Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь "Бүс нутгийн логистикийн төв"-ийг нээлээ

Image

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр бүтээн байгуулагдсан “Бүс нутгийн логистик төв” энэ өдөр нээлтээ хийлээ.

Тус төвийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин, Дорноговь аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл, БНХАУ-аас Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа Ерөнхий консул Цаи Вэнру, БНХАУ-ын төмөр замын “21-р зуун төвчоо” группийн ТУЗ-ийн орлогч дарга Ши Лунь Хуай, “Бүс нутгийн логистикийн төвийг хөгжүүлэх төсөл”-ийн зохицуулагч Д.Энхбаатар нар хүрэлцэн ирлээ.

Тус төвийг Монгол Улсын Засгийн газраас Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр ЗТХЯ-ны захиалгаар БНХАУ-ын төмөр замын “21-р зуун төвчоо” групп болон “Бүс нутгийн логистикийн төвийг хөгжүүлэх төсөл”-ийн нэгж хамтран бүтээн байгуулж “Монголын төмөр зам” ТӨХК-ийн эзэмшилд хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна.

Тус логистикийн төв нь өргөн болон нарийн царигийн ачилт буулгалтын 11.6 км төмөр зам, логистикийн төв рүү орох гарах төмөр замтай огтлолцох хүнд даацын 19 у/м төмөр бетон гүүрэн байгууламж, 16 км авто зам, дэд бүтэц, барилга байгууламж, инженерийн бие даасан шугам сүлжээ бүхий нийт 128 га талбайг хамарсан цогц байгууламж юм. Чингэлэг шилжүүлэн ачих 50 тонны даацтай 2 өргөгч цамхаг ашиглалтад оруулсан нь хоногт 800 вагоныг шилжүүлэн ачиж, боловсруулах боломжтой болж байна.

Уг логистикийн төв ашиглалтад орсоноор Монгол Улсын хэмжээнд ачаа эргэлт нэмэгдэн, Монгол-БНХАУ-ОХУ-ыг холбосон эдийн засгийн коридорын чухал ач холбогдолтой обьект болох юм.

Нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн зочдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргүүлж байна.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

“Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Хамтдаа нэгэн түүх бүтээлцэхээр хуран цугласан та бүхэнд талархаж буйгаа илэрхийлье. ЗТХ-ийн сайд маань энэхүү логистикийн төвийн талаар үг хэлэх учраас би өөрийнхөө сэтгэлийн үгийг хэлье. Улс орон маань өдөр ирэх тусам өсөн дэвжиж байна. Нийгэм эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, хил гаалиар нэвтэрч байгаа бараа бүтээгдэхүүний эргэлт нэмэгдэж байна. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын танилцуулж байснаар энэ онд Монгол Улс түүхэндээ хамгийн их бараа эргэлт хийж, хил гаалиар нэвтэрч буй зорчигч болон ачаа тээврийн тоо урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрсэн.

Үнэхээр ч өнгөрсөн жилтэй харьцуулахад улс орны эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, импортын болон экспортын хил гаалиар нэвтрэх  хэмжээ нэмэгдэж буйг та бүхэн мэдэж байгаа.

Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банктай хамтран “Мянганы хөгжлийн зорилт”-ыг хангахтаатай нөхцөлийг бүрдүүлэх, манай улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх, үр ашгийг сайжруулах чиглэлээр Замын-Үүдийн бүс нутгийн логистикийн төвийг хөгжүүлэх төслийг амжилттай эхлүүлж, энэ өдөр бүтээн байгуулалтын үр дүнг үзэж нээлтийн арга хэмжээнд оролцож байгаадаа чин сэтгэлээсээ баярлаж байна. Энэ арга хэмжээг амжилттай сайхан зохион байгуулахад хүчин зүтгэсэн бүх хүмүүстээ Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье! Төслийг хэрэгжүүлж хамтран ажилласан БНХАУ-ын Зам, тээврийн төмөр замын барилгын “21-р зуун төвчоо”-ны группийн хамт олон болон.  БНХАУ-аас ирсэн төлөөлөгч нартаа талархал илэрхийлье. Мөн энэ арга хэмжээнд оролцсон болон одоо энэхүү логистикийн төвд ажиллахаар зэхэж буй бүх хүмүүст ажлын амжилт хүсье.

Замын-Үүдээр бараа таваар хурдан нэвтэрч байх нь манай улсын хөгжил дэвшилтэй шууд холбоо хамааралтай. Монгол Улсын түүхэнд бас нэгэн их бүтээн байгуулалт болж үлдэж буйг та бүхэнд дуулгахад баяртай байна. Бүгдэд нь амжилт хүсье! Баярлалаа”.

УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар:

“Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхий сайд аа, Эрхэм хүндэт энд хуран цугласан Дорноговьчууд, зочид төлөөлөгчид, төмөр замчид, тээвэрчид та бүхэндээ энэ өдрийн халуун мэндийг өргөн дэвшүүлье. Энэ өдөр Монгол Улсын төмөр замын тээврийн салбарт томоохон хөгжил дэвшлийг авчирч буй үйл явдал тохиож байна гэж салбарын сайдын хувьд үзэж байна. Бидний урьдчилан тооцоолсноор энэхүү логистикийн төв баригдсанаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, уул уурхайн том оврын бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж болон манай улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх транзит ачааг шилжүүлэн ачих үйл ажиллагааны хүчин чадал, техникийн нөхцөл, хурд сайжирч, улсын эдийн засагт эерэг нөлөөллөө үзүүлэх давуу талуудыг бий болгож байна. Улсын урд хилийн боомт болох Замын-Үүд суманд байрласан логистикийн төв ашиглалтад орсоноор МУ төдийгүй бүс нутаг дахь тээврийн коридоруудтай хамтран ажиллах таатай боломжийг бүрдүүлэх учиртай юм. МУ нь дэлхийн 2016 оны  логистикийн гүйцэтгэлийн индексээр дэд бүтцийн үзүүлэлтээрээ 160 улсаас 140-д, логистикийн чадавхиараа 129-р байранд эрэмблэгдэж байна. Энэ нь манай улсын тээвэр логистикийн дэд бүтцийн хөгжил сул буйг харуулж байна. Харин энэ өдөр бид энэхүү логистикийн төвийг барьж ашиглалтад оруулснаар өөрийн орны логистикийн дэд бүтцийн үзүүлэлтийг Олон Улсад нааштайгаар үнэлүүлэх томоохон алхамыг хийж гүйцэтгэж байгаа хэрэг юм.Энэхүү байгууламжийг ашиглалтад оруулснаар  экспорт, импорт, дамжин өнгөрүүлэх тээврийн хэмжээ нэмэгдэж, эдийн засагт эерэг нөлөөтэй нааштай үзүүлэлт гарна гэдэгт итгэлтэй байна.

Хэдийгээр манай улс далайд гарцгүйн улмаас ОУ-ын тээвэрлэлт хийх өртөг өндөр, ажиллагаа ихтэй, хүнд нөхцөлд байгаа хэдий ч  одоо байгаа болон шинээр бий болох дэд бүтцийг ашиглах үйл явцдаа  ОУ-н гэрээ хэлэлцээрийн дагуу гаалийн бүрдүүлэлтийн хөнгөвчилсөн үйл ажиллагааг тээврийн үйл ажиллагаатай нарийн цэгцтэй  зохион байгуулалттай уялдуулж, нийлүүлэлтийн гинжин сувгийн  зохих шийдлийг нэвтрүүлж ажиллавал бидний зорьсон ажил хэрэгжих нөхцөл боломж бүрдэх юм.

Ингээд энэхүү логистикийн төвийг хамтран санхүүжүүлж, бүтээн байгуулсан МУЗГ, Азийн хөгжлийн банк, БНХАУ-ын “21-р зуун төвчоо”, “Монголын төмөр зам” ТӨХК, “Төслийн хэлтсийн нэгж”-ийн хамт олонд баяр хүргэж, ажлын амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөж байна.”

 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

“Эрхэм хүндэт ноёд хатагтай нар аа, та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

Энэ өдөр МУ-ын үүд хаалга болсон Замын-Үүд суманд энэхүү логистикийн төв үүд хаалгаа нээж, бид бүхэн түүхийн гэрч болж оролцож буйдаа туйлын баяртай байна. Дорноговь аймагт сүүлийн 2 жилийн хугацаанд олон томоохон төслүүд хэрэгжиж байгаа. Үүний нэг болох энэхүү тээвэр  логистикийн төв богино хугацаанд байгуулагдан үүд хаалгаа нээж буйд баяртай байна. Тус логистикийн төвийг барьж байгуулах санхүүжилтийг хариуцсан Азийн хөгжлийн банк, МУ-ын Засгийн газар мөн энэхүү ажлыг хийж гүйцэтгэсэн БНХАУ-ын “21-р зуун төвчоо”-ны хамт олонд гүн талархаж буйгаа илэрхийлье. Мөн энэ өдөр Дорногвь аймагт маань хүрэлцэн ирсэн МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх танд гүн талархал илэрхийлье.  

Бүс нутгийн тээвэр логистикийн төв ашиглалтад орсоноор орон нутагт 200 гаруй ажлын байр шинээр бий болж буйд таатай байна.

Мөн логистикийн төвийг ашиглалтад авахаар зэхэж буй “Монголын төмөр зам” ТӨХК-д талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.”

БНХАУ-ын төмөр замын “21-р зуун төвчоо” группийн төлөөлөл ТУЗ-ийн орлогч дарга Ши Лунь Хуа:

“Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө миний бие БНХАУ-ын төмөр замын “21-р зуун төвчоо” группийн нэрийн өмнөөс МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан болон хүрэлцэн ирсэн бусад эрхэм хүндэт зочиддоо логистикийн төвийг хөгжүүлэх төслийн ажлыг хүлээлгэн өгөх ёслолд хүрэлцэн ирсэнд чин сэтгэлийн талархлаа дэвшүүлж байна.

