ажиллаж байна

 

70%

5

Он дамжин үргэлжлэх бүх төрлийн барилга байгууламжийг өвлийн зогсолт хийх үеэр осол аваар гарахаас сэргийлсэн арга хэмжээг авах, шаардлагатай тэмдэг байрлуулах, сэргээх, хамгаалалт хийх

2019 оны 10 дугаар сарын 30-ны дотор

  • Зүүнбаян-Тавантолгой төмөр замын ухмал руу хүн, мал, автомашин орохоос хамгаалж хийсэн суваг, далан, анхааруулах тэмдгийг шалгаж сэргээх, шаардлагатай 1,5 м-ээс багагүй өндөртэй хамгаалалтыг гүйцэтгэгч компаниар хийлгэхээр шийдвэрлэж материалын төсөвийг гаргасан
  • Зүүнбаян-Тавантолгой төмөр замын кемпийн материал хэрэгслүүд хүчтэй салхи шуурганд хийсэх, хүн мал дарагдаж цохигдохоос сэргийлж бэхлүүлсэн
  • Харуул хамгаалалтын ажилтнуудын ажлын болон амьдрах байрны дулаалга, түлш гм зардлуудыг төслийн санхүүжилтээр шийдэхээр төсөвлөсөн
  • Зүүнбаян-Тавантолгой төмөр замын кемпийн ойр орчимд тогтмол цэвэрлэгээ, ариутгал хийж байна
  • Зүүнбаян-Тавантолгой төмөр замын далангийн хамгаалалтын үе хийж нягтруулсан далан дээгүүр орон нутгийн тээврийн хэрэгслүүд гарч давхиж  байгаад сэтэрхий рүү унах тохиолдол гарч болзошгүй тул далан руу гарах боломжтой бүх гарцуудыг хаасан

 

30%

6

Техник хэрэгслийг өвлийн горимд шилжүүлэх, холбогдох үзлэг, шалгалтыг хуваарь гарган гүйцэтгэх

2019 оны 10 дугаар сарын 30-ны дотор

  • Зүүнбаян-Тавантолгой төмөр замын Зүүнбаянд газар шороондажиллаж байгаа 2ш эксковатор, 2ш бульдозер, 2ш самосмоль нийт 6ш техникт үйлчилгээ хийх төсвийг гаргасан
  • 11 сарын 01-нээс өмнөкомпаний эзэмшлийннийт 9 автомашины өвлийн тос, тосны шүүр, салоны шүүр солихоор төсөв гаргасан

 

 

40%

7

Өвөлжилтөд шаардлагатай худалдан авах гэрээг байгуулах, гүйцэтгэлийг бүрэн хангаж дуусгах

2019 оны 10 дугаар сарын 30-ны дотор

  • “МТЗ” ТӨХК-ний 70 ажилтныг өвлийн хөдөлмөр хамгааллын хувцсаар хугацаанд нь хангахаар захиалгаа өгч гэрээ хийсэн

 

50%

8

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын явцыг салбарын нэгдсэн ажлын хэсэгт тогтмол тайлагнах

Сар бүрийн 25-ны дотор

  • “МТЗ” ТӨХК-ний “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” гүйцэтгэх захирлын 2019.07.08 өдрийн А/52 тоот тушаал, 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөг ЗТХЯ-нд албан бичгээр болон цахимаар хүргүүлсэн
  • ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Зам тээврийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн Б.Насантогтоход “МТЗ” ТӨХК-ийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын 5 хуудас хавсралт бүхий тайланг 2019 оны 7-р сарын 25-ны өдөр цаасаар хэвлэн аваачиж тайлагнасан
  • ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Зам тээврийн хяналтын хэлтсийн мэргэжилтэн Б.Насантогтоход “МТЗ” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын тайланг 2019.08.16, 2019.08.21-ний өдрүүдэд цахимаар илгээж тайлагнасан
  • ЗТХЯ-ны ТЗДТБХЗГ-ын мэргэжилтэн Г.Баттуяад “МТЗ” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын тайланг 2019.08.16, 2019.08.21-ний өдрүүдэд цахимаар илгээж тайлагнасан
  • ЗТХЯ-ны ТЗДТБХЗГ-ын ахлах мэргэжилтэн Л.Булганхүү, мэргэжилтэн Даваадолгор нар 2019.09.05-ны өдөр “МТЗ” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг ирж шалгасан

