Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээдийг урьдчилсан сонголтод оролцох саналын урилга

Image

“Монголын төмөр зам” ТӨХК нь “зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх” концессын төрлөөр хэрэгжих Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төсөлд хөрөнгө оруулж, хамтран хэрэгжүүлэх сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээд, түүний нэгдлийг урьдчилсан сонголтод саналаа ирүүлэхийг урьж байна.

Урьдчилсан сонголтод оролцох сонирхолтой гадаад, дотоодын хуулийн этгээд, түүний нэгдэл нь урьдчилсан сонголтын шалгуур үзүүлэлтийн баримт бичиг (УСШҮББ) -ийг доорх хаягаар холбогдон авна уу.

Хаяг:     “Монголын төмөр зам” ТӨХК, Улаанбаатар хот 14230, Сүхбаатар дүүрэг,  1-р хороо, 13-р хороолол, Нарны зам-62, Юнион Бюлдинг А блок, 7 давхар, Утас:80109680

Урьдчилсан сонголтод оролцох саналыг 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн  15.00 цагаас өмнө хүлээн авна.

Оролцох санал гаргагчийн ирүүлсэн саналыг УСШҮББ-ийн дагуу үнэлж, шалгуур үзүүлэлтийг хангасан оролцогчдын жагсаалтыг зарлах ба дараагийн шатны сонголтод оролцох урилга хүргүүлнэ.

 

                                           “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨРИЙН ӨМЧИТ ХУВЬЦААТ КОМПАНИ

  • 2022-05-17 09:47:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    Зүүн босоо тэнхлэгийн үндэсний төмөр замын сүлжээ буюу Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийн ажлыг эхлүүллээ
    2022-07-02 09:24:00
    “Монгол Улсын төмөр замын хөгжлийн стратеги болон Зүүн Азийн Төмөр замын нийгэмлэг (EARC)-ийн үүсгэн байгуулалттай уялдах нь” төслийн анхдугаар тайлангийн хурал зохион байгуулагдлаа
    2022-06-27 20:09:00
    "“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК, “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” ХНН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    2022-06-24 17:05:00
    Монгол-ОХУ-ын төмөр замын хамтын ажиллагаа, хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүн
    2022-06-06 09:25:00
    “Монголын төмөр зам” ТӨХК төмөр замын хүний нөөц бэлтгэгч байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
    2022-06-03 15:13:00
    Мэндчилгээ
    2022-05-31 17:20:00
    “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Өмнөговь, Дорноговь аймгуудад албан томилолтоор ажиллалаа
    2022-05-31 11:29:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын хориг хашаа болон сүлжмэл торон хашааг барьж эхэллээ
    2022-05-27 09:41:00
    Дохиолол төвлөрүүлэлт хориглолын системийн чиглэлээр чадамжийн гэрчилгээ авлаа
    2022-05-26 09:07:00
    “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР П.ГАНХҮҮ ТОМИЛОГДЛОО
    2022-05-23 17:28:00
    “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олон мод тарилаа
    2022-05-20 20:37:00
    Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээдийг урьдчилсан сонголтод оролцох саналын урилга
    2022-05-17 09:47:00