"Монголын төмөр зам" ТӨХК-ийн хамт олон Ар гүнтийн даваанд мод тарилаа

Image

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олон “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин оролцож нийгмийн хариуцлагын хүрээнд Ногоон ирээдүй, ногоон байгууламжийг цэцэглүүлэх уриатай ажиллаж байна.

Мод тарих үндэсний өдрийг угтаж энэ өдөр  “Монголын төмөр зам” компанийн хамт олон Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр “Ар гүнт”-ийн даваанд 150 ш хайлаас модны суулгацыг “Инчон мөрөөдлийн төгөл” төслийн мэргэжилтнүүдээс зааварчилгаа авч тарилаа.

Мөн “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр зам дагуу мод тарих, төмөр замыг элсний нүүдлээс хамгаалах, тоосжилтыг бууруулж эко төмөр зам барих зорилтын хүрээнд үе шаттай судалгааны ажлууд хийгдэж бэлтгэл ханган ажиллаж байна.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилго бүхий “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Монголын төмөр зам” ТӨХК ийнхүү нэгдэж байна.

Ташрамд дурдахад “Монголын төмөр зам” ТӨХК нь энэ онд Улаанбаатар хотод 400, “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн төмөр замын өртөө зөрлөгүүдэд Говийн хөрсөнд 2 жил үрслүүлсэн 1000ш модны суулгац тарьж, арчилгааг хийж байгаа юм.

  • 2022-10-13 08:03:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    П.Ганхүү: 2023 онд “Монголын төмөр зам” компани нь тээвэрлэлтийн үйл ажиллагаагаа нэмэгдүүлж 5,000,000 тн ачаа тээвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна
    2023-01-30 13:43:00
    2023 оныг бүрэн цахимжсан, бүтээмжийг дээдэлж, хариуцлага, үр дүнг тооцох жил болголоо
    2023-01-27 15:47:00
    Хамтран ажиллах санал
    2023-01-27 12:19:00
    Төмөр замын тээврийн тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
    2023-01-10 17:27:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын Цогтцэций өртөөний технологийн барилга байгууламжийг улсын комисс хүлээн авлаа
    2023-01-02 11:15:00
    "Тавантолгой-Зүүнбаян" чиглэлийн төмөр замыг байнгын ашиглалтад хүлээн авах бэлтгэл хангасан тухай техникийн комиссын дүгнэлт гарлаа
    2022-12-30 15:20:00
    СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
    2022-12-23 14:06:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын гэрээг нууцаас гаргалаа
    2022-12-10 12:18:00
    Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг танилцуулж байна
    2022-12-09 16:13:00
    “МТЗ” ТӨХК-ийн мэргэжилтнүүд ISO стандартын дотоод аудиторын чадамжийн гэрчилгээ авлаа
    2022-12-09 11:42:00
    ISO нэвтрүүлэх ажлын хүрээнд "Хандлага" сэдвээр сургалт зохион байгууллаа
    2022-12-01 11:26:00
    Депо, зам засварын цехийн барилгын ажлын гүйцэтгэл 93 хувьтай байна
    2022-11-29 09:54:00