Төмөр замын үндэсний холбооноос “Зүтгүүрийн шилдэг машинист” шалгаруулах анхны олон улсын тэмцээнийг Якутад зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Тус тэмцээн 07 дугаар сарын 15-нд болох бөгөөд тэмцээнд Хятад, Монгол болон Европын хэд хэдэн орнуудаас төлөөлөл урилгаар оролцох аж. Өмнөх жил зүтгүүрийн шилдэг машинист шалгаруулах тэмцээн Москва хотноо зохион байгуулагдаж, ОХУ-ын томоохон байгууллагуудын 24 машинист оролцсоноос Якутын төмөр замын машинист Руслан Черниговский шилдгээр тодорч нэгдүгээр байрны эзэн болсон байна.