Дэр модыг бетоноор солих хувьсал

Image

Монгол Улсын хөгжлийг тэтгэж буй томоохон салбарын нэг нь төмөр зам. Нэг хэсэг өргөн, нарийн царигтай шинэ төмөр зам тавих талаар хэлэлцэж, багагүй шуугиан тарьсан ч асуудал аль нэг талдаа гарахгүй явсаар улстөржөөд дууссан гэхэд болно. Тэгвэл тавигдах үгүй нь мэдэгдэхгүй өргөн, нарийн царигийн төлөө талцахаас илүү өнөөдрийн бодит бөгөөд хамгийн тулгамдсан асуудал болох төмөр замын дэр модны шинэчлэлд анхаарал хандуулах хэрэгтэй байна. 

Анх 1940 онд төмөр зам тавихдаа төмөр дэрийг ашигласан бол 30 жилийн дараа буюу 1970-аад оноос төмөр замд их засварын ажил эхлүүлж, элэгдэж хуучирсан зарим төмөр дэрийг модон дэрээр сольж эхэлжээ. Улмаар 1997 онд УБТЗ-ын дэргэдэх төмөр бетон дэрний үйлдвэр байгуулсан түүхтэй. Тэгвэл анхны бетон дэрний үйлдвэр байгуулагдаад 20 жил болсон байна. Энэ хугацаанд Монгол Улсын төмөр замын дэр модны хэдийг нь бетоноор сольсон талаар доорх графикаас хараарай.

Монгол Улсын төмөр замын нийт урт нь 2484.8 км бөгөөд эдгээр замд 4.3 сая гаруй дэр бий. Одоогийн байдлаар бетон дэрний үйлдвэр 1.3 сая ширхэг дэр үйлдвэрлэж, сольсон бөгөөд энэ нь нийт дэрний 27 хувийг эзэлж байгаа юм.

Сүүлийн таван жилд бетон дэрний үйлдвэрлэлд 37.3 тэрбум төгрөг зарцуулсан 

Түүнчлэн 20 жилийн хугацаанд ердөө 27 хувийг шинэчилнэ гэдэг нэлээд чамлалттай тоо санагдаж байсныг нуух юун. Гэхдээ энэхүү ажлыг хийж хэрэгжүүлэхэд ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдах бөгөөд УБТЗ- ын төсвөөс 100 хувь бүрдүүлдэг юм билээ. Албаны хүний өгсөн тоон мэдээллээс харахад сүүлийн таван жилийн байдлаар буюу 2012-2016 онд нийт 498 мянган ширхэг бетон дэр үйлдвэрлэхэд 37.3 тэрбум төгрөг зарцуулсан байна. 

Тэгвэл одоо үлдсэн 3.1 сая ширхэг модон дэрний 609 мянга нь төмөр замд тэнцэхгүй болтлоо хуучирч мууджээ. Харамсалтай нь, 2013 онд ажиллаж байсан БОНХЯ-ны сайдын тушаалаар ойгоос дэр модны үйлдвэрлэх зорилгоор мод бэлтгэхийг хориглосон шийдвэр гаргасан нь асуудал дагуулж байгаа аж. Хэдий төмөр бетон дэр үйлдвэрлэж байгаа ч үүнийг ашиглах боломжгүй газар олон байдаг юм байна. Тодруулбал, 1120 км урт гол замын 60 км зам нь 400 метрээс бага радиустай тойрог буюу тахир зам байдаг аж. Тэдгээр газруудад зөвхөн модон дэр хийх шаардлагатай болдог аж. Учир нь цариг нь өөр байдаг гэнэ.

Жишээлбэл, ердийн шулуун зам 1520 мм- ийн царигтай байдаг бол тойрог зам 1535 мм болж, өргөсдөг юм байна. Тойрог нь нэмэгдэхийн хэрээр төмөр замын бетон дэрний бэхэлгээнд өөрчлөлт ордог. Манай үйлдвэрүүд бетон төмрийг зөвхөн 1520 царигаар хийж байгаа учраас 1535 тойрог царигтай замд модон дэр хийхээс өөр аргагүйд хүрдэг юм байна.

