Туннель өрөмдөх ажилд үүссэн ноцтой асуудал

Image

Раштаттын галт тэрэгний буудлаас өмнө хэсэгт 2 км-ийнзайтай байрлах төмөр замын хэсэгт чимээгүй байдал ноёрхоно. Өдөрт үүгээр ICE, IC, EC, TGV хурдны болон орон нутгийн галт тэрэгнүүд, S-Bahn, ачааны гэх мэт 370 хүртэл галт тэрэг зорчдог байсан бол одоо нам тайван болжээ. Хоёр том кран замын хажууд эргэлдэж, том хөргөх төхөөрөмж ажиллана. Энд 2017 оны 8 сарын 22-ны өдрийн 11 цаг 03 минутанд замын балласт сууж, зам төмөр хагас метрээр доошилж муруйсан байна. Ямар нэг хүн баримлын шавраар шулуун зүйл хийгээд доош нь хуруугаараа дарчихсан мэт одоо харагдана. Доогуур нь хоёр замтай туннел ашиглалтанд орсоноор илүү олон галт тэрэг Раштаттын доогуур явж өнгөрөх ёстой байлаа. Хоёр туннелийн хоолойн нэгд нь гэнэт цөмрөлт өгчээ. Ингэснээр Бремерхавен, Хамбург, Роттердамын далайн боомт хотуудыг Италийн Генуатай холбосон Европын хамгийн чухал судсыг хүнд байдалд оруулав. 

 

Германы Раштатт-Ниидербүүл (Rastatt-Niederbuehl) хотын төмөр замын замын хэсэгт суулт үүсч галт тэрэгний хөдөлгөөнд ноцтой аюул үүсгэсэн байна. Энэ хэсэг замын доор туннел 

өрөмдөхөөр ажиллаж байсан туннел өрөмдөгч машины аюулаас сэргийлэх хэрэгслийн өгсөн дохиогоор өртөөний жижүүр ойролцоо явж байсан галт тэргэнд анхааруулга өгч замын тэр хэсгийг улаан гэрлэн дохиогоор хаасан байна.

Энэ замын хэсгийн доор өндөр зэрэглэлийн технологийн туннель өрөмдөгч машин хотын доогуур төмөр замын зам барилгын өрөмдлөг хийж байсан юм. Туннелийн өрөмдлөгийн ажлыг энэ ажлаар он удаан жилийн туршлага хуримтлуулсан Цүблин (Zueblin)компани хийж байжээ.

Туннелийн яг өрөмдөгч машин ажиллаж байсан хэсэгт дээрээс ус орсон байна. Туннелийн бэхэлгээ, хаалт, тулгуур болж хийгддэг бетон сегментүүд тэр хэсэгт уг нь тавигдсан, түүний гадуур хамгаалах зорилгоор хийгдсэн 2 метрийн зузаантай мөсөн цагираг бас хийгдсэн байсан боловч ус орсоноос болж хоёр хоногийн дараа хамгаалалтын бетон сегментүүдэд хагас метрийн суулт үүссэн байна. Энэ хэсэгт бетон сегментүүд долоо хоногийн өмнө тавигдсан учраас ус орох, алдах асуудал гарах ёсгүй байсан байна.

Одоо энэ туннелийн бэлэн болсон байсан 160 метр урт хэсгийг бетоноор дүүргэх шаардлага гарсан бөгөөд үүнд 10,000 кубметер бетон орох бөгөөд энэ дотроо 16 сая еврогийн үнэтэй өрөмдөгч машинаа хамт “булах” шаардлагатай болсон байна. Энэ ажлын дараа “зовлонд орсон” замын дээд хэсгийг галт тэрэгний цахилгаан хангамжийн дээд шугамтай нь хамт зайлуулж 120 метр урт, 15 метр өргөнтэй газарт ил гарах хэсгийг бетондож, төмөр замаа дээр нь шинээр барих болсон байна.

Хэзээ нэг цагт туннелийг үргэлжлүүлэн өрөмдөх бөгөөд тэр өрөмдлөг нь нөгөө дүүргэлтийн бетон, бетон дотроо “булшлагдсан” өрөмдлөгийн машиныг нэвт дайран гарах юм байна. Ийм хүнд шийдвэрт Дойче Банн, туннелийн ажил гүйцэтгэх ажлын хэсэг хоёр хоорондоо тохиролцон хүрчээ.

