Зам, тээврийн хөгжлийн сайдын 2017 оны 115 тоот тушаалаар “Төмөр замын тээврийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг боловсруулах Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа билээ. ЗТХЯ, ”МТЗ” ТӨХК, “УБТЗ” ХНН-ийн мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүн бүхий ажлын хэсэг энэ сарын 04-ний өдөр “МТЗ” ТӨХК-ийн байранд хуралдаж, Уг хуулийн шинэчилсэн найруулгын талаар хэлэлцүүлэг хийсэн юм. Тус хэлэлцүүлгийн үеэр “Төмөр замын тээврийн тухай хууль”-ийн хэрэгжилтийн үр дагаварт хуульд заасны дагуу хийсэн үнэлгээний талаар товч мэдээлэл хийж, нийт ажилтан, албан хаагчдын саналыг нээлттэй хүлээн авч, санал солилцлоо.