Хоёр дахь хүчин зүйл нь хөрсний ус ихтэй газарт овойлт суулт гардаг учраас модон дэр ашиглах шаардлага тулгардаг аж. Түүнчлэн бетон дэр тавих боломжгүй бас нэг шалтгаан нь элс, хайрганы чигжээстэй зам. Ялангуяа Замын-Үүд чиглэлд элс шороо ихтэй байдаг учир бетон дэрний доогуурх буталмал чигжээс нь усыг доош нэвтрүүлэхгүй холилдож, нойтон шавар болж хөлдөх эрсдэл үүсдэг. Тиймээс жил бүр тодорхой хэмжээнд модон дэр, дүнз үйлдвэрлэх шаардлага тулгардаг гэдгийг албаныхан учирлаж байна.

3.1 сая ширхэг дэр модны 609 мянга нь төмөр замд тэнцэхгүй 

Ер нь элэгдсэн дэр мод нэг километрт 25 хувиас хэтэрвэл галт тэрэгний хурд хязгаарлагддаг юм байна. Ингэснээр галт тэрэгний хурд саарч, шатахуун, цаг хугацаа, цаашлаад Монгол Улсын бараа эргэлтэд ч сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Харин төмөр замын модон дэрийг 100 хувь шинэчилж, төмөр бетон болгочихвол хурднаас гадна галт тэрэгний даац нэмэгдэх сайн талтай.

Одоогоор нэг дугуйн даац 23 тонн байгаа бол алсдаа 25 тонн болж нэмэгдэх боломж бүрдэнэ. Ингэснээр хүнд даацын вагонууд явах боломжтой болж, хоёр хөршийн транзит тээвэр манайхаар дамжин өнгөрдөг болох давуу талтай. Нөгөөтэйгүүр, бетон дэрний ашиглалтын хугацаа 40-50 жил байдаг бол модон дэрнийх 15 жил байдаг юм байна.

Эх сурвалж: http://news.gogo.mn/r/201812 

Нийтлэгдсэн огноо: 2017-02-15 10:41:00
CRRC компани Швейцарь улсад тавцант вагон нийлүүлнэ
2017-11-21 16:01:00

Дойче Банн компани шинээр үйлдвэрлэх галт тэргээ танилцууллаа
2017-11-21 15:15:00

“ТЕХууль”, “ААНОАТ тухай хууль”, “ХХОАТ тухай” хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо
2017-11-14 16:03:00

Ази, Номхон далайн бүсийн 24 дэх чуулга уулзалт зохион байгуулагдлаа
2017-11-09 17:10:00

Монгол-ОХУ-БНХАУ-ын төмөр замын салбарын хилийн зөвлөгөөнд оролцлоо
2017-11-09 09:38:00

Хиймэл дагуулын технологиор цаа бугыг галт тэргэнд дайруулахаас хамгаална
2017-11-06 13:37:00

БНХАУ-д төмөр замын техник технологийн 14 дэх үзэсгэлэн болж байна
2017-11-06 12:04:00

Хурдны галт тэрэг давхацсан тоогоор 7 тэрбум зорчигч тээвэрлэв
2017-11-06 11:56:00

Х.Хэрлэн: Эдийн засгийн зүүн босоо коридор төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна
2017-11-02 09:10:00

Олон улсын төмөр замын холбоо (UIC) МТЗ ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
2017-10-30 10:11:00

Солонгосын Төмөр Замын компаниуд галт тэрэг нийлүүлэх гэрээ байгууллаа
2017-10-25 09:14:00

Далай дамнасан метроны шугамыг туршив
2017-10-25 09:13:00

"SI маглев" галт тэргийг энэ онд ашиглалтад оруулна
2017-10-25 09:08:00

Зам, тээврийн хөгжлийн сайдаар Ж.Бат-Эрдэнэ томилогдлоо
2017-10-20 15:32:00

Эдийн засгийн үр ашигтай төсөл хөтөлбөрүүдээ Олон Улсад таниулна
2017-10-11 13:50:00

“Шинкансен N700S” загварын галт тэргийг танилцууллаа
2017-10-10 11:07:00

Австралид анхны бүрэн автомат ачааны галт тэргийг ашиглаж эхэллээ
2017-10-10 11:04:00

Бүс нутгийн ложистикийн төвийг хөгжүүлэх төслийг танилцууллаа
2017-10-04 15:19:00

Ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
2017-10-02 17:18:00

АСЕМ-ын түнш орнуудтай тээврийн салбарт харилцаагаа өргөжүүлнэ
2017-10-02 10:16:00