“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ҮЗЛЭГЭЭР ТӨМӨРТЭЙ ӨРТӨӨНИЙ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ОНЦ ДҮГНЭГДЛЭЭ

Image

Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд байрших “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төмөртэй өртөөний өвөлжилтийн бэлтгэл байдал, тээвэрлэлтийн үйл ажиллагаа болон техникийн бэлэн байдлыг холбогдох норм, нормативын хэмжээнд байгаа эсэхийг шалгах Гүйцэтгэх захирлын нэрэмжит үзлэг, шалгалт энэ сарын 03-04-ний өдрүүдэд үргэлжиллээ.

Энэ удаагийн үзлэгийг “МТЗ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батнасан тэргүүтэй инженер техник, чанар стандарт мониторингийн газрын мэргэжилтэн, байцаагч нар хамтран явууллаа.

 

ТӨМӨРТЭЙ ӨРТӨӨ

“Монголын төмөр зам” ТӨХК нь 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар хотоос 175 км зайд байрладаг хүлээн авах явуулах 6, ачилтын 4 замтай, 2 дугаар зэргийн Төмөртэй өртөөнөөс төмөр замын тээвэрлэлтийн үйл ажиллагааг эхлүүлсэн.

Тус төмөр зам нь галт тэрэгний үйл ажиллагаанд зориулагдсан хэсэг, зүтгүүрийн засварын депо, зэхэлтийн газар, вагоны үзлэг засварын пункт, замын хэсгийн байр, уурхайн ачилтын пункт гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдсэн, сүүлийн үеийн техник технологи бүхий дохиолол холбооны МПТ төвлөрүүлэлтээр тоноглогдсон 33.4 км урт төмөр зам юм.

Төмөртэйн төмрийн хүдрийн уурхайгаас БНХАУ-руу жилд дунджаар 1,5 сая тонн орчим төмрийн хүдрийг тээвэрлэж байна.

 

 

“Төмөртэй өртөө”-ний үйл ажиллагаатай холбоотойгоор

2021 онд дараах ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд:

Тээвэрлэлт:

Төмөртэй өртөөний 2021 оны ачилтын төлөвлөгөө 1,700,000 тонн, үүнээс хил хааж ачилтын эргэлт буурснаас үүдэн 12 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 1,336,434 тонн ачаа /19, 795 вагон/ тээвэрлэсэн үзүүлэлттэй байна.

Хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах үүргийн хүрээнд:

  • Өртөөний нийт ажилчдад Ковид-19 цар тахлаас сэргийлэх халдвар хамгааллын дэглэм мөрдүүлж, хамгаалах хэрэгслээр ханган ажиллаж байна.
  • Ээлж солилцох бүрт ХАБЭА-н урьдчилсан, анхан шатны, давтан зааварчилгааг тогтмол өгч байна.
  • Хөдөлмөр хамгааллын хувцсаар нийт ажилчдыг хангасан.

 

Техник үйлчилгээний чиглэлээр:

  • Вагон үйлчилгээний 14-р замын домкратны удирдах компьютерт дулаан байр барих ажлыг зохион байгуулсан.

Хөдөлгөөн, ачаа тээврийн чиглэлээр:

  • Гүйцэтгэх захирлын 2018 оны А/41 тоот “Галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангах нормитивыг шинэчлэх тухай” тушаалыг мөрдөж, тогтмол хяналт шалгалт хийж байна.  
  • Зам сум болон дохиолол холбооны сар тутмын хяналтын үзлэгийг тогтмол хийж байна.
  • Төмөртэй өртөөний болон Хандгайт дахь ачилтын терминалын вагон пүүний баталгаажилтын хугацааг эрх бүхий байцаагчаар хянуулан сунгасан.
  • Хөдөлгөөн болон ачаа тээврийн ажилтнуудад биет байдлаар сургалт хийсэн.

Замын аж ахуйн чиглэлээр:

  • Төмөртэй өртөөний сондгой бэлчирт үерийн ус зайлуулах хоолой болон даланг цэвэрлэсэн.
  • Хоорондын зам болон өртөөний зам сумуудад өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг зохион байгуулсан.

 

Гаалийн хяналтын талбай:

  • Гаалийн хяналтын талбайн камерийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, гэрэлтүүлгийг нэмэгдүүлж, мэдээллийн самбаруудыг шинээр суурилуулж байна.

