ТЕНДЕРИЙН УРИЛГА

Image

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо:                           2018 оны 03 дугаар сарын13-ны өдөр

Гэрээний нэр:              Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай

Гэрээний дугаар:        МТЗ-ХХ1802

Төслийн нэр:               Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх

  1. “Монголын төмөр зам” ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх тухай битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна. Тендер нь дараах багцуудаас бүрдэнэ.

Багц № 1. Өмнөговь аймгийн Ханбогдсумын нутаг “Дунд кемп”,Баян-Овоо сумын нутаг “Самсунг кемп”,“Чонун кемп”-үүдэд харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх,

Багц № 2. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутаг “Төмөртэй өртөө”түүнд хамааралтай объектуудад харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх,

  1. Тендерийн бичиг баримт иж бүрдэл бүрийг албан бичгээр хүсэлтээ гаргаж,эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Худалдаа хөгжлийн банкдахь 404187856 дугаар дансанд 50,000 /тавин мянга/төгрөгтушааж2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс өмнө Сүхбаатар дүүрэг, 1дүгээр хороо,Энхтайваны өргөн чөлөө 23, "UBH" төвийн 8дугаар давхраас, 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж-62, “Юнион бюлдинг” барилгын А блокны 7 дугаар давхраас худалдан авах боломжтой.
  2. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 /дөчин тав/ хоногийн хугацаанд хүчинтэй байх бөгөөд Багц 1-д 2,240,000 төгрөгийн, Багц 2-д1,170,400 төгрөгийн тендерийн баталгааны хамт ирүүлнэ. Тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 10:00 цагаас өмнө Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Нарны зам гудамж-62, “Юнион бюлдинг” барилгын А блокны 7 дугаар давхарт ирүүлэх бөгөөд тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 10:30 цагт нээлтэд оролцох хүсэлтэй этгээдүүдийг байлцуулан нийтийн өмнө нээнэ.

Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг энд дурдсан хаягаар хандан авч болно.

Харилцах албан тушаалтан: Д.ГАН-ЭРДЭНЭ Утас: 70006622

  • 2018-03-13 08:33:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    “Монгол Улсын төмөр замын хөгжлийн стратеги болон Зүүн Азийн Төмөр замын нийгэмлэг (EARC)-ийн үүсгэн байгуулалттай уялдах нь” төслийн анхдугаар тайлангийн хурал зохион байгуулагдлаа
    2022-06-27 20:09:00
    "“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК, “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” ХНН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    2022-06-24 17:05:00
    Монгол-ОХУ-ын төмөр замын хамтын ажиллагаа, хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, үр дүн
    2022-06-06 09:25:00
    “Монголын төмөр зам” ТӨХК төмөр замын хүний нөөц бэлтгэгч байгууллагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа
    2022-06-03 15:13:00
    Мэндчилгээ
    2022-05-31 17:20:00
    “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Өмнөговь, Дорноговь аймгуудад албан томилолтоор ажиллалаа
    2022-05-31 11:29:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын хориг хашаа болон сүлжмэл торон хашааг барьж эхэллээ
    2022-05-27 09:41:00
    Дохиолол төвлөрүүлэлт хориглолын системийн чиглэлээр чадамжийн гэрчилгээ авлаа
    2022-05-26 09:07:00
    “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР П.ГАНХҮҮ ТОМИЛОГДЛОО
    2022-05-23 17:28:00
    “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хамт олон мод тарилаа
    2022-05-20 20:37:00
    Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн, Чойбалсан-Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхол бүхий гадаад, дотоодын хуулийн этгээдийг урьдчилсан сонголтод оролцох саналын урилга
    2022-05-17 09:47:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замд мод тарьж байна
    2022-05-12 15:40:00