Төмөр замын зүүн коридор-бүс нутаг ба уул уурхайн хөгжил олон улсын зөвлөлдөх уулзалт зохион байгуулагдаж байна

Image

Энэ өдрүүдэд “Монголын төмөр зам” ТӨХК“Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан төмөр замын Зүүн коридорын төслийг хэрэгжүүлэх судалгааны ажлын хүрээнд Монгол Улсын Зам, тээврийн яамнаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу  “Төмөр замын зүүн коридор-бүс нутаг  ба уул уурхайн  хөгжил” олон улсын зөвлөлдөх уулзалтыг 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус зөвлөгөөнд Монгол Улсын холбогдох яамд, болон Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт олгогдсон ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн  нэгж, байгууллагууд, мөн ОХУ, БНХАУ-ын холбогдох байгууллагын төлөөлөгчид оролцлоо.

Зөвлөгөөнөөр дараах илтгэлүүд тавигдаж байна. Үүнд:

МОНГОЛ УЛСЫН ТӨМӨР ЗАМЫН САЛБАРЫН БОДЛОГО, ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР БАЙГУУЛАХ ХӨТӨЛБӨР БА САНХҮҮЖИЛТИЙН АСУУДАЛ сэдвийн хүрээнд

ЗТХЯ-ны ТЗДТБХЗГ-ын дарга Б.Артур “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр, Хөгжлийн зам үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар авч  арга хэмжээний тухай”

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл “Шинэ төмөр зам” төсөл ба төмөр замын зүүн коридор”

БНХАУ-ын “Башинь төмөр зам” компанийн Ерөнхий захирал Пан Зипин “Башинь төмөр зам” компанийн үйл ажиллагаа, төмөр замын бүтээн байгуулалтын хамтын ажиллагааны тухай”

Үндэсний хөгжлийн газрын Судалгаа, шинжилгээний газрын дарга А.Мөнхболд “Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин ба бүсчилсэн хөгжил”

БНХАУ-ын Ляонинь мужийн Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга Би Дөли “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд төмөр замын зүүн коридорын төслийг хэрэгжүүлэх боломж ба сорилтууд”

“БҮС НУТГИЙН УУЛ УУРХАЙН ХӨГЖИЛ” сэдвийн хүрээнд

“Мосгипротранс” хувьцаат нийгэмлэгийн Ерөнхий захирал Мацук Игорь Владимирович “Чойбалсан-Хөөт-Бичигтийн төмөр зам нь Орос-Монгол-Хятадын тээврийн нэгдсэн коридорын бүрэлдэхүүн хэсэг болох нь”

Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Ж.Ганбаатар “Уул уурхайн салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага”

Ашигт малтмал, газрын тосны газрын Дэд дарга М.Энхжаргал “Дорнод бүсийн эдийн засгиййн өнөөгийн байдал, хэтийн төлөв, төмөр замын коридор”

Монголын геологийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Цогт “Зүүн босоо коридорын дагуух ашигт малтмал, түүний хэтийн төлөв”

“Буман олз” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Цогтгэрэл “Уурхайн нөөц, хүчин чадал, хөгжүүлэлтийн төлөвлөгөө, төмөр замын тээврийн ач холбогдол”

БҮС НУТГИЙН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА, ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ХАМГААЛЛЫН АСУУДЛУУД сэдвийн хүрээнд

Дорнод аймгийн Засаг даргын орлогч Т.Амарбаатар “Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын дэд бүтцийг барьж байгуулах тухай”

Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч Т.Амарбаатар “Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын аймгийн хөгжилд үзүүлэх нөлөө болон аймгийн уул уурхайн нөөц, хэтийн төлөв”

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Боомтын захиргааны дэд дарга Баатар “Шинэ эрин зуунд Хятад-Монголын дэд бүтцийн хөгжилд түлхэц үзүүлэх”

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Төмөр замын захиргааны дэд дарга Жан Генюань “Хил дамжсан төмөр замын тухай танилцуулга хийх”

МУИС-ийн ШУС-ийн Газарзүйн тэнхимийн Доктор /Ph.D/, профессор В.Батцэнгэл, докторант Д.Энхжаргал, Э.Алтанболд “Зүүн бүс нутаг гурван улс дамнасан ялал жуулчлалын бүс үүсгэх боломж”

БҮС НУТГИЙН ТӨМӨР ЗАМЫН СҮЛЖЭЭНИЙ ӨНӨӨГИЙН БАЙДАЛ, ХӨГЖЛИЙН ХАНДЛАГА, АЧАА ТЭЭВРИЙН ХЭМЖЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ АСУУДАЛ

