ТӨМӨРТЭЙ ӨРТӨӨ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 5 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

Image

“Монголын төмөр зам” ТӨХК нь 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотоос 175 км, Улаанбаатар хотоос 453 км зайд байрлах Төмөртэй өртөөнөөс тээвэрлэлтийн үйл ажиллагааг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Төмөртэйн төмрийн хүдрийн уурхайгаас төмрийн хүдрийг БНХАУ-руу тээвэрлэж байна. Жилд дунджаар 1 сая тонн төмрийн хүдэр тээвэрлэдэг.

Төмөртэй өртөө нь галт тэрэгний үйл ажиллагаанд зориулагдсан хэсэг, зүтгүүрийн засварын депо, зэхэлтийн газар, вагоны үзлэг засварын пункт, замын хэсгийн байр, уурхайн ачилтын пункт гэсэн хэсгүүдээс бүрдсэн, сүүлийн үеийн техник технологи, дохиолол  холбооны МПТ төвлөрүүлэлтээр тоноглогдсон 33.4 км урт төмөр замтай.

Төмөртэй өртөө нь хүлээн авах явуулах 6 болон ачилтын 4 замтай, 2 дугаар зэргийн, мухрын өртөө юм. Түүнчлэн Хандгайт өртөөнд Төмөртэй өртөөний эзэмшлийн 1 замтай  ачилт, буулгалтын талбай байрладаг.

Жилд дунджаар 1.5 сая тонн ачаа тээвэрлэж байна.

  • 2021-04-05 14:58:00
  • ТӨМӨРТЭЙ ӨРТӨӨ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 5 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

    Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРСНООР ЗАЛУУС ОРОН НУТАГТАА АЖИЛЛАЖ АМЬДРАХ ТААТАЙ НӨХЦӨЛ БҮРДЭНЭ
    2021-12-01 16:22:00
    МЭНДЧИЛГЭЭ
    2021-11-26 10:33:00
    Л.ХАЛТАР: ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯНГИЙН ТӨМӨР ЗАМЫГ АЛЬ БОЛОХ ХУРДАН АШИГЛАЛТАД ОРУУЛНА
    2021-11-19 11:21:00
    “ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН” ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН АЖИЛД ЦОГТЦЭЦИЙ СУМ ДАХЬ МСҮТ-ИЙН ОЮУТНУУД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДАДЛАГА ХИЙЖ БАЙНА
    2021-11-16 17:21:00
    МЭНДЧИЛГЭЭ
    2021-11-04 16:45:00
    “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНД НЭГДЛЭЭ
    2021-10-11 15:42:00
    ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМД ДОХИОЛОЛ ХОЛБООНЫ СИСТЕМ СУУРИЛУУЛАХ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭЛЭЭ
    2021-09-24 09:13:00
    “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” Төрийн өмчит хувьцаат компани, “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хамтарсан уулзалт боллоо
    2021-09-15 16:25:00
    Гүйцэтгэх захирал О.Батнасан: “Компанийн ажилтан бүр төмөр замыг хөгжүүлэх амин судал, үнэт капитал юм”
    2021-09-06 14:07:00
    БОГДХАН ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО
    2021-08-23 16:57:00
    "ДОРНО-ӨРНИЙГ ХОЛБОХ МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ" БАРИМТАТ КИНО
    2021-08-12 16:05:00
    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
    2021-07-27 13:47:00