Олон улсын төмөр замын холбоо (UIC) МТЗ ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа

Image

Олон Улсын төмөр замын “UIC” холбооны төлөөлөгч, Зүүн болон баруун бүсийн харилцааны зохицуулагч Vytautas Kinderis  энэ сарын 26-27-ны өдрүүдэд Монгол Улсад хүрэлцэн иржтөмөр замын салбарын төлөөлөгчидтэй уулзан санал бодол солилцон ажиллалаа. Тэрээр10 сарын 27-ны өдөр “МТЗ” ТӨХК-ийн байран дээр хүрэлцэн ирж, тус холбооны үйл ажиллагаа, цаашид төмөр замын чиглэлээр хамтран ажиллах гарц, шийдлийн талаар өргөн хүрээний ярилцлага хийлээ. Уулзалтад “МТЗ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Хэрлэн тэргүүтэй мэргэжилтнүүд, ЗТХЯ-ны БТГ-ын мэргэжилтэн Ш.Амаржаргал, УБТЗ-ХНН-ийн Захиран хуваарилах хэлтсийн орлогч дарга Г.Батзориг нар оролцлоо. 

Уулзалтын эхэнд   “МТЗ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Хэрлэн хэлсэн үгэндээ

“... Манай компани нь өөрийн үйл ажиллагааг төмөр замын салбарт баримталж буй олон улсын стандартад нийцүүлэх, ТЗ-уудын хамтын ажиллагаанд нэгдэн хамтран ажиллах зорилгоор 2011 онд ОУТЗХ-нд дэмжигч гишүүнээр элссэн. Та бүхэн манай улсад биечлэн ирж танилцуулга хийж байгаа нь цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал ач холбогдолтой бөгөөд бидний үйл ажиллагаанд томоохон дэмжлэг болох юм. Холбооноос зохион байгуулж буй үйл ажиллагаа нь манай гадаад харилцааг өргөжүүлэх, мэргэжилтнүүдээ сургах зэрэгт асар их хувь нэмэр оруулж байгаа бөгөөд бидний өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж байгаад талархал илэрхийлье. Бид цаашид дээрх төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж Монгол Улсын дэд бүтцийн хөгжил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан, төмөр замын салбарын хөгжлийг тодорхойлогч үндэсний компани болох зорилгыг дэвшүүлэн бүхий л чадлаа дайчлан ажиллаж байна.....” хэмээсэн юм.

Төлөөлөгч Vytautas Kinderis ОУТЗХ-ноос Ази номхон далайн бүс чуулганы танилцуулга, 2017 онд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн танилцуулга, 2018-2020 онд хамтран ажиллах санал зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, манай мэргэжилтнүүдтэй тулгамдаж буй асуудал, хөрөнгө оруулалт нэн шаардлагатай байгаа төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцсон.

Тэрээр “ ... Ази номхон далайн орнууд бол Дэлхийн эдийн засгийн хөгжилд маш чухал бүс. Манай ОУХолбоо нь төмөр замын техникийн баримт бичиг, техникийн зөвлөмжийг тогтмол гаргаж, энэ жил Олон улсын зөвлөмж стандартуудыг шинэчлэн гаргаж байна. Европ, Азийн төмөр замын стандартуудыг нийцүүлэхийн тулд шинэ үе шатанд маш их судалгаа, шинэчлэлийг хийж байна. Монгол орны хувьд өргөн нарийн царигийн төмөр зам 2-уулаа байдаг гэдгээрээ маш өвөрмөц нөхцөл байдалтай. Манай Литва улс гэхэд 2003-2005 онд өргөн царигийн төмөр замаа Европын стандарт нийцүүлэх шаардлага гарч, амжилттай шийдвэрлэж байлаа. Энэ туршлага маань танай орны төмөр замыг Европын стандартад нийцүүлэхэд томоохон туршлага болно гэж үзэж байна. Мөн бид танай төмөр замын төсөл хөтөлбөрүүдэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлж байна.. “ хэмээн онцлон дурдсан. 

