Р.БАТСҮХ: " УУЛ УУРХАЙ, ТӨМӨР ЗАМ БОЛ ЗООСНЫ ХОЁР ТАЛ"

Р.БАТСҮХ: " УУЛ УУРХАЙ, ТӨМӨР ЗАМ БОЛ ЗООСНЫ ХОЁР ТАЛ"

Image

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Р.Батсүхтэй ярилцлаа.

-Зүүнбаянгийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил ямар шатандаа явж байна вэ?

-Төмөр замын бүтээн байгуулалтын ажил төлөвлөлтийн дагуу амжилттай өрнөж байна.Төмөр замын суурь бүтцийг барьж байгуулахад 10 төрлийн дэд бүтцийн ажил хийгддэг .Өнгөрсөн онд замын доод бүтэц буюу далан, ус өнгөрүүлэх хоолойн ажлыг бүрэн хийж дууссан.Гүүрийн ажил 85, цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил 80, шилэн кабелийн ажил 60 хувьтай үргэлжилж байна. Одоогоор дээд бүтэц угсрах ажилидявагдаж, 300 гаруй км-ийг угсарчихаад байна. Харин өртөө, зөрлөгийн барилгын ажлаас зургаан зөрлөгийн ажил 100 хувь дуусаж, Улсын комисст хүлээлгэн өгсөн. Бид жил гаруйнхугацаанд унасан морины амгай хөргөх завгүйгэдэг шиг зүтгэлээ. Үүний үр дүнд төслийн нийт гүйцэтгэл 73 хувьтай,амжилттай урагшилж байна.Монголчууд бид анх удаа гаднынхны оролцоогүйгээр төмөр замын томоохон бүтээн байгуулалт хийж байгаа болохоор алдах онох, эргэлзэх зүйл гарах юм.Тэр бүхнийг зохих хууль,дүрэм журам, нормнорматив, стандартын дагуу гүйцэтгэж шийдвэрлэжбайна.

Дэлхийд тавд орох стратегийн том орд газраа манай улс эхний ээлжид төмөр замын үндсэншугамтай холбож байна. Өмнийн говийн бүсэд байгаа том ордуудаа салангид ашиглах нь хэр зохистой вэ, ашигт малтмалаа зөвхөн нэг боомтоор гаргаад хэсэгхэн хэрэглэгчийг хангах нь зөв үү гэдгийг бодох л асуудал.Цаашлаад тусгаар тогтнол, эдийн засгийн аюулгүй байдал гэх мэт том зургаар харсан ч төв шугамдаа холбож, улс даяар нэгдмэл зохион байгуулалтын систем, удирдлагатай, бүс нутгууд нь уялдаагаа сайтар хангасан байх ёстой.Уул уурхай, төмөр зам хоёр бол нэг зоосны хоёр тал.Тиймээс ч төмөр замын бодлогоо хэрэгжүүлж, томоохон орд газруудаа дэлхийн тээвэр, худалдааны гинжин хэлхээд холбож байгаа юм.Үүнийдараа нь жинхэнэ бизнес тоглолтоо хийхэд дөхөмтэй.Төмөр замгүйгээр тээвэр, худалдааны гинжин хэлхээд холбогдоно гэж байхгүй.Уул уурхайгаас ашиг хүртэнэ гэдэг ч нэлээд бэрхшээлтэй. Бид урагшаа Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт,хойшоо Сүхбаатар цаашлаад Эрээнцав гэсэн гарцтай болж байна.

-Бүтээн байгуулалтын ажилд хэчнээн хүн оролцож байгаа вэ?

