Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн эхний 1.9 км төмөр замыг өнөөдөр угсарлаа

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн эхний 1.9 км төмөр замыг өнөөдөр угсарлаа

Image

Монголчуудын өөрсдийн нөөц бололцоогоор барьж буй үндэсний томоохон бүтээн байгуулалт болох Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 километр төмөр замын эхний 7 километр төмөр замыг УБТЗ ХНН-ийн инженер техникийн ажилтнууд энэ онд багтаан угсрахаар төлөвлөснөөс 1.9 километр төмөр замыг өнөөдөр /2019.11.19/ угсарлаа. Дээрх чиглэлийн төмөр замын захиалагчаар МТЗ ТӨХК ажиллаж, доод бүтцийг ЗХЖШ, аж ахуйн нэгжүүд, дээд бүтцийг УБТЗ ХНН гүйцэтгэж байна.

Суурь далангийн ажлыг Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 21 аж ахуйн нэгж 180 километр, Дорноговь аймгийн Мандах суманд Зэвсэгт хүчний 340 дүгээр анги, 8 аж ахуйн нэгж 50 километр, Зүүнбаянд Зэвсэгт хүчний төмөр замын хээрийн 7781, 7782 дугаар ангиуд, 13 аж ахуйн нэгж 80 километр, гүүр барих ажлыг 3 аж ахуйн нэгж, хоолой барих ажлыг Зэвсэгт хүчний 017, 338, төмөр замын хээрийн 7781, 7782 дугаар ангиуд болон хяналтын компаниуд хамтран гүйцэтгэж байгаа юм.

Тус чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний байдлаар нийт 58 аж ахуйн нэгж, 2218 техник, 3478 хүн хүч ажиллаж байна.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор трассын дагуух 30 километрийн бүсэд ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ашигт малтмалын 37 орд газар оршдог ба эдгээр ордууд эдийн засгийн эргэлтэд орж, уул уурхайн олборлолтоос төсвийнхөө дийлэнх хувийг бүрдүүлдэг манай орны хувьд олон давуу тал үүсэх юм. Тухайлбал, Тавантолгойн нүүрсний ордоос гадна Цагаан суврагын зэсийн орд, Хармагтайн зэс, алтны орд, Манлайн нүүрсний орд зэрэг нүүрс, зэс, алт, гөлтгөнө, цеолит, ураны томоохон ордууд байршдаг бөгөөд 6.02 тэрбум тоннын нөөцтэй гэсэн тооцоо судалгаа бий.

  • 2019-11-19 09:34:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    Төлөөлөн Удирдах зөвлөлийн хараат бус гишүүн сонгон шалгаруулах зар
    2020-04-01 10:01:00
    Тендерийн урилга
    2020-03-31 10:35:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эрчимжүүлэв
    2020-03-06 14:11:00
    Өөрийн эзэмшлийн ачааны 40 ширхэг хагас вагоныг түрээслэнэ
    2020-03-06 14:00:00
    Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Замын-Үүд суманд ажиллаж байна
    2020-03-03 09:33:00
    "Монголын төмөр зам" ТӨХК ажилтнуудаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна
    2020-03-02 10:57:00
    Тендерийн урилга
    2020-02-21 14:05:00
    Оросын төмөр замын эхний түүх
    2020-02-06 15:26:00
    Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж
    2020-01-28 13:44:00
    “Улаанбаатар БҮК” ХК төмөр замын бетон дэр үйлдвэрлэж байна
    2020-01-28 10:33:00
    Зүүнбаянгийн үе угсрах баазын ажил ирэх сард эхэлнэ
    2020-01-28 10:16:00
    Зам, тээврийн салбар 2020 оныг "Сахилга хариуцлага-хөдөлмөрийн аюулгүй байдлын жил" болгон зарлаж байна
    2020-01-07 13:39:00