БНХАУ-ын хэмжээнд хотын төмөр замын оны эхний хагас жилийн статистик мэдээ эцсийн байдлаар гарлаа. Хотын төмөр замд метро, хурдны төмөр зам зэрэг бүх төрлийн төмөр зам багтсан болно.
Статистик тоо баримтаас үзэхэд 2018 оны эхний хагас жилд БНХАУ-ын хотын төмөр замын сүлжээнд 83 тэрбум юаны хөрөнгө оруулалтаар 191.76 км нийт 132 өртөө зөрлөгтэй 10 чиглэлийн зам ашиглалтад орсон байна. 1,619 тэрбум юаны хөрөнгө оруулалттай 137 өртөө, 206.18 км урт 9 чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил хийгдэж байгаа бол нийт 1,174 тэрбум юаны хөрөнгө оруулалтаар 85 өртөө, 130.99км төмөр замын төсөл шинээр бүтээн байгуулагдахаар батлагдаад байна.
Үүнээс ашиглалтад орсон төмөр замыг хүснэгтээр үзүүлэв.