ЗТХ-ийн сайд Я.Содбаатар Европын холбооны гишүүн улсуудаас Монгол Улсад суугаа элчин сайд нартай уулзав

Image

Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар Европын Холбооны гишүүн улсуудын Элчин сайд нарыг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо. Зам, тээврийн хөгжлийн сайд салбарын хэмжээнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд хийгдэж буй ажлууд, тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээнүүд, гадаад улс орон, олон улсын байгууллагуудтай хөгжлүүлж буй харилцаа, хамтын ажиллагааны талаар Элчин сайд нарт дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ. Мөн Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах төсөл хөтөлбөрүүдийн явц, Европын улсуудтай  байгуулахаар ажиллаж буй Агаарын харилцааны хэлэлцээр, Автотээврийн тухай хэлэлцээрүүдийн талаар дурьдаад Монгол Улсын Хөгжлийн зам хөтөлбөр, БНХАУ-ын Бүс ба зам санаачилга, Эдийн засгийн коридорын хүрээнд Монгол Улс өөрийн газар зүйн байршлын давуу талаа ашиглан Хятадаас Европ хүрэх төмөр замын болон автотээврийн үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхээр ажиллаж байгаагаа тэмдэглэлээ.

 Эдийн засгийн өсөлтийг хангах, тээврийн дэд бүтцийг өргөжүүлэх, ухаалаг, тоон системд суурилсан тээврийн системийг буй болгох, байгаль орчинд ээлтэй тээврийн тогтолцоог бүтээхэд Европын холбооны улсуудын тэргүүн туршлага, санхүүгийн дэмжлэг, Европ стандарт, зөвлөгөө чухал болохыг онцлон тэмдэглээд, дэд бүтцийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад бэлэн байгаагаа Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар илэрхийлэв.   

 Далайд гарцгүй Монгол Улсын хувьд Агаарын тээвэр чухал ач холбогдолтойг Зам, тээврийн хөгжлийн сайд онцлосон. Улаанбаатар хотын шинэ нисэх буудлыг 2019 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байгааг хэллээ. Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор Европын улсуудаас ирэх жуулчны тоо, Европын улсуудаас ирэх нислэгийн тоо нэмэгдэнэ гэж тооцоолж байна. Энэ хүрээнд Европын улсуудтай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулахаар ажиллаж байгаагаа мэдэгдээд, Элчин сайд нарыг дэмжиж ажиллахыг хүссэн юм.

Монгол Улс Европын 16 улстай агаарын харилцааны хэлэлцээр байгуулсан бөгөөд шинээр дөрвөн улстай хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаа аж. Мөн ХБНГУ, Польш, Литва, Словак, зэрэг улсуудтай Автотээврийн хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна.

 

www.mrtd.gov.mn

Нийтлэгдсэн огноо: 2018-12-10 13:30:00
Хоёр жилийн дотор Катманду – Хятад, Энэтхэгийг холбосон төмөр замын ажлыг хийж дуусгана
2019-05-21 09:19:00

"Bentley BIM" ухаалаг өндөр хурдны төмөр замыг танилцуулж байна
2019-05-17 09:12:00

Манан сордог галт тэрэг зохион бүтээжээ
2019-05-14 14:49:00

CRC компани 2018 онд өмнөх оноос 12.4 хувиар илүү ашигтай ажиллажээ
2019-05-10 10:48:00

Өндөр хурдны төмөр замын талаар хэлэлцэв
2019-05-08 11:33:00

“Бүс ба зам” санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй ажлыг танилцууллаа
2019-05-06 09:19:00

Зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа
2019-04-29 16:25:00

Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа
2019-04-23 09:44:00

“Өнөр бүл” төвийн хүүхэд багачуудыг дэмжин ажиллалаа
2019-04-12 14:44:00

ОХУ давхар ачилгат цахилгаан галт тэрэг төлөвлөжээ
2019-04-08 10:06:00

Хятад Улс төмөр замын ачаа тээврийн татвараа буурууллаа
2019-04-08 09:57:00

БНХАУ дотооддоо зохион бүтээсэн хүнд даацын төмөр замын краныг экспортод гаргав
2019-04-05 16:36:00

БНХАУ Жоушан арлыг төмөр замаар холбохоор төлөвлөж байна
2019-04-04 09:53:00

ОХУ-ын хурдны төмөр замын ажлыг Медведев баталлаа
2019-04-01 09:19:00

Казакстаны төмөр замын компани ачаа тээвэрлэлтээ 10 хувиар өсгөжээ
2019-03-29 11:27:00

“МТЗ” ТӨХК-ийн шилжин явах цомын эзэн шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
2019-03-25 16:26:00

"МТЗ" ТӨХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах зар
2019-03-19 16:08:00

Төмөр замын түүхээс
2019-03-12 11:06:00

Хятадад 2020 оноос жолоочгүй галт тэрэг үйлчилгээнд гарна
2019-03-05 09:12:00

ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан Өмнөговь аймагт ажиллав
2019-03-04 11:35:00