“Монголын төмөр зам” ТӨХК нь “UIC” Олон Улсын төмөр замын холбоонд анх 2012 онд гишүүнээр элсэж байсан. Тус холбоо нь Төмөр замын тээврийг дэлхийн түвшинд сурталчлах, тээврийн чанар, тогтвортой хөгжлийн сорилтыг даван туулах зорилготой үүсгэн байгуулагдсан. Төмөр замын компаниудыг нэгтгэсэн олон улсын байгууллага үүсгэх санаа анх 1921 оны 11-дүгээр сарын 23-ны өдөр Италийн Портороза хотод болсон олон улсын хурлын үеэр боловсруулагдаж 1922 оны 5-дугаар сарын 3-ны өдөр Женев хотод болсон олон улсын хурлын үеээр албан ёсоор дэмжигдэж байжээ. “UIC” нь анх 29 орны 51 гишүүнтэй байгуулагдсан. Үүнд Япон, БНХАУ орсон бөгөөд удахгүй ЗХУ, Ойрхи Дорнод, Хойд Африкийн төмөр замын байгууллагууд нэгджээ. Олон Улсын Төмөр Замын Холбоо нь 5 тивийн нийт 197 гишүүнтэйтомоохон байгууллага юм. 

Нийтлэгдсэн огноо: 2017-10-30 10:11:00
“Хувь хүний бүтээмж, ёс зүйд тулгуурласан байгууллагын хөгжил” сэдэвт сургалт зохион байгууллаа
2018-09-13 11:51:00

Өвөрмонголын анхны олон улсын төмөр зам ашиглалтад орлоо
2018-09-10 15:08:00

Япон Улс Транссибирийн төмөр замыг ашиглан тээвэр хийнэ
2018-09-06 10:44:00

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
2018-08-30 10:04:00

Куба Улс 60 жилийн дараа анх удаа төмөр замаа гадаадын улс орнууд ашиглахыг зөвшөөрсөн шийдвэр гаргалаа
2018-08-27 09:33:00

Азид хамгийн томд тооцогдох Бээжин хотын Фентай төмөр замын цогц байгууламжийн барилгын ажлыг удахгүй эхлүүлнэ
2018-08-21 10:18:00

Б.Баатарыг “Алтан гадас” одонгоор шагналаа
2018-08-20 14:36:00

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олон нэг өдрийн цалингаа “УБТЗ” ХНН-т хандивлалаа
2018-08-14 17:01:00

Өвөрмонголын анхны өндөр хурдны төмөр зам баригдаж дууслаа
2018-08-10 10:33:00

Б.Артур: Бүс нутгийн логистикийн төв ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орно
2018-08-06 10:46:00

Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замыг ирэх онд ашиглалтад оруулна
2018-08-02 09:15:00

Олон Улсын төмөр замын мэргэжилтэн бэлтгэх “Бүс ба зам” сургалтын холбоог байгууллаа
2018-07-30 11:37:00

Хятадын төмөр замын 2018 оны эхний хагас жилийн статистик мэдээ гарлаа
2018-07-23 09:54:00

Төмөр замын тээврийн салбарт мөрдөгдөж буй үндэсний стандартын үзлэг эхэллээ
2018-07-17 13:35:00

БНХАУ-ын Зам тээврийн яам 2020 он хүртэл төмөр замын ачаа тээврийн хэмжээг 30 хувиар нэмнэ
2018-07-16 15:18:00

Хойд Солонгосын төмөр замыг Өмнөд Солонгосын адил түвшинд хүргэхэд 30 жил шаардлагатай
2018-07-04 10:51:00

Д.Сумъяабазар: "Төмөр замын ажлыг нэн даруй эхлүүлнэ"
2018-07-02 11:58:00

Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогод өөрчлөлт оруулахыг дэмжив
2018-06-29 16:29:00

ОХУ, БНСУ, БНАСАУ төмөр зам, байгалийн хий, эрчим хүчний төсөлд хамтран ажиллана
2018-06-27 10:49:00

БНСУ Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагат албан ёсны гишүүнээр элслээ
2018-06-21 11:34:00