Төмөр замчид дэлгэр сайхан наадамлалаа

Image

Монгол Улсад төмөр замын тээвэр үүсч хөгжсөний 79 жил, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн 9 жил, Төмөр замчдын мэргэжлийн баярын өдөр уламжлал ёсоор жил бүрийн 08 дугаар сарын эхний долоо хоногийн Баасан, Бямба гаригт буюу энэ сарын 05-06-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. 

“Монголын төмөр зам” ТӨХК анх 2008 онд байгуулагдсан цагаас үйл ажиллагаагаа тасралтгүй эрхэлж өдгөө 5 хэлтэс, 12 албатай, нийт 150 гаруй ажилтантай томоохон байгууллага болон өргөжөөд байна.

Төмөр замын суурь бүтэц барих, төмөр замын тээвэрлэлт эрхлэх, төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг угсрах, түрээслэх засварлах гэсэн үндсэн чиг үүргийн хүрээнд манай мэргэжилтнүүд Зүүнхараа аймагт Ачааны вагон угсрах, үйлдвэрлэх төслийг санаачлан амжилттай хэрэгжүүлж, төмөр замын суурь бүтцийг барьж байгуулах бүхий л судалгаа шинжилгээг хийн ажиллаж, өнгөрсөн оноос Төмөртэй өртөөний тээвэрлэлтийн үйл ажиллагааг амжилттай эрхлэн явууллаа. Тээвэрлэлт хийсэн эхний нэг жилд бид 1 сая тн, энэ оны эхний хагас жилийн байдлаар 600 мянга орчим тн төмөр хүдэр тээвэрлэж Монгол Улсын ачаа тээх үйлсэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж байна.

Энэ өдөр тус өртөөнөөс хамт олноо хошуучлан, идэвх зүтгэл гарган ажилласан Замын мастер Э.Самбуу, Галт тэрэгний найруулагч Ц.Билэгсайхан, ТҮГ-ын мастерД.Ганзориг,  Дохиолол холбооны механикД.Төмөр-Өлзий, Хөдлөх бүрэлдэхүүний хэсгийн дарга Б.Батбаяр нар Зам, тээврийн сайдын тушаалаар Зам, тээврийн яамны жуух бичиг, Хүндэт төмөр замчин цол тэмдэгээр тус, тус шагнагдаж гавьяа зүтгэлээ үнэлүүлсэн давхар баяр тохиосон юм.

Төмөр замчдын мэргэжлийн баярын энэ өдөр төмөр замын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч нийт байгууллагуудаас спортын Дартс, сагс, үндэсний бөхийн барилпааны төрлөөр манай залуус хүч сорьж, амжилттай оролцлоо. Тухайлбал дартсын аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй төрөлд “МТЗ” ТӨХК-ийн Замын инженер Б.Болор-Эрдэнэ алтан медаль, Зүтгүүрийн инженер Г.Цолмонбаяр мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн төрөлд Хүний нөөцийн ажилтан Ц.Уянга алтан медаль, Нярав Г.Амгаланзаяа хүрэл медалиар тус тус энгэрээ мялааж, баяр дээр баяр нэмлээ.

Мөн Үндэсний бөхийн шигшээ барилдаанд Худалдан авалтын ажилтан Б.Ундрах гурав давлаа. 

Иинхүү төмөр замчид хуртай сайхан наадамлаж, үйлс бүтээлээ улам цогцлоох аянд гар нэгдэн зүтгэж, Төмөр замчин хэмээх эрхэм алдрыг хүртсэн ойн баяр наадмаа тэмдэглэж өнгөрүүллээ. 

Нийтлэгдсэн огноо: 2017-08-07 17:23:00
“Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөг үргэлжилж байна
2018-05-03 16:09:00

33 дахь удаагийн чуулга уулзалт зохион байгуулагдлаа
2018-05-02 10:14:00

"Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018" өдөрлөг болно
2018-05-01 10:00:00

"Галт тэрэг хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв" УТҮГ-тай хамтран ажиллана
2018-04-26 11:48:00

Оросын Төмөр Замууд компани 327 зүтгүүрийн гэрээ байгууллаа
2018-04-25 13:49:00

Хөрөнгө худалдах зар
2018-04-24 10:35:00

Зам, тээврийн салбарын аваргууд тодорлоо
2018-04-23 11:35:00

"Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй холбоотой ажилтны сахилгын тусгай журам”-ын төсөлд саналаа ирүүлнэ үү
2018-04-19 16:45:00

ОХУ-ын "Мосгипротранс" ХК-тай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
2018-04-19 12:11:00

"TransRussia-2018" чуулган ОХУ-д зохион байгуулагдаж байна
2018-04-19 09:20:00

Ухаалаг дэр бетон бодит цагийн мэдээллийг цуглуулна
2018-04-17 16:35:00

2022 он гэхэд баригдаж дуусах дэлхийн хамгийн том төмөр замын 10 төсөл
2018-04-16 14:19:00

Зам, тээврийн салбарын аварга шалгаруулах спортын таван төрөлт тэмцээнийг албан ёсоор нээлээ
2018-04-14 13:05:00

БНХАУ-ын “Башинь төмөр зам” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
2018-04-14 11:57:00

Төмөр замын тээвэр дэх гологдлыг судлан бүртгэх журмын төсөлд саналаа ирүүлнэ үү
2018-04-13 09:45:00

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зар
2018-04-09 16:48:00

Зам, тээврийн салбарын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 07-ны өдрөөс эхэлнэ
2018-03-29 09:11:00

БНХАУ дэлхийд хамгийн уртад тооцогдох Өвөрмонгол-Хятадын чиглэлийн хүнд даацын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ
2018-03-27 16:41:00

Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн төвийг дэмжин ажиллалаа
2018-03-16 15:08:00

БНХАУ хоёр жилийн дотор хурдны төмөр зам барина
2018-03-06 10:18:00