Екатеринбург-Эрээн чиглэлийн анхны ачаа тээвэр Орос-Монголын хилд хүрлээ

Image

Том оврын 62 чингэлэг бүхий ачаа тээврийн галт тэрэг Орос-Монголын хилд 10 сарын 25-ны өдөр амжилттай хүрлээ. Монголын хилд ойрхон орших Наушки өртөөгөөр дамжин ОХУ-ын Екатеринбург, Хятадын Эрээн боомт хооронд туршилтын эхний үеийг эхлүүлжээ.

Уралын нийслэлийг Хятадын хойд хэсэгтэй холбох чингэлэг тогтмол зөөх галт тэргийг Транс Контейнэр компани бэлтгэж байна. Наушки өртөөгөөр дайран тээвэрлэлт хийх нь Орос, Хятадын хооронд ачаа тээвэрлэх хугацаа, зардлыг бууруулах ач холбогдолтой гэдгийг хэллээ.

ОХУ-ын Владивостокт банз, ашигт малтмал, химийн болон төмөрлөгийн бүтээгдэхүүн гэх мэт экспортын барааг Уралын бүсээс тээвэрлэж, Шанхай, Циньдао, Тяньжин, Далянь, Нинбо, Гуанжоу зэрэг Хятадын хэд хэдэн боомтуудад усан онгоцоор тээвэрлэж байгаа бөгөөд ойролцоогоор 60 өдөр зарцуулдаг. Екатеринбург - Эрээн хооронд Наушки боомтоор шууд дамжих төмөр замын тээврийг 25 өдөр хүртэл багасгах боломжтой гэж Транс Контейнер мэдэгдсэн.

Транс Контейнер компанийн Екатеринбург терминал бол одоогоор 4500 чингэлгийн хүчин чадалтай байгаа нь Уралын бүсийн хамгийн том, харин Оросын хамгийн том терминалуудын нэг аж.

https://www.railjournal.com/freight/first-yekaterinburg-erlian-freight-service-reaches-russian-mongolian-boarder/

Нийтлэгдсэн огноо: 2018-11-05 09:47:00
"МТЗ" ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар
2019-03-19 16:08:00

Төмөр замын түүхээс
2019-03-12 11:06:00

Хятадад 2020 оноос жолоочгүй галт тэрэг үйлчилгээнд гарна
2019-03-05 09:12:00

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан Өмнөговь аймагт ажиллав
2019-03-04 11:35:00

Дэлхий даяараа төмөр замд анхаарал хандуулснаар тээврийн хэрэгслийн хорт хийн ялгарлыг бууруулж чадна гэв
2019-02-19 10:43:00

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан “МТЗ” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа
2019-02-14 11:58:00

“Си Ар Ар Си Чишүяань” ХХК Нигер Улсад 21 ширхэг дизель зүтгүүр нийлүүлэх гэрээ байгууллаа
2019-02-12 15:03:00

Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд саналаа ирүүлнэ үү
2019-02-12 11:40:00

Сар шинийн мэндчилгээ
2019-02-02 13:27:00

Зүүн өмнөд Азийн орнуудад төмөр замын хуулийн тогтолцоог өргөжүүлнэ
2019-01-28 10:52:00

Энэтхэг Улс дотооддоо үйлдвэрлэсэн “Train 18” галт тэргийг ашиглалтад орууллаа
2019-01-25 13:55:00

Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар аймгийн засаг дарга нартай 2019 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа
2019-01-21 10:58:00

“МТЗ” ТӨХК-ийн хамт олон 2018 оны ажлаа дүгнэлээ
2019-01-11 16:14:00

Машинч нарын хомсдол
2019-01-07 10:22:00

Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хурал боллоо
2019-01-02 16:52:00

Төмөр замын гриплийг танилцууллаа
2019-01-02 10:12:00

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ
2018-12-28 09:29:00

ЗТХ-ийн сайд Я.Содбаатар Европын холбооны гишүүн улсуудаас Монгол Улсад суугаа элчин сайд нартай уулзав
2018-12-10 13:30:00

БНХАУ-ын ачааны вагоны тэргэнцэрт Хойд Америкийн төмөр замын холбоо гэрчилгээ олгов
2018-12-10 09:56:00

AI роботыг Токиогийн галт тэрэгний буудалд ажиллуулна
2018-12-03 09:56:00