 

Гүйцэтгэх захирал О.Батнасан: “Монголд төдийгүй Олон улсад стратегийн гол ач холбогдолтой төмөр замын тээвэрлэлтийг тасралтгүй үргэлжлүүлэх нь бидний зорилго”

...- “Монголын төмөр зам” ТӨХК-ийн үйл ажиллагаанд томоохон байр эзлэж буй “Төмөртэй өртөө”-ний үйл ажиллагаатай танилцах нь удирдлагын үндсэн чиг үүрэг юм.

Манай компани 2008 онд төрийн болон концессын хөрөнгөөр байгуулагдсан бүх төмөр замуудыг эзэмших, тээвэрлэлт хийх зорилготой байгуулагдсан.

Бид Монголын төмөр замын үндсэн сүлжээг хөгжүүлэх боловсон хүчин гэдгээ ойлгох хэрэгтэй. Бид компанийн засаглалаа сайжруулах хэрэгтэй, үүний тулд боловсон хүчнээулам бүр чадваржуулах ёстой. Иймээс компанийн үнэт зүйл бол та бүхэн буюу манай ажилтнууд билээ.

 

Анх удаа Монгол Улс өөрийн гэсэн төмөр замтай болж, мэргэшсэн боловсон хүчинтэй болж туршлагажиж буй нь Төмөртэй өртөөний хамт олны бахархал юм.

Ирэх онд сахилга хариуцлагын асуудалд онцгой анхаарч ажиллана. “Монголын төмөр зам” компанийн ажилтан бүр өндөр хариуцлагатай, дор бүрнээ хичээх хэрэгтэй.

“Төмөртэй өртөө”-ний үйл ажиллагаатай танилцлаа. Гүйцэтгэх захирлын хувьд өдөр бүр л танилцаж байгаа.

2022 оны эдийн засгийн зорилтот түвшинд Төмөртэй өртөөний ажилчдын хүүхдүүдэд зориулж ажилчдын орон сууцны гаднах талбайд сагсны талбай байгуулах, өртөөнөөс ажилчдын орон сууц хүртэлх замд гэрэлтүүлэг нэмэх, вагон пүүний засвар, төмөр замын зам засвар хийх, шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах зардлыг тусган батлуулсан. Өртөөний дарга М.Мэнд-Амар тулгарч буй асуудлыг газар дээр нь мэдэгдэж байх, бид тухай бүр шийдвэрлэж өгнө.

Өртөөний үйл ажиллагаатай холбоотойгоор цахим хурлыг тогтмол хийнэ.

...Удирдлагын зүгээс Төмөртэй өртөөний өвөлжилтийн бэлтгэлийг 100 хувь хангаж, сайн ажилласан байна хэмээн дүгнэж байна. Үзлэгийн үеэр хэд хэдэн асуудлыг газар дээр нь танилцаж шийдвэрлэлээ.  

.... Төмөр зам нь өнөөдрийн байдлаар Монголд төдийгүй Олон улсад стратегийн гол ач холбогдолтой зам болоод байна. Ковидын хүндрэлтэй нөхцөл байдал үргэлжилж буй энэ үед бид тээвэрлэлтээ тасралтгүй явуулах нь чухал” ... хэмээн онцолллоо.

  • 2021-12-06 16:18:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    “Монгол Улсын төмөр замын хөгжлийн стратеги болон Зүүн Азийн Төмөр замын нийгэмлэг (EARC)-ийн үүсгэн байгуулалттай уялдах нь” төслийн анхдугаар тайлангийн хурал зохион байгуулагдлаа
    2022-06-27 20:09:00
    "“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК, “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” ХНН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    2022-06-24 17:05:00
    Монгол-ОХУ-ын төмөр замын хамтын ажиллагаа, хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүн
    2022-06-06 09:25:00
    “Монголын төмөр зам” ТӨХК төмөр замын хүний нөөц бэлтгэгч байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
    2022-06-03 15:13:00
    Мэндчилгээ
    2022-05-31 17:20:00
    “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Өмнөговь, Дорноговь аймгуудад албан томилолтоор ажиллалаа
    2022-05-31 11:29:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын хориг хашаа болон сүлжмэл торон хашааг барьж эхэллээ
    2022-05-27 09:41:00
    Дохиолол төвлөрүүлэлт хориглолын системийн чиглэлээр чадамжийн гэрчилгээ авлаа
    2022-05-26 09:07:00
    “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР П.ГАНХҮҮ ТОМИЛОГДЛОО
    2022-05-23 17:28:00
    “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олон мод тарилаа
    2022-05-20 20:37:00
    Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээдийг урьдчилсан сонголтод оролцох саналын урилга
    2022-05-17 09:47:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд мод тарьж байна
    2022-05-12 15:40:00