Арга зүйн зааварчилгаа өгч, сургалтад хамрууллаа

Арга зүйн зааварчилгаа өгч, сургалтад хамрууллаа

Image

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрших “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төмөртэй өртөө нь нийт 80 гаруй ажилтны бүрэлдэхүүнтэй, 3 ээлжээр ажиллаж байна. Тус өртөө нь төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг 2016 оноос тогтмол эрхлэн явуулж ирсэн билээ. Компанийн хүний нөөцийг чадавхжуулах, ажилчдын мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилтын хүрээнд жил бүр сургалтын төлөвлөгөөг батлуулж, сургалтуудыг зохион байгуулдаг. Хөл хориотой байгаа энэ үед дотоодын нөөц бололцоонд тулгуурлан байгууллагын мэргэжилтнүүд өртөөн дэх ажлын байран дээр сэдэвчилсэн сургалтуудыг зохион байгуулсан юм.

Компанийн Хяналт шалгалтын газрын Зам хариуцсан байцаагч С.Билгүүн өртөөний нийт ажилтнуудад “5S-ийн зарчим” буюу Японы үйлдвэр, оффист хэрэглэгддэг эмх цэгц, дэг журамтай ажиллах зарчим сэдвээр онолын сургалтыг зохион байгууллаа.

 

Хөдлөх бүрэлдэхүүн хариуцсан байцаагч Б.Тулгуурбаяр Төмөртэй өртөөний тоо бүртгэгч К.Нямбаярт CKD-4B, DF7G  серийн зүтгүүрүүдийн KWR6 электрон хурд хэмжигчийн бичлэгийг ADS3 программаар хэрхэн задлаж шалгах, тууз болон  галт тэрэгний жолоодлогын зөрчлийг илрүүлэх аргачлалаар сургалт хийв.

Мөн Дохиолол холбоо хариуцсан байцаагч Д.Төмөр-Өлзий өртөөний Дохиолол болон холбооны механикт ДТХ-н байгууламж: Дохио, ЗТХ, Гарам гармын ажиллагаа, постны байгууламж, ХАХ 64D, сумын 4 утаст, зурмагт ажил хэрхэн хийх техникийн хичээл, бичиг баримтын, ажлын багаж, нөөц сэлбэг хэрэгслэлийн эмх цэгц, өдөр тутмын ажлын тэмдэглэл  хөтлөлтийн талаар сургалт хийлээ.

  

  • 2020-05-19 15:55:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    МЭНДЧИЛГЭЭ
    2020-07-30 10:57:00
    О.Цацрал: Төмөр замд “би эмэгтэй хүн” гэдэг хөнгөлөлт байхгүй
    2020-07-28 14:55:00
    УИХ-ын дарга Г.Занданшатар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцлаа
    2020-07-22 15:28:00
    Р.Батсүх: Зуны хүчтэй бороо Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын чанарыг сайн шалгасан
    2020-07-22 10:56:00
    Сонгон шалгаруулалтын зар
    2020-07-17 14:36:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн газар шорооны ажил 91.40 хувьтай үргэлжилж байна
    2020-07-17 10:22:00
    МЭНДЧИЛГЭЭ
    2020-07-10 08:58:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалт өрнөж байна
    2020-07-06 11:10:00
    Тендерийн урилга
    2020-07-03 16:34:00
    Тээвэр, зохион байгуулалтын мэргэжилтэн Г.Батсүх “Алтан гадас” одонгоор шагнууллаа
    2020-06-23 11:51:00
    Р.Батсүх: Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замаар анхны галт тэргийг 12 сард явуулахаар ажиллаж байна
    2020-06-14 09:40:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын сараалжийг пандрол төхөөрөмжөөр угсарна
    2020-06-09 11:48:00