 

100%

9

Зорчигчийн вагоны техникийн бэлэн байдал, засвар, зэхэлтийн аж ахуйг өвөлд бэлтгэх, хэрэгжилтэд хяналт тавих

2019-2020 онд

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-д Зорчигчийн вагон байхгүй

-

10

Ачааны вагон паркийг өвлийн  тээвэрт бэлтгэх, өвлийн хувцасны хангалт хийх, хэрэгжилтэд хяналт тавих

2019 оны 9-10 дугаар сард

  • 245 ачааны вагоныг хуваарийн дагуу өвлийн улиралд бэлтгэх үзлэг, засвартУБТЗ-ын Зүүнхараа дахь вагон засварын депод орж байна.

80%

11

Зүтгүүрийн паркийг өвлийн тээвэрт бэлдэх, өвлийн түлшээр хангах, боловсон хүчний сургалт зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих

2019 оны 8-9 дүгээр сард

  • Төмөртэйн төмөр замд CKD4B серийн 2ш, Evolutionсерийн 1ш,  DF7Gсерийн 1ш, УБТЗ ХНН-т түрээслэн Сайншанд татах хэсэгт ашиглаж байгааCKD4B серийн 3ш нийт 7ш илчит тэргийг өвлийн тээвэрт бэлдэн засвар, үйлчилгээ хийгдэж байна
  • 2301, 2305, 2101, 2401зүтгүүрүүдийн машинчийн кабин ба дизелийн өрөөний агааржуулалтын торнуудыг дулаалахаар 50м дулаалгын материал авах төсөв гаргасан
  • Өвлийн тээвэрт бэлдэж буй зүтгүүрийн тоормосны элсний нөөцийг Дархан татах хэсгээс 3тн элс татахаар төлөвлөсөн
  • ШТС, зүтгүүрүүдийг өвлийн түлшээр хангахаар НИК ХК-аас гэрээт хугацаанд өвлийн түлшээр хангаж нөөцлөнө

 

50%

12

Өвлийн улиралд ажиллахгүй төмөр төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн машин механизмын өвлийн горимд шилжүүлэн хадгалах хамгаалах, хэрэгжилтэд хяналт тавих

2019 оны 11 дүгээр сард

  • Зам засварын машин механизмуудын хуучин хучлага, дулаалгын материалыг хуваарьт ээлжийн дагуу 2 жил тутамд солигддог хуучин хучлагуудыг солихоор төсөв гаргасан

30%

13

2018 онд үерт авсан зам, гүүрийн судалгаа хийх, эрсдэл тогтоож, судалгааны дүн, цаашид авах арга хэмжээг тодорхойлж тайланг ЗТХЯ-д ирүүлэх

2019 оны 11 дүгээр сард

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ний Төмөртэй төмөр замд 2018 онд үерт авсан зам, гүүр байхгүй

-

14

Төмөр замын засвар үйлчилгээ, зам засварын техникийн бэлэн байдлыг хангах, боловсон хүчний сургалт хийх, хэрэгжилтэд хяналт тавих

2019 оны 11 дүгээр сард

  • Төмөртэйн хоорондын замын 23,4 км төмөр замын уулзварын зайг хэмжиж тохируулсан
  • Төмөртэй төмөр замын хоорондын замд цас ихээр хунгарлах газруудад цасны хаалтуудын бүрэн бүтэн байдлыг шалгаж сэлбэж засварлаж байрлуулсан
  • Батлагдсан графикийн дагуу зам төмрийн сэв шалгагч тогтмол графикийн дагуу ажилласан
  • Замын дэд бүтцийн шаардлагатай нөөцийн жагсаалтыг батлуулж захиалгад оруулсан
  • Хоорондын замд байгаа ус зайлуулах жижиг хоолойнуудын оролт гаралтын ус зайлуулах хаялга хийгдэж байна
  • Уулын болон ус зайлуулах 32ш хоолойн чиглүүлэх шуудуунуудыг цэвэрлэсэн
  • Ус зайлуулах хоолой болон гүүр, гарамд үзлэг хийж, илэрсэн зөрчлийг арилгасан