“УБТЗ” ХНН-ийн дарга Б.Жигжиднямаа “Баянтүмэнгийн төмөр замын өнөөгийн байдал”

Хятадын төмөр замын зураг төслийн гуравдугаар хүрээлэнгийн Монгол дахь төмөр замын төслийн менежер Жан Яадун “Шинээо баригдах Хятад-Монгол-Оросын төмөр замын зүүн коридорын Хөөт-Бичигтийн хэсгийн төслийн танилцуулга”

“Хятадын төмөр замын инженер консалтинг групп” компанийн Ахлах инженер Гөн Хун Зүн”Шинээр баригдах Хөөт-Чойбалсан чиглэлийн төмөр замын техник-эдийн засгийн үндэслэлийн судалгааны танилцуулга”

Байгаль, зэрлэг амьтныг хамгаалах нийгэмлэгийн Уул уурхайн хөтөлбөр хариуцсан менежер Ц.Дашзэвэг “Төмөр замын дэд бүтцийн чигийн дагууд зэрлэг амьтны нүүдэл, шилжилт хөдөлгөөн болон ан амьтны гарц гарамын стандарт шаардлага, анхаарах асуудал”

“Дорнын чулуулаг” ХХК-ийн Захирал Г.Ган-Отго “Ерөөлтийн нүүрсний уурхайн төсөл”

“Цайрт минерал” ХХК-ийн Улаанбаатар дахь салбарын захирал Г.Оюунгэрэл “Цайрт минерал” ХХК-ийн үйл ажиллагаа, тээвэр логистикийн байдал”

 

Зөвлөгөөний дараагаар эдгээр илтгэлүүдээр эмхэтгэл хэвлэн гаргахаар төлөвлөөд байна. 

Нийтлэгдсэн огноо: 2018-01-23 11:59:00
Азид хамгийн томд тооцогдох Бээжин хотын Фентай төмөр замын цогц байгууламжийн барилгын ажлыг удахгүй эхлүүлнэ
2018-08-21 10:18:00

Б.Баатарыг “Алтан гадас” одонгоор шагналаа
2018-08-20 14:36:00

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олон нэг өдрийн цалингаа “УБТЗ” ХНН-т хандивлалаа
2018-08-14 17:01:00

Өвөрмонголын анхны өндөр хурдны төмөр зам баригдаж дууслаа
2018-08-10 10:33:00

Б.Артур: Бүс нутгийн логистикийн төв ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орно
2018-08-06 10:46:00

Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замыг ирэх онд ашиглалтад оруулна
2018-08-02 09:15:00

Олон Улсын төмөр замын мэргэжилтэн бэлтгэх “Бүс ба зам” сургалтын холбоог байгууллаа
2018-07-30 11:37:00

Хятадын төмөр замын 2018 оны эхний хагас жилийн статистик мэдээ гарлаа
2018-07-23 09:54:00

Төмөр замын тээврийн салбарт мөрдөгдөж буй үндэсний стандартын үзлэг эхэллээ
2018-07-17 13:35:00

БНХАУ-ын Зам тээврийн яам 2020 он хүртэл төмөр замын ачаа тээврийн хэмжээг 30 хувиар нэмнэ
2018-07-16 15:18:00

Хойд Солонгосын төмөр замыг Өмнөд Солонгосын адил түвшинд хүргэхэд 30 жил шаардлагатай
2018-07-04 10:51:00

Д.Сумъяабазар: "Төмөр замын ажлыг нэн даруй эхлүүлнэ"
2018-07-02 11:58:00

Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогод өөрчлөлт оруулахыг дэмжив
2018-06-29 16:29:00

ОХУ, БНСУ, БНАСАУ төмөр зам, байгалийн хий, эрчим хүчний төсөлд хамтран ажиллана
2018-06-27 10:49:00

БНСУ Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагат албан ёсны гишүүнээр элслээ
2018-06-21 11:34:00

“Тяньжин порт групп”-ийн төлөөлөгчдийг хүлээн авлаа
2018-06-15 15:03:00

Б.Цэнгэл: "Тээвэр ложистикийн төв" төсөлд хамтран оролцох хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулна
2018-06-15 11:29:00

ОСЖД болон Дэлхийн гаалийн байгууллага хооронд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа
2018-06-11 16:10:00

Тайланд Улс Зүүн Азийн хамгийн том галт тэрэгний буудлыг 2020 онд ашиглалтад оруулна
2018-06-06 14:07:00

Хятадын нүүрс тээврийн хүнд даацын төмөр замыг ашиглалтад оруулна
2018-06-05 13:55:00