“Төмөр замын хөгжил, салбарын ажилтнуудын нийгмийн асуудал” сэдэвт үндэсний зөвлөгөөн үргэлжилж байна

“Төмөр замын хөгжил, салбарын ажилтнуудын нийгмийн асуудал” сэдэвт үндэсний зөвлөгөөн үргэлжилж байна

Image

Монгол Улсад төмөр замын салбар үүсэж хөгжсөний 80 жилийн ой тохиож буйтай холбогдуулан “Төмөр замын хөгжил, салбарын ажилтнуудын нийгмийн асуудал” сэдэвт үндэсний зөвлөгөөнийг энэ өдөр зохион байгуулж байна.

УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, А.Ундраа, Ж.Эрдэнэбат нартай хамтран Зам, тээвэр хөгжлийн яамнаас зохион байгуулж буй тус зөвлөгөөн нь “Төмөр замын салбарын бодлого, хэрэгжилт”, “Төмөр замын салбар дахь төсөл хөтөлбөр”, “Төмөр замын салбар дахь хувийн хэвшлийн оролцоо” сэдвүүдийн хүрээнд зохион байгуулагдав.

Энэ үеэр ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур “Төмөр замын салбарын бодлого, эдийн засгийн коридорууд, хуулийн шинэчлэл”, ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн “Төмөр замын тээврийн салбарын аюулгүй байдал”, “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв” УТҮГ-ын захирал Т.Ариунбаатар ““Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн үйл ажиллагаа, хэтийн төлөв” зэрэг сэдвүүдээр илтгэлээ.

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл тус зөвлөгөөний үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлж буй төмөр замын төслүүдийн ач холбогдол, тулгамдсан асуудлууд” сэдвээр илтгэлээ.

  • 2018-05-30 15:32:00
  • Сүүлд нэмэгдсэн мэдээллүүд

    Үнийн санал авах урилга
    2020-05-26 15:39:00
    Хөгжлийн зүтгүүр хөврөх зам
    2020-05-26 09:15:00
    Сонгон шалгаруулалтын зар
    2020-05-25 09:43:00
    Арга зүйн зааварчилгаа өгч, сургалтад хамрууллаа
    2020-05-19 15:55:00
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа
    2020-05-11 13:49:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын дээд бүтцийг угсарч байна
    2020-04-22 17:22:00
    Хулан цахилсан нутагт НЭГ ӨДӨР, НЭГ ШӨНӨ
    2020-04-15 17:28:00
    Төмөртэй өртөөний хамт олон тээвэрлэлтийн төлөвлөгөөг 111.2 хувиар давуулан биелүүлэв
    2020-04-13 09:56:00
    Төлөөлөн Удирдах зөвлөлийн хараат бус гишүүн сонгон шалгаруулах зар
    2020-04-01 10:01:00
    Тендерийн урилга
    2020-03-31 10:35:00
    Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эрчимжүүлэв
    2020-03-06 14:11:00
    Өөрийн эзэмшлийн ачааны 40 ширхэг хагас вагоныг түрээслэнэ
    2020-03-06 14:00:00