Төрийн өмчийн компаниуд үйл ажиллагааныхаа талаар олон нийтэд сурталчиллаа

Image

Төрийн өмчийн болон өмчийн оролцоотой 90 гаруй компани, аж ахуйн нэгжүүд нэгдсэн “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2017”үзэсгэлэн энэ сарын 7-8-ны өдрүүдэд Тэнгэр плаза төвд боллоо. Энэхүү өдөрлөгийн үеэр төрийн өмчит компаниуд хүний нөөцийн бодлого, байгууллагын менежмент, ашиг орлого, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд болон нийгмийн хариуцлагын чиглэлээр ямар ажил хийж байгаа талаар олон нийтэд үйл ажиллагаагаа нээлттэй сурталчилж,танилцуулсан. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зохион байгуулсан энэхүү арга хэмжээний үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлсэн үгэндээ:

“Төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа нь хаалттай, худалдан авалт нь далд хаалттай явдаг, хамтарч ажиллахад хүнд суртал ихтэй зэрэг бодитой шүүмжлэлүүдийг засах ажлын эхлэл болох ёстой. Цаашид өнөөдрийнх шиг заавал бүх компани нэг дор бөөгнөрч хамтдаа биш, төрийн өмчит компаниуд тус, тусдаа ийм нээлттэй өдөрлөгийг сар, улирал бүр хийж, үр дүнгээ нийтэд мэдээлж байх хэрэгтэй.  Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниуд ашигтай ажиллах ёстой. Хэрвээ удирдлагын ур чадвараас болж ашиггүй ажиллаж байгаа бол ажлаа өгөхийг сануулсан. Мөн цалин хөлс, хангамж урамшуулалтай холбоотой зардлыг боломжит хэмжээгээр танаж хасахыг анхааруулсан.

 Тэр үүрэг даалгаврынхаа хүрээнд харвал хариуцсан компаниа ашигтай ажиллуулж чадна гэж үзсэн, тэгж өөртөө итгэсэн төрийн өмчийн компанийн захирлууд өнөөдрийн өдөрлөгт хүрэлцэн ирлээ гэж ойлгож байна. Ашигтай, алдагдалгүй ажиллахын тулд үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод шударга болго. Импортыг орлох бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүдтэйгээ хамтарч ажилла. Худалдан авалтын тендерээ ил тод зарладаг шигээ шалгаруулалтын үр дүнг нь бас олон нийтэд ил тод болго” гэсэн юм. 

"Монголын төмөр зам" ТӨХК-ийн Дэд захирал Б.Эрдэнэбаяр, Тээврийн сургуулийн захирал Ж.Пүрэвсүрэн нар энэ өдөр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. "Монголын төмөр зам" ТӨХК нь төмөр замын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд бэлтгэгдсэн хүний нөөцтэй байх зорилгоор Тээврийн дээд сургуультай энэхүү санамж бичгийг байгууллаа. Уг санамж бичгийн хүрээнд тус сургуулийн оюутнуудаас сурлагын амжилтаараа тэргүүлж буй оюутнуудаас сонгон шалгаруулж, компанийн нэр дээр суралцуулан төгсөгчдийг ажлын байраар хангах юм. 

 

 

Нийтлэгдсэн огноо: 2017-04-10 17:01:00
Зам шалгагч автономит машиныг Өмнөд Африкт туршиж байна
2017-09-20 11:03:00

Х.Хэрлэн: Санхүүжилт шийдэгдвэл Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 2019 онд ашиглалтад оруулна
2017-09-18 16:17:00

ОХУ-ын “Евраз НТМК” компани өнгөө хувиргадаг дугуй нийлүүллээ
2017-09-18 09:45:00

Дотоодын хөрөнгө оруулагч компанитай “Хамтын ажиллагааны гэрээ” байгууллаа
2017-09-08 16:00:00

“Төмөр замын тээврийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийн талаар хэлэлцүүлэг хийлээ
2017-09-05 16:34:00

ТЕНДЕРИЙН УРИЛГА
2017-08-30 16:58:00

Туннель өрөмдөх ажилд үүссэн ноцтой асуудал
2017-08-30 11:54:00

Монгол-Хятадын хилийн боомтоор Европын галт тэрэг зорчлоо
2017-08-24 12:38:00

Үнийн санал авах урилга
2017-08-21 09:48:00

Өвөр Монголд өндөр хурдны төмөр зам нээгдлээ
2017-08-17 11:06:00

БНХАУ Малайз улсад цахилгаанжуулсан төмөр зам барина
2017-08-17 10:50:00

Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
2017-08-14 16:01:00

Д.Ганбат: Төмөр замчдынхаа хөдөлмөрийн нөхцөл , нийгмийн баталгааг сайжруулахад яам онцгой анхаарна
2017-08-09 15:03:00

Дэлхийн хамгийн урт өндөр хурдны төмөр замын туннель баригдаж байна
2017-08-09 14:55:00

“Си Ар Ар Си” компанийн цахилгаан зүтгүүр ОХУ-д тээвэрлэлт хийнэ
2017-08-09 14:51:00

Төмөр замчид дэлгэр сайхан наадамлалаа
2017-08-07 17:23:00

Мэндчилгээ
2017-08-03 15:06:00

Агаарын дүүжин төмөр замын туршилтын шугамыг ашиглалтад орууллаа
2017-08-02 16:37:00

Ачааны вагоны хос дугуй дотор байрлах цахилгаан үүсгүүр бүтээлээ
2017-07-31 13:56:00

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн ажилтнууд ой хээрийн түймэр унтраалцлаа
2017-07-26 14:42:00