Зам, тээврийн салбарын төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулагчид хамтарч ажиллах боломжтой гэв

Image

“Торгоны замын ач холбогдол” сэдэвт Монгол, Хятадын хөрөнгө оруулалтын уулзалтын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны  Хөрөнгө оруулалтын газрын ерөнхий захирал И Иньпан, Торгоны замын сангийн Ерөнхийлөгч Ван Янжи нартай уулзаж санал солилцлоо.

 

Сүүлийн нэг жилийн хугагцаанд Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк 1,7 тэрбум ам.долларын төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж ажилласан талаараа уулзалтын үеэр онцолсон юм. Мөн Монгол Улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулах үүднээс дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдэд хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат энэхүү уулзалтын үеэр Монгол-Хятад-Орос гурван улсын Эдийн засгийн коридорын хүрээнд 32 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс 8 нь төмөр замтай холбоотой бөгөөд эдгээр төсөл хөтөлбөрүүдийг ойрын хугацаанд эхлүүлж, эрчимжүүлэх талаар танилцууллаа. Үүний тулд хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудал шаардлагатай байгаа тул энэ чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Нийтлэгдсэн огноо: 2017-01-19 09:40:00
“УБТЗ-2030” форум үргэлжилж байна
2017-02-17 11:50:00

Дэр модыг бетоноор солих хувьсал
2017-02-15 10:41:00


"Сиймэнс" компани зүтгүүр нийлүүлэх хамгийн том тендерт яллаа
2017-02-07 10:19:00

Цогц программын сургалт зохион байгууллаа
2017-02-02 15:32:00

Казакстан улсын төмөр замын дэвшилтэт технологийг судална
2017-02-01 10:40:00

Д.Ганбат: Би салбартаа эрс шинэчлэл хийнэ гэж гарч ирсэн, үгэндээ эзэн болно
2017-01-30 16:00:00

Зам, тээврийн салбарын томоохон төсөл хөтөлбөрүүд урагшлах нь
2017-01-24 09:14:00

Төсөл хөтөлбөрүүдийн талаар хөрөнгө оруулагч нарт танилцуулав
2017-01-23 15:16:00

Торгоны замын ач холбогдлыг хэлэлцлээ
2017-01-20 09:29:00

ХАСХОМ- ийг цахим системд мэдүүлснийг баталгаажуулах хүлээн авах, бүртгэх, дараалал горим
2017-01-19 11:56:00

Зам, тээврийн салбарын төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулагчид хамтарч ажиллах боломжтой гэв
2017-01-19 09:40:00
Яг одоо уншиж байна

Кени улс Хятадад үйлдвэрлэсэн зүтгүүрийн эхний ээлжийг хүлээн авлаа
2017-01-17 11:37:00

Энэ жил Хятад – Германы хооронд шуудангийн галт тэрэг явж эхэлнэ
2017-01-16 09:41:00

Шанхай Кунминий хурдны төмөр зам ашиглалтанд орлоо
2017-01-13 12:03:00

Бээжин хотод анхны муж хооронд явах метроны шугамыг барьж эхэлжээ
2017-01-13 11:45:00

Б.Эрдэнэбаяр:Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьснаар нүүрсний авто тээврийн тарифыг хоёр дахин бууруулна
2017-01-10 15:24:00

Төмөр замын төслүүдэд төвлөрнө
2017-01-09 10:33:00

Төмөр замын барилгын ажлыг идэвхжүүлнэ
2017-01-05 14:22:00

Зам, тээврийн хөгжлийн яам 2017 оныхоо ажилдаа орлоо
2017-01-04 09:28:00