
“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хариуцан хэрэгжүүлж буй “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 414.6 км төмөр замын бүтээн байгуулалт Дорноговь аймгийн Зүүнбаян өртөөнөөс Өмнөговь аймгийн Цогтцэций сум хүртэлх нутаг дэвсгэрийг хамарч байна. Тус төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд барьж байгуулсан гүний усны худгуудыг төмөр зам баригдаж дууссаны дараагаар орон нутагт хүлээлгэн өгөх юм. Төмөр замын бүтээн байгуулалт нь дан ганц дэд бүтцийн салбар төдийгүй байгаль экологит үзүүлэх авто машинаар тээвэрлэлт хийж хөрс гэмтээх сөрөг нөлөөллийг бууруулах үр өгөөжтэй.
Мөн төмөр замын доод бүтцийн газар шорооны ажлыг хийж гүйцэтгэх үед ашигласан кэрьерын нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна. Төмөр замын бүтээн байгуулалт нь өөрөө байгаль экологийн аюулгүй, эрүүл байдалд оруулах бодит хөрөнгө оруулалт болохыг МТЗ ТӨХК-ийн залуус онцоллоо.