“Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлагууд болон нийт ажилтан албан хаагч нар энэ өдөр Авилгатай тэмцэх газраас зохион байгуулсан сургалтад хамрагдлаа.
Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй уг сургалтаар “Авилгын эсрэг хууль, түүний хэрэгжилтийг хангах асуудалд арга зүйн туслалцаа өгөх, холбогдох бусад хууль тогтоомжийн талаар мэдээлэл олгох зорилготой юм.
Монгол Улсын Их хурлаас “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг 2016 оны 11 дүгээр сард батлан гаргасан. Уг хөтөлбөрийг сурталчлан таниулах, авлигын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор АТГ-аас яам, агентлаг, нийслэл, дүүрэгт үе шаттайгаар ажилласанбайна.