
"Монголын төмөр зам” ТӨХК-д Олон Улсын стандартаар шинэ менежмент нэвтрүүлэх ажлын хүрээнд “Хандлага” сэдвээр ээлжит сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг “Ур чадвар ба Менежмент” ТББ-ийн захирал Т.Мөнгөнбөгж удирдан явуулсан. Ажилтны хандлага гэдэг бол байгууллага амжилтад хүрэхэд зайлшгүй чухал хүчин зүйл бөгөөд байгууллагын орчин нөхцөл болон менежмент нь ажилтны сэтгэл ханамж, хандлагад хэрхэн нөлөөлдөг хийгээд хувь хүний хандлага гадаад орчин нөхцөл төдийгүй ажилтны өөрийн амьдралын хөгжил дэвшилд шууд нөлөөлж байдаг талаар онцоллоо.