МЭНДЧИЛГЭЭ

Image

Эрхэм хүндэт төмөр замчид та бүхэндээ шинэ жилийн баярын мэнд хүргэе!

Монгол Улсад үндэсний төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээг бий болгож төмөр замын шинэ бүтээн байгуулалтыг гүйцэтгэх үүргийг төрөөс хүлээсэн“ Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олон 2021 оноо амжилт бүтээлээр дүүрэн үдэж байна.

Уул уурхайн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд хүргэж эдийн засгийн өргөн боломжийг бий болгох, дотоодын нэгдсэн төмөр замын сүлжээ байгуулах ач холбогдлын дор 2010онд батлагдсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ыг Төслийн ерөнхий захиалагч “Монголын төмөр зам” ТӨХК ийнхүү бодитоор хэрэгжүүлж 2022 онд “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416,1 км төмөр замыг ашиглалтад оруулах түүхэн он цагийг угтаж байна.

 Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаан, Хилийн боомтын үндэсний зөвлөлийн 12 дугаар тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Замын-Үүд боомтын логистикийн төвийн талбайд Замын-Үүд-Эрээн боомтоор чингэлэг тээвэр ачиж буулгах үйл ажиллагаа эрхлэх үүрэг хүлээлгэсний дагуу бэлтгэл ажлыг бүрэн хангаж тээвэрлэлт эхлүүлэхэд бэлэн боллоо.

Манай компани Төмөртэй өртөө дэхөөрийн эзэмшлийн хөдлөх бүрэлдэхүүнээрээ 1,400,000 мянган тонн төмрийн хүдрийн тээвэрлэлт хийж Монгол Улсын ачаа тээх үйлсэд зохих хувь нэмрээ оруулан ажиллалаа.

Бид Монгол Улсад анхны үндэсний төмөр замын бүтээн байгуулалт “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416,1 км төмөр замыг Зэвсэгт хүчний жанжин штаб, “Улаанбаатар төмөр зам” ХНН болон үндэсний 104 аж ахуйн нэгжийн хамтын хүчээр цогцлоон бүтээж дорно өрнийг холбох шинэ төмөр замыг барьж чадлаа.

Түүхэн бүтээн байгуулалтад ажил мэргэжил, хүч хөдөлмөрөө дайчлан эрхэм зорилго дор нэгдсэн та бүхэндээ “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олныхоо нэрийн өмнөөс талархал илэрхийлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

  

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН

ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ О.БАТНАСАН

 

ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ

  • 2021-12-30 08:21:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    “Монгол Улсын төмөр замын хөгжлийн стратеги болон Зүүн Азийн Төмөр замын нийгэмлэг (EARC)-ийн үүсгэн байгуулалттай уялдах нь” төслийн анхдугаар тайлангийн хурал зохион байгуулагдлаа
    2022-06-27 20:09:00
    "“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК, “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” ХНН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    2022-06-24 17:05:00
    Монгол-ОХУ-ын төмөр замын хамтын ажиллагаа, хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүн
    2022-06-06 09:25:00
    “Монголын төмөр зам” ТӨХК төмөр замын хүний нөөц бэлтгэгч байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
    2022-06-03 15:13:00
    Мэндчилгээ
    2022-05-31 17:20:00
    “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Өмнөговь, Дорноговь аймгуудад албан томилолтоор ажиллалаа
    2022-05-31 11:29:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын хориг хашаа болон сүлжмэл торон хашааг барьж эхэллээ
    2022-05-27 09:41:00
    Дохиолол төвлөрүүлэлт хориглолын системийн чиглэлээр чадамжийн гэрчилгээ авлаа
    2022-05-26 09:07:00
    “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР П.ГАНХҮҮ ТОМИЛОГДЛОО
    2022-05-23 17:28:00
    “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олон мод тарилаа
    2022-05-20 20:37:00
    Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээдийг урьдчилсан сонголтод оролцох саналын урилга
    2022-05-17 09:47:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд мод тарьж байна
    2022-05-12 15:40:00