Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.7, 81 дүгээр зүйлийн 81.5.1, 81.5.2, 81.5.3 дахь заалтыг тус тус үндэслэн “Монголын төмөр зам” ТӨХК, “Оргил рашаан сувилал” ТӨХК, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-иудын Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

 

Хараат бус гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлага:

 

            1.Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх.

2.Тухайн хуулийн этгээдийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн байхад ашиг сонирхол үүсгэхгүй байх.

3.Нэр дэвшигч нь өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй.

4.Нэр дэвшигч өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид эрх бүхий албан тушаал эрхэлдэггүй.

5.Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй.

6.Тухайн компанитай бизнесийн аливаа холбоогүй.

 

Жич: Тухайн компанийн үйл ажиллагааны талаар зохих мэдлэг, туршлагатай байх, санхүү, эдийн засагч, эрх зүйч, нягтлан бодогч, компанийн засаглал зэргээр мэргэшсэн байвал давуу тал болно.

 

 Бүрдүүлэх материал:

 

1.Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (аль компанийн сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгаагаа тодорхой бичих);

2. Анкет(төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4 х 6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх);

3.Ажил байдлын тодорхойлолт(ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл);

4.Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;

5.Боловсролын диплом, үнэмлэх, сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ сертификатын хуулбар;

6.Иргэний үнэмлэхийн хуулбар;

7.Компанийн засаглалын гэрчилгээний хуулбар.

                                                                  

            Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:

 

Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2017 оны 04 дүгээр  сарын 10-ны өдрийн 11.00 цаг хүртэл Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Засгийн газрын      IXбайр)-ын 107 тоот өрөөнд компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн дэргэдэх нэр дэвшүүлэх хороодын төлөөлөл хүлээн авна.

 

          Анхаарах зүйлс:

 

1.Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаар, нэрээ дэвшүүлж буй компанийн нэрийг тус тус гаргацтай бичнэ.

2.Нэг дугтуйнд зөвхөн 1 сонгон шалгаруулалтын материалыг хийнэ.

3.Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй болно.

4.Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.

5. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.

6. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй Нэр дэвшүүлэх хорооноос холбоо барина.

7.Нэмэлт мэдээллийг компанийн нэр дэвшүүлэх хорооны 62263600 дугаарын утаснаас авна уу. 

 

 

КОМПАНИЙН НЭР ДЭВШҮҮЛЭХ ХОРОО

Нийтлэгдсэн огноо: 2017-03-20 10:33:00
Дойче Банн “Ухаалаг цэвэрлэгч” роботын тэмцээн зохион байгууллаа
2018-02-20 09:49:00

Сар шинийн мэндчилгээ
2018-02-15 09:04:00

Төмөр замын дамжин өнгөрөх тээвэрт 25 жилийн тарифын хөнгөлөлт эдэлнэ
2018-02-13 13:17:00


Дотоод мэдээ
2018-02-02 17:17:00

Берлины төмөр замын үзэсгэлэнгийн талбай эрэлт ихтэй байна
2018-01-31 16:44:00

Орон нутгийн хөрөнгөөр анхны төмөр замаа тавьж байна
2018-01-31 16:05:00

Хятадын хотын төмөр замын урт 5000 км боллоо
2018-01-31 15:58:00

Төмөр замын зүүн коридор-бүс нутаг ба уул уурхайн хөгжил олон улсын зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдаж байна
2018-01-23 11:59:00

Монгол Улс Ази Европыг холбох хамгийн дөт зам байх боломжтой
2018-01-22 17:06:00

Өвөр Монгол болон Зүүн Хойд бүс нутгийг холбосон хурдны төмөр зам тавина
2018-01-18 16:58:00

Бээжин анхны соронзон зам (maglev), зорчигчийн хурдны трамвай болон автомат метроны шугамаа нээлээ
2018-01-18 16:50:00

"Төмөр замын зүүн коридор-бүс нутаг ба уул уурхайн хөгжил" олон улсын зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдана
2018-01-15 10:05:00

“Хятадад үйлдвэрлэв” зүтгүүр Ямайкад экспортлогдоно
2018-01-10 09:19:00

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн мэргэжилтнүүд хөдөлмөр зүтгэлээ үнэлүүллээ
2018-01-03 14:29:00

Байгальд ээлтэй трамвай
2018-01-02 11:41:00

Мэндчилгээ
2017-12-27 14:04:00

Крашийн мөргөлдөөн
2017-12-26 14:10:00

Ж.Бат-Эрдэнэ "Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр" нь ирэх 20-30 жилийн үндэстэн дамнасан төслүүд байна гэдэгт эргэлзэхгүй байна
2017-12-13 15:16:00

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Цэнгэл томилогдлоо
2017-12-08 19:12:00