Ямар ч гэсэн төмөр замын хөдөлгөөн энэ хэсэгт 8 долоо хоног тасрах болж байна. Энэ замын хэсэг нь Германы босоо замын ачаа тээврийн хөдөлгөөний чухал зангилаанд тооцогдох бөгөөд жирийн өдрүүдэд үүгээр 170 суудлын галт тэрэг, 200 хүртэл ачааны галт тэрэг зорчиж өнгөрдөг. Одоо энэ хэсгийн хөдөлгөөнийг их хэмжээгээр танаж, 9-16 цагийн хооронд зорчих бүх суудлын галт тэргийг ачааны галт тэргэнд зориулж явуулахгүй байлгахаар болов. Явахгүй болсон суудлын галт тэрэгнүүдийг орлох автобусуудыг энэ хэсгээр явуулж түр хугацаагаар аргалах төлөвлөгөө гарчээ. 

Дойче Банн төмөр замын компанийн захиалгаар Раштатт хотын доогуур 4 км үргэлжлэх туннел барих ажлыг гүйцэтгэж байсан ажлын хэсгийн төлөөлөгч Цүблин компанийн удирдлагын нэг, Клаус Пөллат хэвлэлийн бага хурал дээр хийх ажлын талаар удаан хугацаагаар тайлбарласан боловч юунаас болж энэ асуудал гарсаныг тайлбарласангүй. “Бид үүнийг мэдэхгүй байна” гэсэн өгүүлбэрийг л тэр олон удаа давтжээ.

Тэр өөрийн компанийг иймэрхүү туннелийн ажлыг гүйцэтгэх туршлагатай гэж давтан хэлж байна. Урд гүйцэтгэсэн ажлууд, жишээ нь Амстердам хотод хийсэн ажлыг тоочсон ч, тэнд бас туннелийн нуралт болж, олон орон сууцны байшингуудад суулт өгч байсныг тэр дурдсангүй.

Көлн хотын метроны туннелийг байгуулах ажлын явцад үүнээс илүү хүндрэл үүсч байсан юм. Көлн, Амстердам хотуудын хөрсөн доорхи газар хүнд нөхцөлтэйд тооцогдоно. Тэр үед Көлн хотын архивын барилга нурж, хоёр хүн амиа алдаж байсан бөгөөд барилгын ажлын гүйцэтгэгчийн тоонд  Цүблин компани оролцож байсан юм. Энэ ажлынхаа туршлагыг Цүблин компанийн удирдагч Пөллат бас дурдсангүй.

                             

                                                                                                                                                              Зүтгүүрийн инженер Ц.Лхагвасүрэн

Нийтлэгдсэн огноо: 2017-08-30 11:54:00
Өвөр Монгол болон Зүүн Хойд бүс нутгийг холбосон хурдны төмөр зам тавина
2018-01-18 16:58:00

Бээжин анхны соронзон зам (maglev), зорчигчийн хурдны трамвай болон автомат метроны шугамаа нээлээ
2018-01-18 16:50:00

"Төмөр замын зүүн коридор-бүс нутаг ба уул уурхайн хөгжил" олон улсын зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдана
2018-01-15 10:05:00

“Хятадад үйлдвэрлэв” зүтгүүр Ямайкад экспортлогдоно
2018-01-10 09:19:00

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн мэргэжилтнүүд хөдөлмөр зүтгэлээ үнэлүүллээ
2018-01-03 14:29:00

Байгальд ээлтэй трамвай
2018-01-02 11:41:00

Мэндчилгээ
2017-12-27 14:04:00

Крашийн мөргөлдөөн
2017-12-26 14:10:00

Ж.Бат-Эрдэнэ "Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр" нь ирэх 20-30 жилийн үндэстэн дамнасан төслүүд байна гэдэгт эргэлзэхгүй байна
2017-12-13 15:16:00

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Б.Цэнгэл томилогдлоо
2017-12-08 19:12:00

Монголын Дипломатын Академитай хамтран сургалт зохион байгууллаа
2017-12-08 14:18:00

Эрээн хотын ачаа тээврийн эргэлт анх удаа 10 сая тоннд хүрчээ
2017-12-04 12:22:00

Түвд, Сычуаныг холбосон анхны гүүр ирэх онд ашиглалтад орно
2017-11-29 16:16:00

Өндөр хурдны ачаа тээврийн галт тэрэг зохион бүтээнэ
2017-11-29 15:45:00

Ерөнхийлөгч Х.Баттулга Зам, тээвэр хөгжлийн яамд ажиллав
2017-11-27 00:00:00

CRRC компани Швейцарь улсад тавцант вагон нийлүүлнэ
2017-11-21 16:01:00

Дойче Банн компани шинээр үйлдвэрлэх галт тэргээ танилцууллаа
2017-11-21 15:15:00

“ТЕХууль”, “ААНОАТ тухай хууль”, “ХХОАТ тухай” хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо
2017-11-14 16:03:00

Ази, Номхон далайн бүсийн 24 дэх чуулга уулзалт зохион байгуулагдлаа
2017-11-09 17:10:00

Монгол-ОХУ-БНХАУ-ын төмөр замын салбарын хилийн зөвлөгөөнд оролцлоо
2017-11-09 09:38:00