“МТЗ” ТӨХК-ийн өвөлжилтийн бэтгэл 80 хувьтай байна

“МТЗ” ТӨХК-ийн өвөлжилтийн бэтгэл 80 хувьтай байна

Image

“МТЗ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/52 дугаар тушаалаар өвөлжилтийн бэлтгэл хангах нэгдсэн төлөвлөгөөг баталсны дагуу ажлын хэсэг холбогдох ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

Удирдамжид заасны дагуу:

  • Төв болон орон нутгийн салбар байгууллагын тоног төхөөрөмж, барилгын сантехник, дулаан, цахилгааны шугам, сүлжээний засвар, дулаалга, үйлчилгээг хийж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангах, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах,
  • Албан хаагчдыг өвөлд бэлтгэх, онцгой үед ажиллах, мэдээлэл шуурхай дамжуулах зохион байгуулалт, техникийн бэлэн байдлыг хангах зэрэг чиглэлээр холбогдох албан хаагчдад сургалт зохион байгуулах,
  • Он дамжин үргэлжлэх бүх төрлийн барилга байгууламжийг өвлийн зогсолт хийх үеэр осол аваар гарахаас сэргийлсэн арга хэмжээг авах, шаардлагатай тэмдэг байрлуулах, сэргээх, хамгаалалт хийх,
  • Техник хэрэгслийг өвлийн горимд шилжүүлэх, холбогдох үзлэг, шалгалтыг хуваарь гарган гүйцэтгэх,
  • Өвөлжилтөд шаардлагатай худалдан авах гэрээг байгуулах, гүйцэтгэлийг бүрэн хангаж дуусгах,
  • Зорчигчийн вагоны техникийн бэлэн байдал, засвар, зэхэлтийн аж ахуйг өвөлд бэлтгэх, хэрэгжилтэд хяналт тавих,
  • Ачааны вагон паркийг өвлийн  тээвэрт бэлтгэх, өвлийн хувцасны хангалт хийх, хэрэгжилтэд хяналт тавих,
  • Зүтгүүрийн паркийг өвлийн тээвэрт бэлдэх, өвлийн түлшээр хангах, боловсон хүчний сургалт зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих,
  • Өвлийн улиралд ажиллахгүй төмөр төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн машин механизмын өвлийн горимд шилжүүлэн хадгалах хамгаалах, хэрэгжилтэд хяналт тавих,
  • Төмөр замын засвар үйлчилгээ, зам засварын техникийн бэлэн байдлыг хангах, боловсон хүчний сургалт хийх, хэрэгжилтэд хяналт тавих
  • Дохиолол холбоо эрчим хүч, ус хангамжийн зэрэг аж ахуйн нэгжүүдийг өвөлд бэлдэх, хэрэгжилтэд хяналт тавих,
  • Суурь бүтэц эзэмшигч, тээвэрлэгч, хөдлөх бүрэлдэхүүн эзэмшигч байгууллагуудын өвлийн бэлтгэл ажлыг хангуулах, хэрэгжилтийн явцад хяналт тавихзэрэг ажлуудыг төлөвлөгөөний дагуу гүйцэтгэж, 09 сарын 30-ны байдлаар 80 хувийн гүйцэтгэлтэй байна.
  • 2019-09-30 09:38:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    МЭНДЧИЛГЭЭ
    2020-07-30 10:57:00
    О.Цацрал: Төмөр замд “би эмэгтэй хүн” гэдэг хөнгөлөлт байхгүй
    2020-07-28 14:55:00
    УИХ-ын дарга Г.Занданшатар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
    2020-07-22 15:28:00
    Р.Батсүх: Зуны хүчтэй бороо Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын чанарыг сайн шалгасан
    2020-07-22 10:56:00
    Сонгон шалгаруулалтын зар
    2020-07-17 14:36:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн газар шорооны ажил 91.40 хувьтай үргэлжилж байна
    2020-07-17 10:22:00
    МЭНДЧИЛГЭЭ
    2020-07-10 08:58:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалт өрнөж байна
    2020-07-06 11:10:00
    Тендерийн урилга
    2020-07-03 16:34:00
    Тээвэр, зохион байгуулалтын мэргэжилтэн Г.Батсүх “Алтан гадас” одонгоор шагнууллаа
    2020-06-23 11:51:00
    Р.Батсүх: Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замаар анхны галт тэргийг 12 сард явуулахаар ажиллаж байна
    2020-06-14 09:40:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын сараалжийг пандрол төхөөрөмжөөр угсарна
    2020-06-09 11:48:00