-Өнгөрсөн оны оргил ачааллын үед 8000 орчим хүн, 3000 орчим техниктэй ажилласан.Мөн зэвсэгт хүчний найман ангийн бие бүрэлдэхүүн бүтээн байгуулалтад гар бие оролцож байгаа.Зарим хүн цэргүүдийг хүчээр аваачаад,төмөр зам бариулсан мэт ойлгоод байна.Гэтэл Монгол Улсын Зэвсэгт хүчин дотроо инженер техникийн мэргэжлийн анги салбартай.Гаднынулс оронд энэ чиглэлээр ажилласан туршлагатай, сүүлийн үеийн техник технологийг эзэмшсэн хурандаа, генерал, офицерууд бий.Зөвхөн шаардлагатайтохиолдолдтуслан гүйцэтгэх ажилд хугацаат цэргийн алба хаагчдыг ажиллуулдаг.Ерөнхий гүйцэтгэгч нь арми болохоос үндэсний хэмжээний 80 гаруй аж ахуйн нэгж бүтээн байгуулалтад оролцож байна.Цэргийн дэг журам,өндөр зохион байгуулалтаас гадна өөрсдийнхөө хөрөнгөөр барьж байгаа учраас “малгай” дээрээ ашгийн бус байгууллагаа тавьсан нь төслийн ажил урагшлахад маш чухал түлхэц болсон.Бизнесийн ашиг хонжооны нүдээр харалгүй, төсөв төлөвлөгөөг ном журмынх нь дагуу хийж ирлээ.Энэ л хамгийн чухал онцлог нь.Зэвсэгт хүчин, аж ахуйн нэгжүүд цаашид төмөр зам барих боломжийн техник, тоног төхөөрөмжтэй  болж,туршлага хуримтлуулсан.Тухайлбал, төмөр бетон хүнд даацын гүүрийг анх удаа өөрсдөө барилаа.Маш олон залуус дадлагажиж,  боловсон хүчин бэлтгэгдлээ.Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд манай компани, УБТЗ, батлан хамгаалах, бусад компаниас нийт 500 орчим инженер оролцсон. Одоохондоо бүтээн байгуулалтын ажилд төмөр замын инженер техникийн ажилтнууд хүртээмжтэй байгаа.Цаашид 1000 гаруй ажлын байр шинээр бий болно.Үүнд боловсон хүчнээ бэлтгэх, хүмүүсийг сургах ажлын бэлтгэлийг хангаж байна.Холбогдох мэргэжлийн сургууль төгссөн хүмүүсийг судлах мэргэжлийн дүгнэлт хийж буй. Энэ төмөр замын бүтээн байгуулалтад монгол инженерүүд өөрсдөө ажиллаж байгаа нь давуу талтай.

-Цар тахлын улмаас бүтээн байгуулалтын ажилд ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарч байна уу?

-“Ковид-19”-ийн дэгдэлттэй холбоотойгоор бүтээн байгуулалтын ажлаа зогсоохгүйбайх чиглэлээр зохион байгуулалтын зохих арга хэмжээ авч, халдвараас урьдчилан сэргийлэх, ямар нэгэн алдаа гаргахгүй байхад түлхүү анхаарч байна.

-Бүтээн байгуулалтын ажил хэзээ бүрэн дуусах вэ?

-Төмөр замын суурь бүтцийн ажлыг зургаадугаар сард багтаан дуусгаж Улсын комисст хүлээлгэн өгнө.Бидтөлөвлөсөнхугацаандаа амжуулахын төлөө ажиллаж байна.Төмөр замын суурь бүтэц бий болсноор манай улсын хөгжил дэвшилд томоохон хувь нэмэр болно.Сүхбаатар-Замын–Үүдийн гол зам баригдсанаар төмөр замын дагуу хот суурин шинээр бий болж, хүн амын 80 орчим хувь суурьшин, дотоодын нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг үйлдвэрлэж,тээврийн коридороос эдийн засгийн коридор болтлоо хөгжсөн байдаг. Үүнтэй адил манай улсын гол ордууд магистрал шугамтай холбогдож, тодорхой хугацааны дараа эдийн засагт томоохон хувь нэмэр оруулна.

-Энэ төмөр зам ашиглалтад орсноорманай улсынэдийн засагт нэлээд хөшүүрэг болох байх?

-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын трассын дагуух 30 км-ийн бүсэд нэн ач холбогдолтой ашигт малтмалын 37 орд газар байна. Тавантолгойн нүүрсний ордоос гадна Цагаан суварга, Хармагтай, Манлай зэрэг нүүрс, зэс, алт, гөлтгөнө, цеолит, ураны 6.02 тэрбум тонны нөөц бүхий том ордууд байршиж, эдийн засгийн эргэлтэд орох боломж бүрдэж байна. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам баригдаж, “УБТЗ” ХНН-ийн эзэмшлийн гол замтай холбогдон төмөр замын нэгдсэн сүлжээ ашиглалтад орсноор манай улсын эдийн засагт бодит үр өгөөж өгнө.Хөрш хоёрорныгазар нутгаар дамжихэкспортын хоёр, гурван дахьшинэ гарц нээгдсэнээрдалайн чанад дахь зах зээл, эцсийн хэрэглэгчид шууд хүргэх, далайн боомт нөхцөлөөр бүтээгдэхүүнийг борлуулах боломж бүрдэх юм. Бидтөслийн санхүүгийн үр ашгийг тооцоолсон. Төмөр зам баригдаж үйл ажиллагаа эхэлснээс хойш 20 жилийн хугацаанд 13.5 их наяд төгрөгийн орлого олно.Энэ нь жилд дунджаар 674.8 тэрбум төгрөгийн тээврийн орлого байх юм. Төмөр замын тарифыг Маккензийн тарифтай ойролцоо буюу 0.035 ам.доллар хувилбараар санхүүгийн загварчлалаар тооцон ачаа эргэлтийн хэмжээг 10-15 сая тонн гэж зах зээлийн боломжит хувилбараар динамикаар таамаглахад эхний жилд 383.6 тэрбум төгрөгийн орлого олж, үйл ажиллагаа эхэлсэн жилээс эхлэн ашигтай ажиллах боломжтой. Ийнхүү төсөл 20 жилийн хугацаанд 13.5 их наяд төгрөгийн орлого олж, 8.8 их наяд төгрөгийн зардал гаргаж, 3.5 их наяд төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллахаар байна. Төсөл эхэлснээр 20 жилийн хугацаанд улсад 1.16 их наяд төгрөгийн татвар төлнө. Хөрөнгө оруулалтын өгөөжийн дотоод хувь нь 8.9 хувьтайгаар анхны хөрөнгө оруулалтаа 14 жилийн хугацаанд, үйл ажиллагаа эхэлснээс хойш 12 жилийн хугацаанд нөхөх боломжтой. NPV буюу цэвэр өнөөгийн үнэ цэнээрээ 273.8 тэрбум төгрөгийн ашигтай бөгөөд ашигт байдлын индекс 1.096 гарсан нь төслийг ашигтай гэдгийг илтгэж байна.

