2020 он гэхэд БНХАУ-ын хэмжээнд төмөр замын ачаа тээврийг 30 хувиар нэмэгдүүлэх зорилтын хүрээнд тус улсын Зам тээврийн яам “2018-2020 оны ачаа тээврийг нэмэгдүүлэх төлөвлөгөө”-г батлан гаргаж, Дачин, Танху, Хөүюүэ, Вари, Ниншиа, Ланюү зэрэг зургаан чиглэлийн төмөр зам болон Санши, Шиаши, Өвөрмонгол, Шинжиан зэрэг нүүрс тээврийн онцлох газруудад тусгайлан хэрэгжүүлэхээр тусгажээ.
БНХАУ-ын төмөр зам, авто замын ачаа эргэлтийн хэмжээний харьцаа 2017 онд 1:2.5 байсан бол тус төлөвлөгөө амжилттай хэрэгжвэл төмөр зам, авто замын ачаа эргэлтийн харьцаа 1:1.7 болох юм.
http://www.cfi.net.cn/p20180704000240.html