“МТЗ” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажил хийгдэж байна

Image

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр батласан “Зам, тээврийн салбарын 2018-2019 оны өвөлжилтийн бэлтгэл хангах нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөг ханган ажиллах” тушаалын хэрэгжилтийн хүрээнд компанийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл хангах нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөний гүйцэтгэл 81 хувьтай байгаа юм.

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дараах ажлууд хийгдэж байна. Үүнд:

  • Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилга угсралтын ажлын хүрээнд ухмал руу хүн, мал, автомашин орохоос сэргийлж хийсэн суваг, далан, анхааруулах тэмдэг зэргийг шалгаж сэргээх, шаардлагатай тохиолдолд шинээр байршуулах, түр кемпийн ойр орчимд цэвэрлэгээ, ариутгал хийх, харуул хамгаалалтын байрны дулаалга, халаалтыг шалгах, төслийн талбайд өвөл ажиллах ажилтнуудын бүртгэл хийж, зааварчилгаа өгөх сургалт зохион байгуулах...,

 

  • Төмөртэй өртөөг өвөлд бэлтгэх ажлын хүрээнд Нөөц цахилгаан үүсгүүрт өвлийн байр барих, өртөөний объектуудын засвар дулаалгын ажлыг бүрэн хийх, намрын комиссын үзлэг зохион байгуулах, уурын зуухыг өвөлжилтөд бэлтгэж нүүрсээр хангах гэрээг байгуулах, хээрийн байгууламжуудын битүүмжлэлд үзлэг хийж, цас бороо орохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах, өвлийн улиралд зам төмрийн сэв шалгагчийг томилох, график батлуулах...,

 

  • Хөдлөх бүрэлдэхүүнийг өвөлд бэлтгэх ажлын хүрээнд компанийн эзэмшлийн 245 ачааны вагоныг өвлийн улиралд бэлтгэн үзлэг, засварт оруулах, өвлийн улиралд ажиллахгүй төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, машин механизмуудыг өвлийн горимд шилжүүлэн, хадгалах, хамгаалах, депогийн байрыг дулаалах...,

 

  • Ажилтныг өвөлд бэлтгэх ажлын хүрээнд компанийн нийт ажилтныг өвлийн ажлын хувцасаар хангах, компанийн эзэмшлийн автомашинуудад өвлийн үйлчилгээ хийх, өвөл анх ажиллагсдад ХАБЭА сургалт явуулж зааварчилгаа өгөх, шалгалт авах...гэх мэт нийт 34 бүлэг, зорилтот ажлын төлөвлөгөө багтсан байна.
Нийтлэгдсэн огноо: 2018-09-25 15:41:00
ЗТХ-ийн сайд Я.Содбаатар Европын холбооны гишүүн улсуудаас Монгол Улсад суугаа элчин сайд нартай уулзав
2018-12-10 13:30:00

БНХАУ-ын ачааны вагоны тэргэнцэрт Хойд Америкийн төмөр замын холбоо гэрчилгээ олгов
2018-12-10 09:56:00

AI роботыг Токиогийн галт тэрэгний буудалд ажиллуулна
2018-12-03 09:56:00

Африк тивийн анхны өндөр хурдны төмөр зам ашиглалтад орлоо
2018-11-30 13:48:00

Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрихтэй уулзалт хийлээ
2018-11-29 09:46:00

ОХУ Вена хот хүртэл өргөн царигийн төмөр замтай болно
2018-11-27 09:47:00

“Авлигын эсрэг сургалт” зохион байгуулж байна
2018-11-22 11:24:00

Терроризмын эсрэг судалгааны Sherpa төслийг UIC эхлүүллээ
2018-11-20 15:14:00

Си Ар Ар Си компани Турк Улсад төмөр замын судалгааны хамтарсан төв байгууллаа
2018-11-19 10:02:00

Умард туйлын бүсэд шинэ төмөр замын төсөл эхлүүлнэ
2018-11-16 15:41:00

Төмөр замын робот цагдааг байрлуулжээ
2018-11-14 11:34:00

ОХУ-БНХАУ чиглэлийн төмөр замын тээврийн тарифыг бууруулах асуудлыг хэлэлцэж байна
2018-11-12 12:07:00

"Бүс нутгийн логистикийн төв" ашиглалтад орсноор орон нутагт 200 гаруй ажлын байр нэмэгдэнэ
2018-11-06 17:00:00

Екатеринбург-Эрээн чиглэлийн анхны ачаа тээвэр Орос-Монголын хилд хүрлээ
2018-11-05 09:47:00

Хятадын анхны агаарын цахилгаанжуулсан төмөр зам баригдлаа
2018-11-02 14:43:00

БНХАУ-Мандалай чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг тохиролцлоо
2018-10-31 10:17:00

БНХАУ-ОХУ-ыг холбосон гүүр ашиглалтад орно
2018-10-29 09:23:00

“Монгол-Тяньжины Дунзян тээвэр, логистикийн төв” төслийн хамтын ажиллагааны тухай ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурлаа
2018-10-23 15:07:00

Тяньжин боомтод “Тээвэр логистикийн төв” байгуулах төслийн ажил эрчимжиж байна
2018-10-23 13:20:00

БНХАУ-ын хамгийн анхны далай дээрх өндөр хурдны төмөр замын гүүрэн байгууламж амжилттай холбогдож дууслаа
2018-10-22 14:07:00