Бүтээн байгуулалтын ажлын хамгийн гол зүйл нь санхүүжилт.Хэдий хэмжээний санхүүжилт хийгдэж байгаа вэ?

-Санхүүжилт төлөвлөгөөний дагуу хийгдэж байна.Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд маш их ач холбогдол өгч, дэмжиж байгаа.

-Богдхантөмөр замын асуудал яригдаж байна.Энэ асуудал дээр та ямар байр суурийг сонсъё?

-“Богдхан”төмөр замын төсөл нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой төмөр зам л даа. Миний биеЗам, тээврийн яаманд ажиллаж байхдааэнэ төслийн мастер төлөвлөгөөг боловсруулахад гардан оролцсон юм. Улаанбаатар хотын хүн амын бөөгнөрөл, автомашины түгжрэлийг арилгах,хот дундуур дайранөнгөрөх, орж ирж байгаа аюултай ачаанаас үүсэж болох эрсдлийг шийдвэрлэх гээд олон асуудалд онцгой нөлөөтэй.Хамгийн гол нь Хөшигийн хөндийдэхшинэ нисэх буудлын орчимд төмөр зам, хурдны автозамыг холбосон логистикийн терминал байгуулагдах ёстой.Ингэснээр гурван том дэд бүтцийн төв бий болж байгаа юм.Шуудхан хэлэхэд “Монголынтөмөр зам” компани “Богдхан”төмөр замын техник эдийн засгийн үндэслэлболон зураг төслийгхийх сонирхолтой байна. Манай инженерүүд Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замын зургийг маш богино хугацаанд чанарын өндөр түвшинд гүйцэтгэсэн болохоор би итгэлтэй, бардам хэлж чадаж байгаа юмаа.

  • 2021-02-25 16:55:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    Р.БАТСҮХ: " УУЛ УУРХАЙ, ТӨМӨР ЗАМ БОЛ ЗООСНЫ ХОЁР ТАЛ"
    2021-02-25 16:55:00
    "МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ" ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
    2021-02-18 16:45:00
    Ж.ЭНХБАЯР: ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМЫН СТАНДАРТ, ТЕХНИКИЙН ШААРДЛАГА НЬ НЭГДҮГЭЭР ЗЭРЭГЛЭЛИЙНХ
    2021-02-01 14:35:00
    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
    2021-01-08 16:39:00
    МЭНДЧИЛГЭЭ
    2020-12-26 20:37:00
    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
    2020-12-02 12:18:00
    Р.БАТСҮХ: ТӨМӨР ЗАМААР ДЭЛХИЙН ТЭЭВЭР ХУДАЛДААНЫ ГИНЖИН ХЭЛХЭЭНД ХОЛБОГДЛОО
    2020-11-30 12:35:00
    ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР: “-МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ ТӨМӨР ЗАМАА БАРЬЖ СУРСАН, 2020-2024 ОНД БИД ШИНЭЭР 3 ЧИГЛЭЛД ТӨМӨР ЗАМ БАРИНА”
    2020-11-09 08:14:00
    МТЗ” ТӨХК-ИЙН ХАБЭА ЗӨВЛӨЛ “НЭН ТҮРҮҮНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ-2020” ЦАХИМ СУРГАЛТАД НЭГДЛЭЭ
    2020-11-05 16:24:00
    “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ҮЗЛЭГЭЭР ТӨМӨРТЭЙ ӨРТӨӨ ОНЦ ДҮГНЭГДЛЭЭ
    2020-11-02 16:49:00
    “ЦЭНХЭР АЛТ! УСГҮЙ БОЛ УЛСГҮЙ” АЯНД “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ХАМТ ОЛОН НЭГДЛЭЭ
    2020-10-01 17:15:00
    ​Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замаар сайжруулсан түлшний түүхий эд тээвэрлэнэ
    2020-09-28 09:32:00