”Монголын Төмөр Зам” ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Төмөртэй өртөө”-ний ажилчдын нийтийн хоолонд Үхрийн цул болон ястай мах, хонины мах нийлүүлэх нийлүүлэгчдийг сонгохцахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тендер тул Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг 50,000 төгрөг төлж авна уу. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Багцын мэдээлэл:
№ |
Тендерийн дугаар |
Тендерийн нэр |
Баталгааны дүн /төг/ |
1№ |
Багц №1. МТЗ/20220107701 |
-Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг “Төмөртэй өртөө”-ний ажилчдын нийтийн хоолны үхрийн цул болон ястай мах нийлүүлэх |
794,880 ₮
|
|
Багц №2. МТЗ/20220107702 |
-Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг “Төмөртэй өртөө”-ний ажилчдын нийтийн хоолны хонины мах нийлүүлэх
|
529,920 ₮
|
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын орлогын хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2020, 2021 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт.
Тендерийг 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны газрын www.tender.gov.mn цахим хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 02 дүгээр сарын 17-ны өдрийн 09 цаг 30 минутад нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болно.
ХАЯГ: “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК
Улаанбаатар хот, СБД, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Нарны зам-62,
Юнион Бюлдинг А блок, 7 дугаар давхар
Утас: 70006622