2020 онд Англид ус төрөгчийн галт тэрэг туршина

Image

Английн Төмөр Замын Аюулгүй Ажиллагаа, Стандартын Газар (АТЗААСГ) 2019 оны эцэс, 2020 оны эхээр гэхэд ус төрөгчөөр ажилладаг галт тэргийг Алстом компанитай хамтран туршихаар ажиллаж байна хэмээн АТЗААСГ-ын гүйцэтгэх захирал Марк Филипс 2 дугаар сарын 12-нд мэдээллээ.

Тээврийн сайд Жөү Жонсон 2040 он гэхэд дизель түлшээр ажилладаг галт тэргүүдийг ашиглахаа зогсооно гэсэн мэдэгдэлд хариулахдаа “замыг бүрэн цахилгаанжуулах нь цорын ганц эсвэл хамгийн үр ашигтай арга биш” гэжээ. Хот Хоорондын Солилцооны Хөтөлбөрийн дагуу Хитачи компанийн нийлүүлж байгаа цахилгаан, дизель хосолсон галт тэрэгний загвар нь хорт хий бага ялгаруулалттай ирээдүйн технологи руу хүргэх оновчтой арга гэж онцоллоо. Алстом компанийн Германд нэвтрүүлсэн АйЛинт галт тэрэгнээс зөвхөн уур, ус ялгардаг ба 800 км алслалтай, 140 км/цаг хурдтай” гэжээ.

Төмөр Замын Тээврийн группийн Гүйцэтгэх захирал Магги Симпсон хэлэхдээ цэнэг хадгалагч болон ус төрөгч нь хөнгөн жингийн зорчигч тээврийн галт тэрэгт ашиглахад тохиромжтой байлаа гэхэд хүнд даацын ачаа тээвэрт тохиромжтой болох нь батлагдаагүй тухай анхааруулжээ.

Механик Инженерийн Хүрээлэнгийн Инженерингийн салбарын дарга Женифер Бакстер хэлэхдээ тээврийн сүлжээг хорт хий бага ялгаруулах технологид шилжүүлэхэд технологи болон бодлогыг хослуулах хэрэгтэй болно. Мөн хосолсон түлштэй галт тэрэгний ашиглалт болон засварын зардал нь цахилгаан галт тэрэгнээс өндөр гарах ба дизель горимоор ажиллаж байх үедээ энгийн дизель галт тэрэгнээс илүү хорт хий ялгаруулна гэжээ.

http://www.railwaygazette.com/news/traction-rolling-stock/single-view/view/hydrogen-train-to-be-tested-in-the-uk-by-2020.html

 

Нийтлэгдсэн огноо: 2018-03-01 09:39:00
Төмөр замын тээврийн салбарт мөрдөгдөж буй үндэсний стандартын үзлэг эхэллээ
2018-07-17 13:35:00

БНХАУ-ын Зам тээврийн яам 2020 он хүртэл төмөр замын ачаа тээврийн хэмжээг 30 хувиар нэмнэ
2018-07-16 15:18:00

Хойд Солонгосын төмөр замыг Өмнөд Солонгосын адил түвшинд хүргэхэд 30 жил шаардлагатай
2018-07-04 10:51:00

Д.Сумъяабазар: "Төмөр замын ажлыг нэн даруй эхлүүлнэ"
2018-07-02 11:58:00

Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогод өөрчлөлт оруулахыг дэмжив
2018-06-29 16:29:00

ОХУ, БНСУ, БНАСАУ төмөр зам, байгалийн хий, эрчим хүчний төсөлд хамтран ажиллана
2018-06-27 10:49:00

БНСУ Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагат албан ёсны гишүүнээр элслээ
2018-06-21 11:34:00

“Тяньжин порт групп”-ийн төлөөлөгчдийг хүлээн авлаа
2018-06-15 15:03:00

Б.Цэнгэл: "Тээвэр ложистикийн төв" төсөлд хамтран оролцох хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулна
2018-06-15 11:29:00

ОСЖД болон Дэлхийн гаалийн байгууллага хооронд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа
2018-06-11 16:10:00

Тайланд Улс Зүүн Азийн хамгийн том галт тэрэгний буудлыг 2020 онд ашиглалтад оруулна
2018-06-06 14:07:00

Хятадын нүүрс тээврийн хүнд даацын төмөр замыг ашиглалтад оруулна
2018-06-05 13:55:00

“Төмөр замын хөгжил, салбарын ажилтнуудын нийгмийн асуудал” сэдэвт үндэсний зөвлөгөөн үргэлжилж байна
2018-05-30 15:32:00

ХАМТРАН АЖИЛЛАХ УРИЛГА
2018-05-28 11:21:00

“Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018” өдөрлөг үргэлжилж байна
2018-05-03 16:09:00

33 дахь удаагийн чуулга уулзалт зохион байгуулагдлаа
2018-05-02 10:14:00

"Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2018" өдөрлөг болно
2018-05-01 10:00:00

"Галт тэрэг хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв" УТҮГ-тай хамтран ажиллана
2018-04-26 11:48:00

Оросын Төмөр Замууд компани 327 зүтгүүрийн гэрээ байгууллаа
2018-04-25 13:49:00

Хөрөнгө худалдах зар
2018-04-24 10:35:00