МУЗГ-ын бүсийн логистикийн төвийг хөгжүүлэх төсөл нь Монгол-БНХАУ-ОХУ-ын эдийн засгийн коридорын гол логистикийн төв болох ба 500 гаруй мянган мкв ажлын талбайтай, төмөр зам, автозам, шугам сүлжээ, барилга, цахилгаан, харилцаа холбоо, дохиолол зэргийг бүгдийг нь багтаасан нарийн ажиллагаатай төсөл юм. 2 жил гаруй хугацаанд барилгын ажлыг гүйцэтгэж, өнөөдрийн ажил хүлээлгэн өгөх ёслолыг эхлүүлэхийн зэрэгцээ бусад төслийг ашиглалтад оруулснаараа Монгол-БНХАУ-ОХУ-ын эдийн засгийн коридорынэдийн засгийн хөгжил болон арилжаа худалдаанд маш чухал үүрэг гүйцэтгэх болно гэдгийг энд онцолмоор байна.

БНХАУ-ын төмөр замын “21-р зуун төвчоо” группнь тус төслийг хэрэгжүүлэх болсондоо маш их баяртай байгаа ба энэ төслөөр эхлэлийн цэгээ болгож цаашид үйл ажиллагаагаараа Монгол Улсын зах зээлийг улам нээлттэй болгож, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх болно.

Эцэст нь группийн нэрийн өмнөөс МУ-ын Ерөнхий сайд болон төсөл хэрэгжүүлэх бүх удирдагч, зочид, төлөөлөгчдөд дэмжлэг туслалцаа үзүүлж байсанд чин сэтгэлээсээ талархал илэрхийлж байна.” 

Нийтлэгдсэн огноо: 2018-10-15 10:12:00
Терроризмын эсрэг судалгааны Sherpa төслийг UIC эхлүүллээ
2018-11-20 15:14:00

Си Ар Ар Си компани Турк Улсад төмөр замын судалгааны хамтарсан төв байгууллаа
2018-11-19 10:02:00

Умард туйлын бүсэд шинэ төмөр замын төсөл эхлүүлнэ
2018-11-16 15:41:00

Төмөр замын робот цагдааг байрлуулжээ
2018-11-14 11:34:00

ОХУ-БНХАУ чиглэлийн төмөр замын тээврийн тарифыг бууруулах асуудлыг хэлэлцэж байна
2018-11-12 12:07:00

"Бүс нутгийн логистикийн төв" ашиглалтад орсноор орон нутагт 200 гаруй ажлын байр нэмэгдэнэ
2018-11-06 17:00:00

Екатеринбург-Эрээн чиглэлийн анхны ачаа тээвэр Орос-Монголын хилд хүрлээ
2018-11-05 09:47:00

Хятадын анхны агаарын цахилгаанжуулсан төмөр зам баригдлаа
2018-11-02 14:43:00

БНХАУ-Мандалай чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-ийг тохиролцлоо
2018-10-31 10:17:00

БНХАУ-ОХУ-ыг холбосон гүүр ашиглалтад орно
2018-10-29 09:23:00

“Монгол-Тяньжины Дунзян тээвэр, логистикийн төв” төслийн хамтын ажиллагааны тухай ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурлаа
2018-10-23 15:07:00

Тяньжин боомтод “Тээвэр логистикийн төв” байгуулах төслийн ажил эрчимжиж байна
2018-10-23 13:20:00

БНХАУ-ын хамгийн анхны далай дээрх өндөр хурдны төмөр замын гүүрэн байгууламж амжилттай холбогдож дууслаа
2018-10-22 14:07:00

Төмөртэй-Хандгайт чиглэлийн төмөр замд өвөлжилтийн бэлтгэл сайн байна
2018-10-22 10:00:00

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь "Бүс нутгийн логистикийн төв"-ийг нээлээ
2018-10-15 10:12:00
Яг одоо уншиж байна

Польш улс М62 зүтгүүрт хийсэн модернизацаа үргэлжлүүлж цахилгаан зүтгүүр хийжээ
2018-10-09 11:26:00

“Монгол-Тяньжин эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны ажлын хэсгийн наймдугаар хуралдаан” үргэлжилж байна
2018-09-27 16:37:00

“МТЗ” ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажил хийгдэж байна
2018-09-25 15:41:00

“Хувь хүний бүтээмж, ёс зүйд тулгуурласан байгууллагын хөгжил” сэдэвт сургалт зохион байгууллаа
2018-09-13 11:51:00

Өвөрмонголын анхны олон улсын төмөр зам ашиглалтад орлоо
2018-09-10 15:08:00