Огноо: 2016-03-28
Тендер шалгаруулалтын нэр:Ажлын хувцас, гутал, хамгаалах хэрэгсэл нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: МТЗ-АХ1604
Монголын Төмөр Зам ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос ”Ажлын хувцас, гутал, хамгаалах хэрэгсэл”-ийг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Багцын дугаар |
Багцын нэр |
Баталгааны дүн /төг/ |
Багц 1 МТЗ-АХ1604/01 |
Өвөл, зуны ажлын хувцас, нам хэмээс хамгаалах малгай |
1162000 |
Багц 2 МТЗ-АХ1604/02 |
Өвөл, зуны ажлын гутал |
588000 |
Багц 3 МТЗ-АХ1604/03 |
Хамгаалалтын дуулга, хамгаалалтын малгай, аюулгүйн хантааз, нам хэмээс хамгаалах бээлий |
173600 |
Багц 4 МТЗ-АХ1604/04 |
Хамгаалалтын нүдний шил, тоосноос хамгаалах шил, нүдний шилний гадуурх |
228400 |
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ:Сүүлийн 2 жилийн борлуулалт нь санал болгож буй үнийн дүнгийн 75 хувиас багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Үгүй
Багц 1 болон Багц 2 нэмэлт шаардлага:
Үйлдвэрлэлийн техник хэрэгслийн тоо 20-иос доошгүй байна.
Орон тооны 20-иос багагүй мэргэжлийн ажилтантай байна;
Тендерийг 2016 оны 4-р сарын 27-ныөдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2016 оны 4-р сарын 27-ныөдрийн, 12 цаг00 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Худалдаа Хөгжлийн Банк
Дансны дугаар ₮: 404187856
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
СБД, 1-р хороо,Энхтайваны өргөн чөлөө 23, "UBH" центр, 8-р давхар, Г. Чинзориг
Утас: 70006622, 70106655