“ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН” ЧИГЛЭЛИЙН 416,1 КМ ТӨМӨР ЗАМД ТЕХНИКИЙН КОМИСС АЖИЛЛАЛАА

Image

Энэ сарын 10-13-ны өдрүүдэд Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын Зүүнбаян өртөөнөөс гол шугамын 129 дүгээр км хүртэлх хиймэл байгууламж болон дээд, доод бүтцийг ашиглалтад оруулах бэлтгэл ажлын хүрээнд урьдчилсан дүгнэлт гаргах Техникийн комиссын бүрэлдэхүүн төслийн талбай дээр ажиллалаа.

Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артураар ахлуулсан уг техникийн комисс Зам, тээврийн хөгжлийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Барилгын хөгжлийн төв, Зураг төслийн байгууллага, Зэвсэгт хүчний жанжин штаб, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн төлөөлөл бүхий 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажилласан.

“Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 416,1 км төмөр замд 25,1 сая м/куб далан газар шорооны ажил, 595 ш дугуй болон дөрвөлжин хоолой, 2427 у/м гүүрийн байгууламж, дэлгэмэл уртаараа 463 км замын дээд бүтцийг бүтээн байгуулсан бөгөөд Техникийн комисс нь зураг төсөл, далан, газар шорооны ажил, гүүр хоолой хиймэл байгууламжийн холбогдох1295 боть буюу 409,500 хуудас баримт бичгийг хянаж төмөр замын барилгын стандарт, холбогдох норм дүрэм, техникийн шаардлагад нийцсэн эсэхийг шалгаж, дүгнэлт гарган ажиллалаа.

Мөн Зүүнбаян өртөөнөөс гол шугамын 129 дүгээр км хүртэл аж ахуйн галт тэргээр аялж, төмөр замын техникийн байдалд үзлэг хийсэн.

Ийнхүү Техникийн комисс нь тодорхой ажлууд дээр үүрэг даалгавар өгсөн ба эдгээр ажлыг хийж гүйцэтгэсний дараа Улсын комисс ажиллуулахыг гишүүдийн 100 хувийн саналаар дэмжлээ.

 

  • 2022-01-14 17:40:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    “ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН” ЧИГЛЭЛИЙН 416,1 КМ ТӨМӨР ЗАМД ТЕХНИКИЙН КОМИСС АЖИЛЛАЛАА
    2022-01-14 17:40:00
    “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК ЗАМЫН-ҮҮД-ЭРЭЭН БООМТООР ЧИНГЭЛЭГ ТЭЭВЭР АЧИЖ БУУЛГАХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ АМЖИЛТТАЙ ЭХЛҮҮЛЛЭЭ
    2022-01-12 11:37:00
    Хамтран ажиллах санал ирүүлэх тухай
    2022-01-07 18:47:00
    МЭНДЧИЛГЭЭ
    2021-12-30 08:21:00
    Хамтран ажиллах санал ирүүлэх тухай
    2021-12-24 14:21:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замын трассын дагуу гадна инженерийн шугам сүлжээг цогцоор нь шийдсэн төмөр бетон карказан 1 өртөө болон 6 зөрлөгийн барилга, орон сууцуудыг барьж ашиглалтад орууллаа
    2021-12-13 15:52:00
    “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН НЭРЭМЖИТ ҮЗЛЭГЭЭР ТӨМӨРТЭЙ ӨРТӨӨНИЙ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ОНЦ ДҮГНЭГДЛЭЭ
    2021-12-06 16:18:00
    ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРСНООР ЗАЛУУС ОРОН НУТАГТАА АЖИЛЛАЖ АМЬДРАХ ТААТАЙ НӨХЦӨЛ БҮРДЭНЭ
    2021-12-01 16:22:00
    МЭНДЧИЛГЭЭ
    2021-11-26 10:33:00
    Л.ХАЛТАР: ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯНГИЙН ТӨМӨР ЗАМЫГ АЛЬ БОЛОХ ХУРДАН АШИГЛАЛТАД ОРУУЛНА
    2021-11-19 11:21:00
    “ТАВАНТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН” ТӨМӨР ЗАМЫН ТӨСЛИЙН АЖИЛД ЦОГТЦЭЦИЙ СУМ ДАХЬ МСҮТ-ИЙН ОЮУТНУУД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ДАДЛАГА ХИЙЖ БАЙНА
    2021-11-16 17:21:00
    МЭНДЧИЛГЭЭ
    2021-11-04 16:45:00