Чойбалсан-Хөөт, Хөөт-Бичигт чиглэлийн 426,6 км, Арцсуурь-Шивээхүрэн-Нарийнсухайт чиглэлийн 1255 км төмөр замыг "Монголын төмөр зам" ТӨХК барих-ашиглах-шилжүүлэх тогтоолын төслийг баталлаа

Image
Энэ өдөр Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын зүүн босоо буюу Чойбалсан-Хөөт, Хөөт-Бичигт чиглэлийн 426.6 км төмөр зам болон баруун босоо буюу Арцсуурь-Шивээхүрэн-Нарийнсухайт чиглэлийн 1255 км төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх түүхэн шийдвэр гарлаа. Баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замыг барих, ашиглах, шилжүүлэх концессыг 2013 оны Засгийн газрын 28 дугаар тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон, үүнийг үргэлжлүүлэн хэлэлцэж батлав.
Энэ үеэр Зам тээврийн, хөгжлийн сайд Л.Халтар хэлсэн үгэндээ: ”Монголын төмөр зам” ТӨХК энэ хоёр төсөл дээр бусад сонирхогч компаниудтай хамтарч тусгай зориулалтын компанийг байгуулан ТЭЗҮ, зураг төслийг боловсруулж барих-ашиглах-шилжүүлэх гэсэн нөхцөлөөр төмөр замыг бариад тодорхой хугацааны дараа төрд үнэгүй шилжүүлнэ. Энэхүү тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг энэхүү төслүүдэд ирж оролцохыг урьж байна.
2010 онд Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичиг батлагдаж даруй 9 жилийн дараа буюу 2019 оны хавраас төмөр замын бүтээн байгуулалтын ажлууд эхэлсэн. Одоогийн байдлаар 3 том төсөл хэрэгжиж байгаа нь Тавантолгой–Зүүнбаян, Тавантолгой- Гашуунсухайт, Зүүнбаян–Хангийн чиглэл юм. Үүнээс Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр зам үндсэн тээвэрлэлтэд бэлэн болсон, 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр анхныхаа тээврийг зэсийн баяжмалаар эхлүүлж дараа дараагийн ачилтууд хийгдсээр байна" гэв.
  • 2022-03-16 09:12:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    Зүүн босоо тэнхлэгийн үндэсний төмөр замын сүлжээ буюу Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийн ажлыг эхлүүллээ
    2022-07-02 09:24:00
    “Монгол Улсын төмөр замын хөгжлийн стратеги болон Зүүн Азийн Төмөр замын нийгэмлэг (EARC)-ийн үүсгэн байгуулалттай уялдах нь” төслийн анхдугаар тайлангийн хурал зохион байгуулагдлаа
    2022-06-27 20:09:00
    "“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК, “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” ХНН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    2022-06-24 17:05:00
    Монгол-ОХУ-ын төмөр замын хамтын ажиллагаа, хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүн
    2022-06-06 09:25:00
    “Монголын төмөр зам” ТӨХК төмөр замын хүний нөөц бэлтгэгч байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
    2022-06-03 15:13:00
    Мэндчилгээ
    2022-05-31 17:20:00
    “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Өмнөговь, Дорноговь аймгуудад албан томилолтоор ажиллалаа
    2022-05-31 11:29:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын хориг хашаа болон сүлжмэл торон хашааг барьж эхэллээ
    2022-05-27 09:41:00
    Дохиолол төвлөрүүлэлт хориглолын системийн чиглэлээр чадамжийн гэрчилгээ авлаа
    2022-05-26 09:07:00
    “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР П.ГАНХҮҮ ТОМИЛОГДЛОО
    2022-05-23 17:28:00
    “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олон мод тарилаа
    2022-05-20 20:37:00
    Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээдийг урьдчилсан сонголтод оролцох саналын урилга
    2022-05-17 09:47:00