Шивээхүрэн-Сэхэ боомтын төмөр замыг ирэх онд ашиглалтад оруулна

Image
Засгийн газрын ээлжит хуралдаан 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 
Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтын төмөр замыг ирэх онд ашиглалтад оруулахыг холбогдох сайд нарт даалгалаа. "Нарийн сухайтын төмөр зам” компанитай хамтарсан төрийн өмчийн 51-ээс доошгүй хувийн оролцоотой "Шивээхүрэн төмөр зам” компани байгуулж, тус компанийн нийт хувьцааны төрд ногдох 51-ээс доошгүй хувийг "Монголын төмөр зам” компанид эзэмшүүлэхээр болов. Боомтын зориулалттай 13 км төмөр замын суурь бүтцийг ажлыг гуравдугаар улиралд багтаан эхлүүлэхээр шийдвэрлэлээ. 
 
Шивээхүрэн-Сэхэ чиглэлд төмөр зам барьснаар Нарийнсухайтаас уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод гаргах шинэ боломж бүрдэнэ. Ингэснээр нүүрсний экспортын зах зээл өргөжин, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал гурав дахин нэмэгдэж, тээврийн өртөг буурна гэж тооцоолж байна. Шивээхүрэн-Сэхэ боомтоор хүнд даацын автомашинаар 10-15 сая тонн нүүрс тээвэрлэдэг бол төмөр зам барьснаар жилд 25 сая тонн тээвэрлэх боломж бүрдэх юм.
Нийтлэгдсэн огноо: 2018-08-02 09:15:00
Терроризмын эсрэг судалгааны Sherpa төслийг UIC эхлүүллээ
2018-11-20 15:14:00

Си Ар Ар Си компани Турк Улсад төмөр замын судалгааны хамтарсан төв байгууллаа
2018-11-19 10:02:00

Умард туйлын бүсэд шинэ төмөр замын төсөл эхлүүлнэ
2018-11-16 15:41:00

Төмөр замын робот цагдааг байрлуулжээ
2018-11-14 11:34:00

ОХУ-БНХАУ чиглэлийн төмөр замын тээврийн тарифыг бууруулах асуудлыг хэлэлцэж байна
2018-11-12 12:07:00

"Бүс нутгийн логистикийн төв" ашиглалтад орсноор орон нутагт 200 гаруй ажлын байр нэмэгдэнэ
2018-11-06 17:00:00

Екатеринбург-Эрээн чиглэлийн анхны ачаа тээвэр Орос-Монголын хилд хүрлээ
2018-11-05 09:47:00

Хятадын анхны агаарын цахилгаанжуулсан төмөр зам баригдлаа
2018-11-02 14:43:00

БНХАУ-Мандалай чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг тохиролцлоо
2018-10-31 10:17:00

БНХАУ-ОХУ-ыг холбосон гүүр ашиглалтад орно
2018-10-29 09:23:00

“Монгол-Тяньжины Дунзян тээвэр, логистикийн төв” төслийн хамтын ажиллагааны тухай ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурлаа
2018-10-23 15:07:00

Тяньжин боомтод “Тээвэр логистикийн төв” байгуулах төслийн ажил эрчимжиж байна
2018-10-23 13:20:00

БНХАУ-ын хамгийн анхны далай дээрх өндөр хурдны төмөр замын гүүрэн байгууламж амжилттай холбогдож дууслаа
2018-10-22 14:07:00

Төмөртэй-Хандгайт чиглэлийн төмөр замд өвөлжилтийн бэлтгэл сайн байна
2018-10-22 10:00:00

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь "Бүс нутгийн логистикийн төв"-ийг нээлээ
2018-10-15 10:12:00

Польш улс М62 зүтгүүрт хийсэн модернизацаа үргэлжлүүлж цахилгаан зүтгүүр хийжээ
2018-10-09 11:26:00

“Монгол-Тяньжин эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны ажлын хэсгийн наймдугаар хуралдаан” үргэлжилж байна
2018-09-27 16:37:00

“МТЗ” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажил хийгдэж байна
2018-09-25 15:41:00

“Хувь хүний бүтээмж, ёс зүйд тулгуурласан байгууллагын хөгжил” сэдэвт сургалт зохион байгууллаа
2018-09-13 11:51:00

Өвөрмонголын анхны олон улсын төмөр зам ашиглалтад орлоо
2018-09-10 15:08:00