Огноо: 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр
Төслийн нэр, дугаар: “Монголын Төмөр Зам” ТӨХК-ийн эзэмшлийн “Зүтгүүр, автомашинд дизелийн түлш, шатахуун” нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах МТЗ-ШН2001.
- ”Монголын Төмөр Зам” ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Зүтгүүр, автомашинд дизелийн түлш, шатахуун” нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна. Тендер нь дараах багцуудаас бүрдэнэ.
Багц № 1: ШН2001/01.
Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг дэвсгэрт байрлах “Төмөртэй Өртөө”-ний Зүтгүүрт дизелийн түлш нийлүүлэх
Багц № 2: ШН2001/02.
Суудлын авто машинд бензин, дизелийн түлш нийлүүлэх.
Тендерийн баримт бичгийн иж бүрдэл бүрийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /тавин мянга/ төгрөгөөр, бэлэн бусаар Худалдаа хөгжлийн банкны 404187856 дугаарт дансанд тушааж СБД, 1-р хороо, 13-р хороолол, Нарны зам-62, Юнион Бюлдинг А блок, 7-р давхар-с худалдан авах боломжтой. Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг энд дурдсан хаягаар хандан авч болно.
- Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба тендерийн баримт бичигт заасан үнийн дүнтэй баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 14 цаг 00 минутаас өмнө СБД, 1-р хороо, 13-р хороолол, Нарны зам-62, Юнион Бюлдинг А блок, 7-р давхар хаягаар ирүүлэх бөгөөд тендерийг нээхээр заасан хугацаанд уг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2020 oны 03 дугаар сарын 01-ний өдрийн 14 цаг 30 минутад нийтийн өмнө нээнэ.
Тендерт оролцогч аль ч багцад санал ирүүлж болно.
Хаяг: СБД, 1-р хороо, 13-р хороолол, Нарны зам-62, Юнион Бюлдинг А блок, 7-р давхар
Утас: 70006622
И-мэйл: Ganchimeg@mtz.mn
Худалдан авалтын мэргэжилтэн Д.Ганчимэг