 

85%

15

Дохиолол холбоо эрчим хүч, ус хангамжийн зэрэг аж ахуйн нэгжүүдийг өвөлд бэлдэх, хэрэгжилтэд хяналт тавих

2019 оны 11 дүгээр сард

  • Өвөл дохиолол, холбооны хээрийн байгууламжийг цанаталт чийгшилтээс хамгаалах бодисуудыг тарааж байрлуулсан
  • Бүх муфт, зам сумын хайрцагт үзлэг хийж илэрсэн зөрчлийг арилгаж, нүх бөглөсөн
  • Зам, сумын үзлэг үйлчилгээг хийж гүйцэтгэсэн. Илэрсэн зөрчлүүдийг арилгасан
  • 30 кВт-ийн нөөц дизель генераторын үйлчилгээг хийж, тос, тосолыг сольж өвөлд бэлдсэн
  • 12В, 100А үзүүлэлттэй 2 ширхэг батарей авахаар захиалга өгсөн
  • Цахилгаан шилжүүлэгчийн автомат сэлгүүлэн залгагчийн контактийг цанталтаас хамгаалж хөөсөнцөр нааж байршуулсан

 

70%

16

Суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч байгууллагуудын өвлийн бэлтгэл ажлыг хангуулах, хэрэгжилтийн явцад хяналт тавих

2019 оны 11 дүгээр сард

  • “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ний Дохиололын инженер Т.МөнхбаярТөмөртэй төмөр замд 2019 оны 07-р сарын 25-31 өдрүүдэд өвөлжилтийн бэлтгэл ажилд хяналт шалгалт хийж ажилласан
  • “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ний Хөдөлгөөн зохион байгуулалтын мэргэжилтэнГ.Батсүх, ЗТХЯ-ны мэргэжилтэн М.Батмягмар, Г.Баттуяа нар Төмөртэйн өвөлжилтийн бэлтгэл ажилд хяналт шалгалтыг 2019 оны 08-р сарын 14-16 өдрүүдэд хийж ажилласан
  • “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ийн Төмөртэйн төмөр замын өвөлжилтийн бэлтгэл ажилд хяналт шалгалт хийх, сургалт явуулах зэрэг ажлаар 09 сарын 16-20-ны өдөр 7 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллахаар шийдвэрлэсэн

 

70%

17

Бусад чиглэлд

2019 оны 12 дугаар сарын 01-нийг хүртэл

  • Төвлөрсөн халаалтгүй, галлагаатай гэр, байшинд амьдардаг  41 ажилтны судалгааг гаргаж өвлийн түлшинд хөнгөлөлт үзүүлэхээр гүйцэтгэх захирлын тушаал гаргахаар боловсруулсан

 

30%

 

НИЙТ ДҮН

 

 

61%

Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

“ОЙЛГОЁ ХҮНДЭЛЬЕ-Гэр бүлийнхээ төлөө” аянд нэгдэхийг уриалж байна
2019-12-06 11:12:00
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
2019-11-20 09:21:00
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн эхний 1.9 км төмөр замыг өнөөдөр угсарлаа
2019-11-19 09:34:00
“Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-т хамрагдав
2019-11-13 14:30:00
Улсын архивын үзлэгт “Онц” дүгнэгдлээ
2019-11-06 15:30:00
Оросын төмөр замууд 2025 дижитал стратегийг эхлүүллээ
2019-11-04 14:02:00
Тяньжин хотоос Бээжин хотын шинэ олон улсын нисэх онгоцны буудал хүртэл шууд холбогдох төмөр зам баригдана
2019-11-01 11:00:00
Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн сонгон шалгаруулах зар
2019-10-29 15:46:00
БНХАУ-ын Дарга Ши Жиньпин Непал Улсад шинэ төмөр зам барихад туслалцаа үзүүлэхээ амлалаа
2019-10-28 09:49:00
“Пандрол” бэхэлгээ 100 км төмөр замд хоёр сая доллар хэмнэнэ
2019-10-25 10:31:00
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
2019-10-24 13:45:00
D180-16 загварын өндөр хүчин чадалтай дизель хөдөлгүүр зохион бүтээжээ
2019-10-21 15:52:00