Монголын Дипломатын Академитай хамтран сургалт зохион байгууллаа

Image

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн удирдлага болон албан хаагчдад зориулсан сургалтуудыг Монголын Дипломатын Академитай хамтран зохион байгуулж, сургалт 3 хоногийн хугацаанд үргэлжиллээ.

Монгол Улсын гадаад бодлогын болон харилцааны үндсэн зарим асуудлууд болох “Нэг цонхны бодлого”, “Гадаад бодлогын тулгуур баримт бичгүүд”, “Хөрш орнуудтай харилцахад баримтлах бодлого“, “Гурван улсын эдийн засгийн коридор”, “Зарим улс орнуудын харилцааны соёл, онцлог”,“Яриа хэлэлцээ хийх ур чадвар”, “Олон улсын хурал, чуулганд оролцоход анхаарах зүйлс”, “Дипломат ёслол”, “Гадаадад томилолтоор ажиллахад анхаарах зүйлс” зэрэг сэдвээр сургалтад хамрагдлаа.

Манай компани нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт онцгой ач холбогдол бүхий дэд бүтцийн томоохон төсөл хэрэгжүүлэгч байгууллагын хувьд гадаад улс орны төмөр замын байгууллага, аж ахуйн нэгжтэй харилцах шаардлага тулгардаг. Төмөр замын дэд бүтэц, тэр дундаа уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод гаргах зорилготой тул хөрш орнуудын холбогдох байгууллагуудтай харилцах, хэлэлцээ хийх, хамтран ажиллах туйлын зорилготой салшгүй холбогдож, цаг үеэ олсон чухал шаардлагатай сургалт болсныг онцолж байсан юм. Сургалтыг Монголын Дипломатын академийн Гүйцэтгэх захирал, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Бэхбат удирдаж, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баатар, Монголын Дипломатын академийн ТУЗ-ын дарга, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд   Л.Удвал нар лекц уншив.

Нийтлэгдсэн огноо: 2017-12-08 14:18:00
Зам, тээврийн салбарын аваргууд тодорлоо
2018-04-23 11:35:00

"Галт тэрэгний болон сэлгээний хөдөлгөөнтэй холбоотой ажилтны сахилгын тусгай журам”-ын төсөлд саналаа ирүүлнэ үү
2018-04-19 16:45:00

ОХУ-ын "Мосгипротранс" ХК-тай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
2018-04-19 12:11:00

"TransRussia-2018" чуулган ОХУ-д зохион байгуулагдаж байна
2018-04-19 09:20:00

"МТЗ" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэлийн "TransRussia-2018" чуулганаар тавьсан илтгэлийг бүрэн эхээр хүргүүлж байна
2018-04-18 09:54:00

Ухаалаг дэр бетон бодит цагийн мэдээллийг цуглуулна
2018-04-17 16:35:00

2022 он гэхэд баригдаж дуусах дэлхийн хамгийн том төмөр замын 10 төсөл
2018-04-16 14:19:00

Зам, тээврийн салбарын аварга шалгаруулах спортын таван төрөлт тэмцээнийг албан ёсоор нээлээ
2018-04-14 13:05:00

БНХАУ-ын “Башинь төмөр зам” ХХК-тай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
2018-04-14 11:57:00

Төмөр замын тээвэр дэх гологдлыг судлан бүртгэх журмын төсөлд саналаа ирүүлнэ үү
2018-04-13 09:45:00

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зар
2018-04-09 16:48:00

Зам, тээврийн салбарын аварга шалгаруулах тэмцээн ирэх сарын 07-ны өдрөөс эхэлнэ
2018-03-29 09:11:00

БНХАУ дэлхийд хамгийн уртад тооцогдох Өвөрмонгол-Хятадын чиглэлийн хүнд даацын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлжээ
2018-03-27 16:41:00

Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн төвийг дэмжин ажиллалаа
2018-03-16 15:08:00

БНХАУ хоёр жилийн дотор хурдны төмөр зам барина
2018-03-06 10:18:00

“Бэрхшээл ба тэгш байдал” сургалтад хамрагдлаа
2018-03-01 14:55:00

2020 онд Англид ус төрөгчийн галт тэрэг туршина
2018-03-01 09:39:00

Цагаан сарын аяллын шинэ сонголт хурдны галт тэрэг болов
2018-02-26 09:50:00

Дойче Банн “Ухаалаг цэвэрлэгч” роботын тэмцээн зохион байгууллаа
2018-02-20 09:49:00

Сар шинийн мэндчилгээ
2018-02-15 09:04:00